| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2015/00625/И |
| Дугаар | 157 |
| Огноо | 2016-01-18 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 157
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2015/00625/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум ,******, баг, ******* ****** хэсэг ****** гудамж ****** тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “******* *******” ХК-нд холбогдох мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөр 7,134,804 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, байгуулсан эвлэрлийн гэрээндээ “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би нөхөн төлбөр шаардсан 7,134,804 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 4,634,804 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна. Талийгаач нь ******* *******ын уурхайд 2001 оны 6 сар хүртэл ажилласан байх тул талийгаачийн авч байсан цалин хөлсний хэмжээ, итгэлцүүрийг тооцон хариуцагч байгууллагын төлөөлөгчтэй харилцан тохиролцож, 2,500,000 төгрөгийн нөхөн төлбөрийг “******* *******” ХК-аас гаргуулж авахаар тохиролцлоо. Нөхөн төлбөр 2,500,00 төгрөгийг 2016 оны 01 сарын 25-ны дотор авах хүсэлтийг нэхэмжлэгч гаргаж байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь “******* *******” ХК-ийн удирдлагад хүсэлтийг дамжуулахаар боллоо. Эвлэрлийн гэрээг хоёр тал маргаангүй биелүүлэхээр санал гаргалаа.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч “******* *******” ХК-нд холбогдуулан мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөр 7,134,804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж 2,500,000 төгрөг болгосныг хариуцагч хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН