| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/00871/И |
| Дугаар | 228 |
| Огноо | 2016-05-30 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00871/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* ******* сум, ******* баг, ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: *******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* ******* сум, ******* баг, ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух ******* овгийн гийн ******* /РД: , утас: /-д холбогдох
“Хүүхэд үрчилснийг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
“Миний бие нь 2002 оны 4 сарын 22-нд хүү ыг төрүүлсэн. Тухайн үед нөхөр маань автын ослоор нас барсан. Гэрлэлтээ батлуулаагүй байсан тул өөрийн эцэг А.*******д үрчлүүлсэн юм. Одоо хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. өнөөдрийг хүртэл хүүтэйгээ хамтран амьдарч, асран хамгаалж, тэжээж, өсгөн хүмүүжүүлж байгаа тул үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Зээ хүү ыг 2003 оны 5 сарын 22-нд үрчлэн авсан. Охин *******ын хүүгээ асрамжид авах, үрчлэлтийг хүчингүй болгох хүсэлтийг дэмжиж байна. татгалзах зүйлгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч А.*******д холбогдуулан гаргасан 2002 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү ыг гийн *******д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай хүсэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2002 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү ыг А.*******, нарын гэр бүлд 2002 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөнийг 2002 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бүртгэж, 51/03 тоот төрсний гэрчилгээ олгосон бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д зааснаар үрчлэгчийн нэрээр бүртгэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан ... хүүхдийг тэдний ашиг сонирхолын үүднээс үрчлүүлэх зорилгоор үрчлүүлээгүй эх Б.******* нөхөр маань автын ослоор нас барсан. Гэрлэлтээ батлуулаагүй байсан тул өөрийн эцэг А.*******д үрчлүүлсэн нь хүүхдээ хэн нэгний асрамжид үлдээх зорилгоор үрчлүүлсэн буюу хуульд заасан үрчлэлтийн зорилгыг хангаагүй байна.
Иймд хүү О. үрчлэлт хйийдсэнээс хойш эхийн асрамжид байгаа зэргийг харгалзан 2002 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү ыг 2003 оны 05 дугаар сарын 22-ны өдөр А.*******ын төрсөн хүүхэд гэж бүртгэсэн үрчлэлтийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, болгон 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 2002 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү А.ыг 2003 оны 05 дугаар сарын 22-ны өдөр А.*******д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосугай.
2.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9–д зааснаар үрчлэлтийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулж төрсний гэрчилгээг нь сэргээж, төрсөн эцэг, эхэд нь олгохыг Дархан-уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3.Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагчийн Төрийн банк 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ