Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 809

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

           улсын яллагч Б.Ундрах /томилолтоор/,

            шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Д-д  холбогдох 1908 0298 00909  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус боловсролтой, ногоочин мэргэжилтэй, “Шинэ анагаах ухаан” их сургуульд үйлчлэгч ажилтай, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамж, ** тоотод оршин суудаг гэх, урьд ялшийтгэлгүй, Б овогт Д-ийн Д РД:********.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Шинэ Анагаах ухаан” Их сургуулийнхичээлийн 1 дүгээр байрны ариун цэврийн цонхон дээр мартсан Ай Фоне Эксмаркийн гар утсыг Б.Б-ий гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр бай завшсаны улмаас 840 000 төгрөгийн хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар :

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгтцугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 06 сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Шинэ анагаах ухаан” их сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны ариун цэврийн цонхон дээр мартаж орхисон Ай Фоне Эксмаркийн гар утсыг буюу гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн Б.Б-д 840 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл; “2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08.20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ анагаах ухаан” их сургуулийн хичээлийн 1дүгээр байрны ариун цэврийн өрөөний хажууд байх цонхон дээр Ай фоне Эксмаркийн гар утсаа мартаж явсан тухай /хх-21/,

- хохирогч  Б Б-ийн....“2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 08 цаг20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Шинэ анагаахухааны Их сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны ариун цэврийн өрөөний хажууд байх цонхон дээр Ай фон Экс маркийн гар утсаа мартаж Цагдаагийн байгууллагад бичгээр өргөдөл гаргаж өгсөн. Тухайн өдөр цагдаагийн хэлтэс дээр өргөдөл гаргаж ирэхэд дуудлагаар очсон алба хаагч миний гээгдүүлсэн гэх Ай фоне маркийн гар утсыг сургуулийн цэвэрлэгч эгч Д-гаас гаргаж өгсөн....гэх мэдүүлэг /хх-7, 10/,

- гэрч Ч.Н-гийн:...Би 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр сургуульдээр жижүүрт гарсан...Манай сургуулийн нэг охин ирээд би гар утсаа нойлын хажуугийн цонхны тавцан дээр тавиад мартсан байна. Сая гэнэт санаад авах гээд ирэхэд миний гарутас байхгүй байна. Та миний гар утсыг харсан уу гэхээр нь би мэдэхгүй,дөнгөж саяхан үйлчлэгч 00 цэвэрлэж байгаа харагдсан үйлчлэгчээс асуу гэж хэлээд тэр охиныг явуулсан. Тэгээд удаагүй цагдаагийн алба хаагч нар ирээд үйлчлэгч Д-г аваад  явсан. Надад үйлчлэгч Д гар утас олсон талаар огт юм хэлээгүй. Тухайн өдөр манай сургуульд ганцхан Д ажиллаж байсан...гэх мэдүүлэг /хх-14/,

-гэрч Б.С-гийн:..2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 9 цагийн үед манай ангийн оюутан Б.Б: Багшаа би гар утсаа алдсан, яваад ирье гэж хэлээд ангиас гарсан...Удалгүй хяналтын камер ажиллахгүй байна яах уу гэхээр нь хамт очоод хяналтын камер үзээд байж байхадүйлчлэгч эгч миний гар утсыг авсан юм шиг байна гэхээр нь би үйлчлэгч Д эгчээс та манай ангийн хүүхдийн утсыг харсан уу гэхэд үйлчлэгч хараагүй, мэдэхгүй гэж хэлсэн...Дараа нь манай ангийн оюутан Б Цагдаа дуудсан чинь үйлчлэгч эгч авсан байна гэж хэлээд утсаа олсон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 18/,

- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25/,

- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт : “Ай фоне X гар утас 840 000 төгрөг" /хх-31/,

- гар утсыг эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 23, 27/,

- шүүгдэгч Д.Д-гийн...“2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажлаа хийж байгаад нэг давхрын цонхны тавцан дээр Ай фоне маркийн утас байхаар нь...өөрийнхөө баруун талын халаасанд хийгээд ажилчдын хувцас сольдог өрөөндөө нуусан...Тэр охин, мөн багш нь гар утсаа тавцан дээр тавиад мартсан байна та харсан уу гэхээр би охинд мэдэхгүй, би утас хараагүй гэж явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 72/зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч Д.Д-г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнгэм буруутайд тооцож, эрүүгийнхариуцлагахүлээлгэх үндэслэлтэй байна.   

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” болохоо мэдүүлсэн /хх-29/, бичгээр илэрхийлсэн байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчийн ар гэр, амьдрал ахуй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж тус хэрэгт авагдсан байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчнь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийнхэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1.  Шүүгдэгч Д.Д-г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Д-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                 Г.ГАНБААТАР