Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 714

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/00670/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум,  ****** дүгээр баг, ****** дүгээр хороолол, ****** дүгээр байр ****** тоотод оршин суух ******* овогт *******гийн *******  /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дүгээр хороолол, ****** дүгээр байр ****** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД: *******/-т холбогдох

“Гэрлэлт сэргээх тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд  нэхэмжлэгч Р.*******, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Р.******* миний бие нь С.*******той 1990 онд танилцаж гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 1991.08.12-ны өдөр охин , 1997.12.28-нд охин нар төрсөн. Энэ он жилүүдэд сайхан амьдрач байсан. Сүүлийн жилүүдэд бие биенээ үл ойлголцон зөрчилдөөн, маргаан их гарах болсноос үүдэлтэй шүүхэд гэрлэлт цуцлуулах өргөдөл өгч 2015.09.02-ны өдөр албан ёсоор гэрлэлт цуцлуулсан боловч үүнээс хойш эвлэрэн хамтдаа амьдралаа өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн амьдарч байгаа учир гэрлэлтийг дахин сэргээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“С.******* миний бие нь Р.*******ын гаргасан нэхэмжлэлийн дагуу 2015.09.02-ны өдөр дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж гэрлэлт сэргээх тухай уншлаа. Гэрлэлт сэргээлгэхийг бүрэн зөвшөөрч байна. Одоог хүртэл бид 2 хамт амьдрач байна” гэжээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

Р.*******, С.******* нар нь гэрлэлт сэргээлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Зохигчид тус Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан, түүнээс хойш хэн аль нь өөр хүнтэй гэрлээгүй болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаар лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

            Зохигчид нь дээрх шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан боловч хамтдаа одоог хүртэл амьдарч байгаа, гэрлэлтийг сэргээхийг хэн аль нь хүсч,  эвлэрснээ хамтран илэрхийлж шүүхэд хандсан тул Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг үндэслэн гэрлэлтийг сэргээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр  бүлийн  тухай  хуулийн 15  дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******  /РД: *******/, ******* овогт *******ын ******* /РД: *******/ нарын гэрлэлтийг сэргээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ОЮУНДАРЬ