Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 808

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн даргаШ.Жаргалмаа, 

           улсын яллагч Х.Онолт /томилолтоор/,  

шүүгдэгч Э.Мягмартулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Э-ийн М-д холбогдох 1908 0020 20887 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, Нийслэлийн онцгой байдлын аврах 10 дугаар ангид гал сөнөөгч ажилтай, ам бүл 2 эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан овоо гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 1639 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн /уг ялыг эдэлждууссан/, М овогт Э-ийн М РД:********.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.М нь 2018 оны 12 дугаарсарын 26-ны шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр хорооллын арын зам дагуу байрлах зочид буудлуудын гадаа С.Х-ыг таксигаар хүргэж ирээд гар утас, түрүүвчийг итгэмжлэн хариуцуулан үлдээхэд орхин явж 378.000 төгрөгийн эд зүйлсийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгтцугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: 

Шүүгдэгч Э.М нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр хорооллын арын зам дагуу байрлах зочид буудлуудын гадаа иргэн С.Х-аас өөрт нь итгэмжлэн хариуцуулж үлдээсэн гар утас, түрүүвч зэрэг 378.000 төгрөгийн эд зүйлсийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-хохирогч С.Х-ын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж...7 буудлаас 11 дүгээр байрны орчим буухдаа өөрийн эд зүйлээ орхиж буусан тул олж өгнө үү ” гэсэн гомдол /хх-10/,

- хохирогч С.Х-ын “...2018.12.25-ны орой архи ууж байгаад гэртээ харих гээд 7 буудал орсон. Тэгээд таксины жолоочтой хоол идсэн...тэгээд хүүхэнтэй газар очъё гэхэд 1 дүгээр хорооллын эгнэсэн буудлуудаас нэг рүү нь оруулаад энд янхан байгаа, чи юмаа үлдээ, би буцаад чамайг 7 буудал хүргээд өгье гэж хэлэхлээр нь үлдээгээд буцаад гараад ирэхэд такси байхгүй болсон...Самсунг эс-6 маркын гар утас, бор өнгийн түрүүвч, түрүүвч дотор бэлэн 65.000 төгрөг байсан...тухай  удаа дараагийн мэдүүлгүүд /хх-15, 17, 24 /,

- “Дамно” ХХК-ны гар утас, түрүүвч, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг нийт 378.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-26/,

-  шүүгдэгч Э.М-ын...Би таксинд явж байгаад 2018 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед нэг залууг авахад 7 буудал орно гэсэн. Тэгээд Саппоро дээр ирэхэд тэр залуу нэг хүүхэнтэй юм яриж байгаад 1 дүгээр хорооллын арын эгнэсэн буудлуудын гадаа ирсэн. Нэг эмэгтэйтэй яриад надад 30.000 төгрөг л байна гэж яриад байсан. Тэгээд тэр залуу эд зүйлээ алдаж магадгүй гээд надад түрүүвч, гар утсаа үлдээсэн. Би нэг тойрчихоод ирье гээд 30 минутын дараа ирэхэд тэр залуу байгаагүй, гадаа 10 минут хүлээгээд байхгүй болохоор нь яваад өгсөн...гэх мэдүүлэг/хх-53/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг хооронд ноцтой зөрүүгүй байх тул тус хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж дүгнэхболомжгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.М-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийнхариуцлагахүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч С.Х нь гар утас, түрүүвчээ буцаан авсан, харин хохирлын 65.000 төгрөг төлөгдөөгүй, шүүгдэгч төлөхөө зөвшөөрсөн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Тус хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн ар гэр, амьдрал ахуй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж тус хэрэгт авагдсан байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалзэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2 ,4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.М-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол тус ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгчдэгч Э.М-аас 65.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Х-т олгосугай. 

5. Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР