| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/00443/и |
| Дугаар | 734 |
| Огноо | 2016-05-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2016 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 734
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/00443/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч М.Оюунцэцэг, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** дүгээр хороолол, ****** байр ****** тоотод оршин суух ******* овгийн *******ы ******* /РД: *******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******дугаар баг, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД: , утас: /-т холбогдох
“Зам тээврийн ослын улмаас учирсан хохирол болох 890,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.*******, хариуцагч Ж.*******, иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“Ж.******* би Б.*******т төлөх гэм хорын хохирол 890,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 04-ний дотор банкны тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцов. Б.******* би Ж.*******т тээврийн хэрэгслийн гэрчилгээг 2016 оны 05 сарын 04-ний дотор хүлээлгэн өгнө. Уригдах тал улсын тэмдэгтийн хураамж 12,000 төгрөгийг нэмж төлнө” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ж.*******аас “Зам тээврийн ослын улмаас учирсан хохирол болох 890,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэх эрхийн дагуу болон Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч З.Мөнхтүвшингийн дэмжлэгтэйгээр ... Ж.******* би Б.*******т төлөх гэм хорын хохирол 890,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 04-ний дотор банкны тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцов. Б.******* би Ж.*******т тээврийн хэрэгслийн гэрчилгээг 2016 оны 05 сарын 04-ний дотор хүлээлгэн өгнө. Уригдах тал улсын тэмдэгтийн хураамж 12,000 төгрөгийг нэмж төлнө ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтлан ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5–д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ж.*******т холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан хохирол болох 890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид ... Ж.******* би Б.*******т төлөх гэм хорын хохирол 890,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 04-ний дотор банкны тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцов. Б.******* би Ж.*******т тээврийн хэрэгслийн гэрчилгээг 2016 оны 05 сарын 04-ний дотор хүлээлгэн өгнө. Уригдах тал улсын тэмдэгтийн хураамж 12,000 төгрөгийг нэмж төлнө ... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 24,950 төгрөгийг төрийн сангийн орологод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 12,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ
ШҮҮГЧИД М.ОЮУНЦЭЦЭГ
З.ТУНГАЛАГМАА