| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0781/Э |
| Дугаар | 791 |
| Огноо | 2019-07-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 791
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.О,
Улсын яллагч Н.Уранбайгаль,
Шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ийн Г-д холбогдох 1903 0032 60231 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дундболовсролтой, жолоочмэргэжилтэй, “Автобуснэгдэл” ХХК-ндавтобусныжолооч, амбүл 3: эхнэр, охиныхамтСүхбаатардүүргийн 10 дугаархороо, 7 дугаархороолол, 18 дугаарбайр ** тоотодоршинсуудаг, урьдялшийтгэлгүй, хэрэгхариуцахчадвартай, Б овогтЧ-ийн Г, рд:*********.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 03 дугаарсарын 28-ны оройн 20 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Хилчин” хотхоны автобусны буудлын замд “Автобуснэгдэл” ХХК-ныэ зэмшлийн “DаеwооВ5-106” маркийн **** УНБ улсын дугаартай автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмхэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зорчигч У.Х-ыг унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 03 дугаарсарын 28-ны оройн 20 цаг 30 минутынорчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Хилчин” хотхоныавтобусныбуудлынзамд “Автобуснэгдэл” ХХК-ныэзэмшлийн “Dаеwoо В5-106” маркийн **** УНБ улсын дугаар тайавтобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо ”Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а/, 23.4 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчигч У.Х-ыг унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- насанд хүрээгүй хохирогч У.Х-ын:...Би тухайн үед орой 19 цаг өнгөрч байхад хичээл тараад өндөр настны автобусны буудлаас автобусанд суугаад явж байхад Шинэ давхарын буудал дээрээс нэг эгч суугаад жолоочид 20.000 төгрөг өгөөд хариулт мөнгөө авъя гээд нэхээд байсан. Жолооч ах Хилчингийн буудал дээр зогсоод наад дэлгүүрт ороод задлуулаад ир гэж хэлсэн, тэгтэл тэр мөнгө өгсөн эгч жолооч ахыг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байгаад автобуснаас буугаад мөнгөө задлуулаад ирнэ гэж буучихаад утсаараа автобусны зургийг авсан, тэр эгч урд хаалгаар буусан, би болохоор арын хаалгаар бууж байтал автобусны хаалга хаагдаад хөдлөөд л явсан. Тэгээд л би ухаан алдсан. Нэг мэдсэн унасан автобусны ард байсан...гэх мэдүүлэг /хх-25/,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.О-гийн:...Охин маань 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр автобусанд зорчиж яваад буухдаа цүнхээ хавчуулаад чирэгдэж гэмтэл аваад гуянаас нь мах авч булчин руу нөхөх хагалгаанд орсон...гэх мэдүүлэг /хх-20-23/,
- шинжээчийн дүгнэлт: 1. У.Х-ын биед зүүн далны хугарал, зүүн хөлийн гуяны ар тал болон тахимны хонхор, шилбэний ар талыг нэлэнхүйд нь хамарсан хууларсан том хэмжээний шарх, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-58/,
- гэрч Б.Б-ийн:...Автобус хилчин автобусны буудал дээр зогсох үед тэр маргалдаж байсан эмэгтэй автобусны урд хаалгаар, би автобусны хойд хаалгаар буусан, тэр эмэгтэй гар утсаа гаргаж ирээд автобусны номерийн зураг авангаа “хэлэх газарт чинь хэлнэ” гэж хэлж байтал автобус хөдлөөд хамгийн сүүлд голын хаалгаар бууж байсан охины үүрч явсан цүнхийг хаалгандаа хавчаад хөдөлгөөн эхэлж байхдаа газарт унаж байсан, охины хөлийг автобусны баруун хойд дугуй хэсгээрээ дайрсан, тэнд байсан хүмүүс орлилдоод л явсан автобус зогссон...гэх мэдүүлэг /хх-55-56/,
-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Хилчин” хотхон, ертөнцийн зүгээр зүүн тийш явдаг автобусны буудлын замд ногоон цагаан өнгийн 1702 УНБ улсын дугаартай Dаеwоо В5-106 маркийн автобус ертөнцийн зүгээрзүүн тийш харсан байрлалтай аваарын гэрлээ асаасан байдалтай зогссон байлаа...Уг газар нь...автобус, троллөйбусны зогсоол бүхий, гэрэлтүүлэгтэй, зорчих хэсэгтэй байв./хх-7-8/,
-Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-14/,
- мөрдөгчийн магадлагаа: 1. “Daweoo B5-106” маркийн 17-02 УНБ улсын дугаартай автобусыг жолоодож явсан жолооч Ч.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Зорчигч У.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй /х-70-71/,
- “автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт :...Тус автобусны хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 5.5 кН, баруун талдаа 1,9 кН, зөрүү нь65,45%, /стандарт 30 %/ буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна. Энэ эвдрэл гэмтэл нь тоормосны зам уртсаж, зам тээврийн осол гарахад нөлөөлнө...гэх дүгнэт /хх-62-66/,
- шүүгдэгч Ч.Г-ын:...Би хийсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...гэх мөрдөн байцаалтын шат/хх-77-80/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгчийн тухайн гэмт хэргийг үйлдснийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлт хууль бус гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэл зөв болно.
Иймд шүүгдэгч Ч.Г-ыг автотээврийнхэрэгслийнжолоочхөдөлгөөнийаюулгүйбайдлынтухайхууль, түүнднийцүүлэнгаргасанзахиргааныхэмхэмжээнийактыгзөрчсөнийулмааснасанд хүрээгүй хохирогч У.Х-ын эрүүлмэндэдхүндэвтэрхохиролучруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохиролд нийт 2.194.400 төгрөг төлөгдсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон байх ба тус гэмт хэргийн улмаас хохирогчид шаардлагатай гэх даралттай өмд, сувилуулах, эм тариа, сэтгэл зүйн засал, гоо сайханд зарцуулах зардал зэргийг нэхэмжилнэ гэх боловч нотлох баримтууд хангалтгүй байх тул тус шүүх хуралдаанаас шийдвэрлэх боломжгүй, харин нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг нотлох баримтын хүрээнд төлөхөө илэрхийлсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх ба урьд ял шийтгүүлж байгаагүй, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ.
Шүүгдэгчийн нас, ар гэрийн амьдрал ахуй, эрүүл мэнд, ажил эрхлэлт зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж тус хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоос гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг оногдуулсан ял дээр нэмж оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний ВCDE ангиллын **** дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ч.Г-ыг автотээврийнхэрэгслийнжолоочхөдөлгөөнийаюулгүйбайдлынтухайхууль, түүнднийцүүлэнгаргасанзахиргааныхэмхэмжээнийактыгзөрчсөнийулмаас Б.Х-ын эрүүлмэндэдхүндэвтэрхохиролучруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамланЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 600нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Г-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г нь торгохялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч, түүний төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэйг мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Ч.Г-ын ВCDE ангиллын **** дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ГАНБААТАР