| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/00856/и |
| Дугаар | 1056 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 1056
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/00856/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** дугаар хороо, *******ийн өргөн чөлөө, ******* ******* ХХК /РД: *******, УБД: *******, утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дүгээр хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух овгийн гийн , /РД: , утас: /-д холбогдох
“13,173,710 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...нийт 13,173,710 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“... зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлийг 2017.08.07-ны өдрийг хүртэл сар бүр доорх графикын дагуу төлж дуусгана.
Хэрвээ төлж барагдуулахгүй бол барьцаа хөрөнгийг зарж борлуулан үүрэг гүйцэтгэлийг хангахад гомдолгүй болно.
2016.08.08-нд 300,000
2016.09.08-нд 300,000
2016.10.08-нд 300,000
2016.11.08-нд 300,000
2016.11.08-нд 300,000
2016.12.08-нд 300,000
2017.01.08-нд 1,459,213
2017.02.08-нд 1,459,213
2017.03.08-нд 1,459,213
2017.04.08-нд 1,459,213
2017.05.08-нд 1,459,213
2017.06.08-нд 1,459,213
2017.07.08-нд 1,459,213
2017.08.08-нд 1,459,213” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч И.д холбогдуулан 13,173,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И. нь ... зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлийг 2017.08.07-ны өдрийг хүртэл сар бүр доорх графикын дагуу төлж дуусгана.
Хэрвээ төлж барагдуулахгүй бол барьцаа хөрөнгийг зарж борлуулан үүрэг гүйцэтгэлийг хангахад гомдолгүй болно.
2016.08.08-нд 300,000
2016.09.08-нд 300,000
2016.10.08-нд 300,000
2016.11.08-нд 300,000
2016.11.08-нд 300,000
2016.12.08-нд 300,000
2017.01.08-нд 1,459,213
2017.02.08-нд 1,459,213
2017.03.08-нд 1,459,213
2017.04.08-нд 1,459,213
2017.05.08-нд 1,459,213
2017.06.08-нд 1,459,213
2017.07.08-нд 1,459,213
2017.08.08-нд 1,459,213 ... гэж хариу тайлбар ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийн дагуу ирүүлсэн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 13,173,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И. ... зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлийг 2017.08.07-ны өдрийг хүртэл сар бүр доорх графикын дагуу төлж дуусгана.
Хэрвээ төлж барагдуулахгүй бол барьцаа хөрөнгийг зарж борлуулан үүрэг гүйцэтгэлийг хангахад гомдолгүй болно.
2016.08.08-нд 300,000
2016.09.08-нд 300,000
2016.10.08-нд 300,000
2016.11.08-нд 300,000
2016.11.08-нд 300,000
2016.12.08-нд 300,000
2017.01.08-нд 1,459,213
2017.02.08-нд 1,459,213
2017.03.08-нд 1,459,213
2017.04.08-нд 1,459,213
2017.05.08-нд 1,459,213
2017.06.08-нд 1,459,213
2017.07.08-нд 1,459,213
2017.08.08-нд 1,459,213... гэж хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ******* ******* төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 223,818 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 111,909 төгрөгийг хариуцагч И.гаас, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 111,909 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ