Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 821

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,  

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт С.Х-т  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808 0319 60953 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Бариа засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, амбүл 1, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээрбаг, Цагаандавааны ***  тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэлтүй. Б овогтой С.Х /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С. Х нь 2018 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Залуус” хорооллын гадна зогсоолд байрлуулсан иргэн Б.Б-ийн эзэмшлийн **** УНХ улсын дугаартай “Тоёота харреэр /Тоуоtа Нагrег/” маркийн тээврийн хэрэгслийг үзүүртэй зүйлээр зурж гэмтээн бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг  гэм буруутайд тооцох  талаар:

Шүүх хууль дзаасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч С. Х нь 2018 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Залуус” хорооллын гадна зогсоолд байрлуулсан иргэн Б.Б-ийн эзэмшлийн **** УНХ улсын дугаартай “Тоёота Харреэр” маркийн тээврийн хэрэгслийн хаалга, крыло, буферыг үзүүртэй зүйлээр зурж гэмтээн бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь :

-хохирогч Б.Б-ийн...Би 2018 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын гадна зогсоолд өөрийн **** УНХ улсын дугаартай “Тоёота Харреэр/” маркийн машинаа байрлуулж орхичоод өглөө 09:40 минутын орчим гараад машин дээрээ очтол урд буфер, машины баруун, зүүн талыг нь зурчихсан байсан, өчигдөр гарч байсан 2 харуулыг сэжиглэж байна...Камерийн бичлэг шүүхэд хамгаалагч ах миний машиныг үзүүртэй юмаар зурж байсан...Тухай өдөр намайг машинаа ухрааж байхад хамгаалагч ах ирээд наанаа машин тавихгүй шүү, чи хэрэв тавих гэж байгаа бол дахиад жоохон ухарчих гэхээр нь би ухарвал миний машины хаалга онгойхгүй болчих гээд байсан тул тэр зогсоолд тавиад гэртээ орсон...Хүрэлбаатар нь 2018.08.10 нд 400 000 төгрөг, мөн 120.000 төгрөг нийт 520.000 төгрөг төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх7, 15-17/,

- “Кости эстимэйт” ХХК-ны автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан: Засварлах хохирлын үнэ 520.000 төгрөг /хх-18-19/,

- хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 51-52/

- шүүгдэгч С.Х-ын...Би 2018 оны 07 дугаарсарын 02-ноос 03-нд шилжихшөнө 01 цагийнүед **** УНХ улсындугаартайавтомашины эзэнд би учирлан хэлэхэд шаардлагыг биелүүлээгүй үл тоосон...доромжилсон үйлдэл гаргасанд уур хүрч, түүний машины хойд талын, ард, урдбуфер, жолоочийн эсрэгталынхойдхэсгийгжижигчулуугаарзурсан...гэхмэдүүлэг /хх-80-82/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Хохирогчийн тээврийн хэрэгслийн хаалга, крыло, буферт зөвхөн зураас бүхий гэмтэл үүссэн байх тул тухайн зураас бүхий гэмтлийг засч хэвийн болгоход шаардагдах нийт мөнгөн дүннь хохирогчийн хувьд шууд хохирол болох тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 520.000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй.

Харин тухайн автомашины гэмтсэн гэх хаалга, крыло, буфер тус бүр их хэмжээгээр гэмтээгүй буюу дахин ашиглах боломжгүйгээр бүрэн устаагүй байх тул тухайн автомашины хаалга, крыло, буферт гарсан “зураас бүхий тухайн гэмтсэн хэсэг“ нэг бүрийг ширхэгчлэн үнэлсэн дүнг /нийт 170.000 төгрөг/гэмт хэргийн хохиролд нэмж тооцох үндэслэлгүй, хэрэв дахин нэмж тооцвол гэмт хэргийн хохирлыг үндэслэлгүйгээр давхардуулж буюу буруу тооцсон үндэслэл болно гэж үзнэ.

Учир нь автомашины хаалга, крыло, буферт зураас бүхий гэмтэл учирсан боловч тэдгээр гэмтэл бүхий хаалга, крыло, буфер нь дахин ашиглагдах боломжтой байхаас тухайн автомашинд учирсан зураас бүхий гэмтлүүдийг засварлахад тухайн зураас бүхий гэмтсэн тэрхүү хэсгийг бус, эсрэгээр автомашины гэмтэл бүхий хаалга, крыло, буферыг тус тус бүхэлд нь будах буюу засварлах шаардлага үүсэх нь зайлшгүй учраас автомашины гэмтэл бүхий хаалга, буфер, крылог бүхэлд нь засварлахад гарах нийт үнийн дүн ньхохирогчид учирсан шууд хохирол буюу гэмт хэргийн хохиролд хамаарна.Тодруулбал, тухайн автомашины гэмтэл бүхий хаалга, буфер, крылог бүхэлд нь засварласан үнийн дүнд зураас бүхий тухайн гэмтсэн хэсэг бүрийн үнийн дүн шууд багтсан гэж ойлгоно.

Иймдшүүгдэгч С.Х-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар  гэмтээснийулмаас бага хэмжээнээс дээш буюу 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмтхэрэгүйлдсэнгэмбуруутайдтооцохүндэслэлтэйбайна.

Шүүгдэгч С.Х ньгэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн/хх-85/, нийт хохирлыг төлж барагдуулсан болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн болно. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :    

Шүүгдэгч ньЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн гэмт хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн байх ба шүүх хуралдаан хийсэн өдрийн байдлаар шүүгдэгчийн үйлдсэнЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дууссан байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчньцагданхоригдсонхоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, харин эд мөрийн баримтаар 1 ширхэг компакт-диск хураагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Х-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар  гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмтхэрэгүйлдсэнгэмбуруутайдтооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахьхэсэгтзаасныгжурамланшүүгдэгч С.Х-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөсүгэй.

3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

5.Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Г.ГАНБААТАР