Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2016/00015

 

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2017/00015

Төв аймаг

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Нэхэмжлэгч Төв аймаг, Баянжаргалан сумын 2 дугаар баг, Бараатад оршин суух НБ66112636 регистрийн дугаартай Батсүхийн Цогзолмаагийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга С.Базардорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Б.Цогцолмаа нь Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Улаан-Ухаа бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр нь байгаа ч энэ дэвтэр дээр нь орсон, гарсан тушаал нь бичигдээгүй улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Төв аймгийн Баянжаргалан сумын 1981-1983 оны хоорондох бичиг баримт нь шатаж үрэгдсэн гэх бичиг авсан. Тухай үед ажиллаж байсан цалингийн цэсний 1985 оноос хойш хагасыг нь бүрдүүлсэн. Иймээс 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс, 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Шинэ-Амьдрал нэгдэлд хоньчин, саальчин, ногоочин зэргээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Гэрч С.Цэнд, А.Наранхүү нарын мэдүүлэг, Б.Цогзолмаагийн цалингийн цэсний хуулбар болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Цогзолмаа нь Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1.. Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дугаартай ажилд томилох тухай тушаалын 1 дахь заалтад. ..Б.Цогзолмаа нарыг ногоочноор ... гэсэн бичилт,

2. Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1990 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 19 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын 2 дахь заалтад ...Б.Цогзолмааг.. . нарыг малчнаар гэсэн бичилт,

3. Б.Цогзолмаагийн 1986 оны 02 сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт 1981-1991 оныг хүртэл ажилласан хоног, авсан цалин хөлсийг бичсэн бичилт,

4. Гэрч С.Цэнд: Б.Цогзолмаа нь Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт,

-гэрч А.Наранхүү: Б.Цогзолмаа нь Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт,түүний 2005 ондажилласан байдлаа тогтоолгож байсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, архивынлавлагаа, зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

Б.Цогзолмаагийн хөдөлмөрийн дэвтэрт орсон, гарсан тушаалуудын дугаар байхгүй, ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд түүний Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дээрх 1981 оны 01 сарын 01 гэсэн бичлтээр ажилд орсон он, сар, өдрийг, 1990 оны 12сарын 30 гэсэн бичилтээр ажлаас чөлөөлөгдсөн өдөр гэж тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Батсүхийн Цогзолмаа нь Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл малчин, саальчин, ногоочин зэргээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НБ66112636 регистрийн дугаартай Батсүхийн Цогзолмааг Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл саальчин,ногоочин, малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ОЮУНЦЭЦЭГ