| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/00893/И |
| Дугаар | 1105 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 1105
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/00893/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ******* ******* *******ын ******* /утас: , /-нд холбогдох
“2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2,848,636 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“... 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2,848,636 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийлгэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“... Нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох тус *******ны даргын 2016 оны тоот тушаалыг хүчингүйд тооцуулж ажилд эгүүлэн тогтоолгох тухай, мөн ажилгүй байсан хугацааны цалин 2,848,636 төгрөг түүнд ногдох НДШимтгэл 598,214 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхэд бэлэн байна. Энэ хэргийг хялбаршууласан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн ******* ******* *******ын *******нд холбогдуулан “2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2,848,636 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлэн тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ... Нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох тус *******ны даргын 2016 оны тоот тушаалыг хүчингүйд тооцуулж ажилд эгүүлэн тогтоолгох тухай, мөн ажилгүй байсан хугацааны цалин 2,848,636 төгрөг түүнд ногдох НДШимтгэл 598,214 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхэд бэлэн байна. Энэ хэргийг хялбаршууласан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн хариуцагч Дархан-Уул аймгийн ******* ******* *******ын *******нд холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2,848,636 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч ... Нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох тус *******ны даргын 2016 оны тоот тушаалыг хүчингүйд тооцуулж ажилд эгүүлэн тогтоолгох тухай, мөн ажилгүй байсан хугацааны цалин 2,848,636 төгрөг түүнд ногдох НДШимтгэл 598,214 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхэд бэлэн байна. Энэ хэргийг хялбаршууласан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэж хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Л.******* нь тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3557 дугаартай шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, *******ын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ