Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 854

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Баатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, 

           нарийн бичгийн даргаБ.Сосорбарам,

           улсын яллагч Т.Отгонтөгс,

            иргэдийн төлөөлөгч Д.Д,

           хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Х, түүний өмгөөлөгчД.Дашдамба,  

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц-гийн О-т холбогдох 1908001260022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 47 настай, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо МАХ-н *** тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Ц-гийн О, Регистрийн дугаар:********. 

Холбогдсон хэргийн талаар : 

Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 01 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 35б байрны 1 давхрын * тоотод С.Л-ийг “архи авчраагүй, архи хороолоо”  гэх шалтгааны улмаас хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжин тус газар нь 2 удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь : 

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд :

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Х-ийн:...С.Л бол миний ээж О.Н-ийн төрсөн ах О.С-ын 2 дахь хүүхэд бөгөөд бид ах дүүсийн хүүхдүүд. Л эцэг эхээс 5-лаа бөгөөд айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Бид нар хар багаасаа нэг газар хамт нэг дор өссөн хүмүүс бөгөөд хүний хувьд их сайн хүн байсан. Эцэг эх дүү нар нь бүгд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд байгаа, би Улаанбаатар хотод оршин сууж байгаа учир уг хэрэг дээр төлөөлөн хохирогчоор оролцох болно. Би хамгийн сүүлд 2018 оны 10, 11 сарын сүүлээр уулзаж байсан, 12 сарын сүүлд утсаар холбоо барьж ярьсан, тэгэхэд мэнд усаа мэдэлцээд л ажил төрлөө хийж байгаа талаар ярьсан. Би нийлж найзалж нөхөрлөдөг хүмүүсийн талаар мэдэхгүй нэг мэдэх хүн нь О гэдэг хүн байгаа. Энэ О нь байнгын уруу татаж архи дарс ууцгаадаг юм шиг байна лээ. Өөр хүн бол танихгүй. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд Оршихоо нь  байдаг гэж бодож байна. Эцэг С нь маш их гомдолтой, ганц 2 хүнд тэгж амархан дийлэгдэх хүн биш оролцсон хүмүүсийг нь шалгаж өгнө үү хүсэж байна. Оршуулгын зардалд нийт 10,098,100 төгрөг зарцуулсан. Үүнээс 6,587,300 төгрөгийн зарцуулсан тайлан, зардлын баримт нь байгаа. Зарцуулалт нь баримт дээрээ бичигдсэн. Үлдэгдэл 3,510,800 төгрөг нь зардлын баримтгүй, учирсан нийт зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1х, х-112-119, 120-124/,

Гэрч О.Н-ийн...Л нь миний нөхөр, бид 2 хамтран амьдраад 1 жил гаран болж байна. Бид 2 Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Депогийн ойролцоо нийтийн байр түрээслэн амьдарч байсан...Бид 2 шинэ жилээр хамт гэртээ байж он гаргасан. Тэгээд 2019 оны 1 сарын 1-ний өдрийн 12 цагийн үед би дүүгийнх рүүгээ гарах үед Л би бас хальт гараад хүнтэй уулзчихаад ирье гэж байсан...2019 оны 1 сарын 3-ны орой  21-22 цагийн үед санаж байна танихгүй мобикомын дугаараас залгаад, чи хаана байгаа юм бэ гэхээр нь би гэртээ байна гэсэн, тэгээд би 3 хоног архи уучихлаа, уучлаарай гэхээр нь би тэр чигтээ архиа уугаад явахгүй юу гээд утсаа тасалчихсан. Тэгээд холбоо бариагүй байж байгаад ийм асуудал болсон талаар мэдсэн. Л гэрээсээ гарч явахдаа улбар шар өнгийн куртиктэй, бор ноосон цамцтай, улаан хүрэн өнгийн өмдтэй, шар өнгийн пүүзтэй байсан. Биед нь гар утас, түрийвч, иргэний үнэмлэх, хаан банкны виза карт зэрэг эд зүйл байсан. Бэлэн мөнгө байгаагүй байх” гэсэн мэдүүлэг /1х, х-н 127-129/,

Гэрч Б.Б-гийн “...Би 2019 оны 1 сарын 4-ний шөнийн 01 цагийн үед дүү М-ийн хамт АТМ орж мөнгө авахаар гэрээсээ гараад явж байхад 35А байрны урд талын зам дээр эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хэвтэж байсан бас амьсгалаад байсан. Тэгээд зам дээр байсан машинд хүн байхаар нь түргэн дууд гэж хэлсэн. Би дүүгийн хамт хойд талаас ирсэн бөгөөд замд ямар нэгэн хүн тааралдаагүй. Газар хэвтэж байсан хүний ойр хавьд ямар нэгэн хүн байгаагүй. Би урьд өмнө харж байгаагүй хүн байсан ба согтуу хүн байхаар нь ойртоод ирэхэд гэдсэн дээр нь цус болсон байсан” гэх мэдүүлэг /1х, х-123-124/,

Гэрч Т.Г-ын “...Би 2019 оны 1 сарын 4-ний шөнө 01 цагийн үед ах Хатантөмөрийн машиныг 35б байрны урд байрлуулаад зогсож байхад танихгүй 2 эмэгтэй ирээд түргэн тусламж дуудаад өгөөч, энд хүн цус алдаад хэвтэж байна гэхээр нь машинаас буугаад харахад зам дээр танихгүй эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би түргэн тусламж дуудсан, хажуугаар явж байсан машинтай хүн цагдаа руу залгасан. Тухайн үед эгч С, аав Т хамт явж байсан. Намайг ирэх үед ойр хавьд хүн харагдаагүй. Машинууд зогсоолд байрлуулсан байсан. Би харж байгаагүй хүн байсан” гэх мэдүүлэг /1х, х-125-126/,

“Дөл”хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл;...2019 оны 1 сарын 4-ний өдрийн шөнийн 01.06.25, минутанд ертөнцийн зүгээр урд талаас явган хүний зам дээгүүр улаан өнгийн богино куртиктэй, саарал өнгийн бололтой юүдэнтэй малгайтай эрэгтэй хүн алхаж байгаа хүний дүрсийг харуулав. 2019 оны 1 сарын 4-ний өдрийн шөнийн 01.06.26 минутанд ертөнцийн зүгээр урд талаас явган хүний зам дээгүүр улаан өнгийн богино куртиктэй, саарал өнгийн бололтой юүдэнтэй малгайтай эрэгтэй хүн алхаж байгаа хүний дүрсийг харуулав.      2019 оны 01 сарын 4-ний өдрийн шөнийн 01.06.27 минутанд ертөнцийн зүгээр урд талаас явган хүний зам дээгүүр улаан өнгийн богино куртиктэй, саарал өнгийн бололтой юүдэнтэй малгайтай эрэгтэй хүн зогсож байгаад арагшаа унаж байгаа дүрсийг харуулав. 2019 оны 01 сарын 4-ний өдрийн шөнийн 01.06.48 минутанд ертөнцийн зүгээр хойд зүгээс замын баруун талын явган хүний замаар 2 хүн урагшаа алхаж явж байгаа дүрсийг харуулав. 2019 оны 01 сарын 04-ний өдрийн шөнийн 01.06.53 минутанд ертөнцийн зүгээр хойд зүгээс замын баруун талын явган хүний замаар 2 хүн урагшаа алхаж явж байгаа дүрсийг харуулав. 2019 оны 01 сарын 04-ний өдрийн шөнийн 01.06.59 минутөнд ертөнцийн зүгээр урд талаас хойшоо чиглэлтэй саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл явж байгаа дүрсийг харуулав. 2019 оны 01 сарын 04-ний өдрийн шөнийн 01.09.28 минутанд ертөнцийн зүгээр хойд талаас урагшаа чиглэлтэй лүктэй цагаан өнгийн приус20 маркийн тээврийн хэрэгсэл урагшаа чиглэлтэй явж байгаа дүрсийг харуулав. 2019 оны 01 сарын 04-ний өдрийн шөнийн 01.09.39 минутанд ертөнцийн зүгээр хойд талаас урагшаа чиглэлтэй саарал  өнгийн приус20 маркийн тээврийн хэрэгсэл урагшаа чиглэлтэй явж байгаа дүрсийг харуулав. 2019 оны 01 сарын 04-ний өдрийн шөнийн 01.10.00 минутанд ертөнцийн зүгээр хойд зүгрүү замын цаад талын явган хүний замаар алхаж явж байгаа хүний дүрсийг харуулав. 2019 оны 01 сарын 04-ний өдрийн шөнийн 01.12.08 минутанд ертөнцийн зүгээр урд зүгээс хойд зүгрүү замын наад талаар үсээ задгай тавьсан улаан өнгийн куртиктэй эмэгтэй хүн гүйж байгаа дүрсийг харуулав. 2019 оны 01 сарын 04-ний өдрийн шөнийн 1.12.15 минутанд ертөнцийн зүгээр хойд талаас урагшаа чиглэлтэй саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл урагшаа чиглэлтэй явж байгаа дүрсийг харуулав. 2019 оны 01 сарын 04-ний өдрийн шөнийн 01.12.24 минутанд ертөнцийн зүгээр урд зүгээс хойд зүгрүү замын наад талаар хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн хойд зүгрүү алхаж байгаа дүрсийг харуулав.2019 оны 01 сарын 04-ний өдрийн шөнийн 1.12.31 минутанд ертөнцийн зүгээр урд зүгээс хойд зүгрүү замын наад талаар хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн хойд зүгрүү алхаж байгаа дүрсийг харуулав.

2019 оны 01 сарын 04-ний өдрийн шөнийн 1.12.25 минутанд ертөнцийн зүгээр урд зүгээс хойд зүгрүү замын цаад талын явган хүний замаар хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн хойд зүгрүү алхаж байгаа дүрсийг харуулав. 2019 оны 01 сарын 4-ний өдрийн шөнийн 01.21.21 минутанд түргэн тусламжийн тээврийн хэрэгсэл зогсож байгаа байдлыг харуулав”, гэрэл зургийн үзүүлэлт /1х, х-58-77/,

            Гэрч Н.Б-ийн:...2019 оны 1 дүгээр сарын 3-ны өглөө 10 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 35б байрны 1 давхарт байдаг О-ынд очихоор явж байгаад Мах импексийн 16-н айлын сууцны гадаа Эрдэнэбаатар ахтай таараад хамт О-нд очъё гээд би дэлгүүрээс 1 шил “Шим” нэртэй 0,75 литрийн шилтэй архи аваад О-ынд ороход тэднийд Б, ах Э буюу Б ах, Б, О болон танихгүй махлаг залуу, өндөр туранхай залуу нар архи уугаад сууцгааж байсан ба намайг орж ирээд удаагүй байхад О ах орж ирсэн. Тэгээд Э ах бид хоёр ороод, мэнд мэдээд авчирсан нэг шил архиа гаргаад хувааж ууцгаасан. Архи дуусахад О ах, Э ах нар гэр лүүгээ явлаа гээд яваад өгөхөөр нь би үлдээд байж байтал махлаг танихгүй залуу намайг хамт манайх руу ороод бараашиг аваад ирье гэхээр нь дагаж гараад хажуу талынх нь байранд байх гэр лүү нь  орж 60 литрийн цэнхэр өнгийн хуванцар савтай бараашиг байсныг өргөөд О-ынх руу орсон. Тэгээд 60 л савтай бараашигнаас бүгдээрээ хутгаж ууцгаагаад нилээд согтоцгоогоод О өрөөний баруун талын хана хэсэгт шалан дээр согтоод тасраад уначихсан, Б ах зүүн буланд суугаараа согтоод тасарчихсан, Б ах зүүн хойд буланд шалан дээр согтоод тасраад уначихсан, О, танихгүй өндөр туранхай залуу 2 өрөөний хойд хэсэгт байрлах матрасан дээр зэрэгцэж суугаад би матрасны өмнө байрлах ширээний урд талд сууж байтал О танихгүй өндөр туранхай залууг “чи архи авчраагүй” гээд тэр 2 архи дарс яриад маргалдаад тэгэхэд О гэнэт танихгүй өндөр залуугийн цээж рүү гараараа цохих шиг болоод гараа татахаар нь хартал О-ийн гарт нь хутга харагдсан. Тэр үед нөгөөх танихгүй өндөр туранхай залуу ёо гэж дуугарсанаа босоод гараад явчихаар нь би мөн дараа нь гараад явсан...Өрөөний хойд хэсэгт байрлах матрасан дээр О зүүн гар талд нь танихгүй өндөр туранхай залуу баруун гар талд нь суугаад өөд өөдөөсөө хэрэлдээд маргалдаад байсан. Харин би матрасны өмнө тавьсан ширээний ард өөдөөс нь хараад сууж байсан юм...Махлаг танихгүй залуугийн гэрээс авчирсан 60 литрийн савтай бараашигийг ууцгаагаад бүгдээрээ нилээд согтсон ихэнх нь тасраад унтацгааж байсан. О-ынд байх хугацаанд О, танихгүй өндөр туранхай залуу 2-оос өөр хэрэлдэж маргалдсан, зодолдож цохилцсон хүн байхгүй...О-ийн гарт харагдсан хутга ямар иштэй байсныг анзаараагүй. Би О-ийг хутга хаанаас авсныг мэдэхгүй. Тэр 2 маргалдаад сууцгааж байснаа л О танихгүй өндөр туранхай залуугийн цээж хэсэг рүү баруун гараараа цохих шиг болоод  гараа арагшаа татахад нь хартал гарт нь гялалзсан төмөр хутга харагдсан...Тэнд байсан хүмүүс бүгдээрээ согтоод тасраад уначихсан байсан болохоор О-ийг өндөр туранхай залуугийн цээж рүү баруун гараараа цохисныг, О-ийн гарт хутга байсныг өөр хүн хараагүй. Би өндөр туранхай залууг танихгүй, тэр өндөр туранхай залуу О-ийг таньдаг, үгүй эсэхийг мэдэхгүй.../1х, х-130-132/...О тэр 2 хоорондоо муудалцаад О хальт цээж рүү цохиод авах шиг болсон, тэгээд талийгаач матрасны хажуу, үүдний хажууд  байсан шаргал өнгийн куртикээ өмсөөд гараад явсан...би араас гарсан. Тэр залуу хойшоо чиглэлтэй явсан, би урагшаа 16 айл руу явсан...Талийгаачийн биеэс цус гарсан эсэхийг би мэдэхгүй байна, тухайн үед нилээд согтуу, санахгүй байгаа юм. Би 2 өдөр гаран уучихсан байсан учраас орон гаран санагдаад байгаа юм.../1х, х-134/...Тэгэхэд О талийгаач залууг “чи юун хүн бэ, архи уугаад, өөрөө архиа авахад яадаг юм бэ?” гэх утгатай зүйл хэлээд талийгаачийн цээж рүү нь гараараа чичиж хатгах шиг болсон. Тэгэхэд О-ийн гарт нь хутга шиг зүйл гялалзсан юм. Тэгтэл талийгаач залуу босоод ар талд шалан дээр байсан куртикээ бариад хаалгаар гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гараад явсан. Талийгаач орцноос гараад ертөнцийн зүгээр хойшоо эргээд явсан, харин би ертөнцийн зүгээр урагшаа эргээд Мах-н 16-р байр руу очиж хүнтэй уулзах гэхэд гэртээ байхгүй болохоор нь орцонд унтаад өгсөн. Тэгээд өглөө гараад зогсож байтал цагдаа ирээд дагуулаад явсан...Би О-т хутга байхыг тэр өдөр хараагүй. Амь хохирогчийн цээж рүү цохих үед л гарт нь хутга байхыг харсан. Би ер нь согтсон байсан. Гэхдээ болсон явдлыг санаж байна. Өөрийнхөө үйлдлийг хянах чадвартай байсан. Архи ууж яваад л О-ийг таньдаг болсон. О архи уухаараа ер нь агсам талдаа, Архи авсан мөнгөтэй хүнийг дагаад, архи аваагүй мөнгөгүй хүнийг “чи яв, үлд” гэх зэргээр хөөгөөд байдаг юм гэх мэдүүлэг.../1х, х-136-138/, 

            Гэрч А.О-ын:...Би СХД-ийн 27-р хороо 35/8 тоотод амьдарч байгаа. Манай байрны хүмүүс нийлээд 1 жил гаруйн өмнөөс орцоор архи ууж эхэлсэн. Бид нар О гэх хүний гэрт цугладаг болсон, ер нь өдөр бүр архи уудаг байсан. 10 хоногийн өмнөөс Отгоо, эмэгтэй О болон зүс мэдэх хүмүүс нийлээд архидаад байж байсан...Тэгээд О-гийн гэрт байхад эмэгтэй О нэг залуугийн хамт 0,75 гр архи авч ирсэн. Тэгээд Отгоо, эмэгтэй Отгоо болон цуг ирсэн залуу, мөн унтаж байсан залуу уусан. Тэгээд би согтож байхад эмэгтэй Отгоотой ирсэн залуу гараад явсан. Би согтсон, жаахан сэргээд дахин уугаад согтоод байсан. Хэд хоносныг санахгүй байна. Тэгээд өчигдөр...О-гийн гэрт сэргэсэн. Тэгээд сэргэхэд миний таньж байгаагаар О, эмэгтэй О болон өөр 10 орчим хүн архи ууж байсан. Тэгээд би архи уугаад тасарсан. Тэгээд тасраад унтаж байхад эмэгтэй, эрэгтэй 2 хүн маргалдаж байх шиг чимээ сонссон, харж чадаагүй...хэвтэж байхад та намайг арай дэндүүлчихлээ гэж эрэгтэй хүний хоолой хэлж байгааг би сонсоод удалгүй хаалга дуугарсан. Тэгээд чимээгүй болоод би унтсан. Тэгээд унтаж байхад энгийн хувцастай цагдаа нар сэрээгээд цагдаагийн газар авчирсан. Намайг унтаж байхад эмэгтэй, эрэгтэй 2 хүн маргасан. Би хэн гэдгийг нь мэдэхгүй. Миний бодлоор эмэгтэй О болов уу гэж бодож байна. Харин эрэгтэй хүн та намайг арай дэндүүлчихлээ гэж хэлээд хаалганы чимээ гарсан. Уг эрэгтэй хүний хоолой нь залуухан хүн шиг сонсогдож байсан. Би хэн гэдгийг мэдэхгүй. Би согтуу байсан болохоор харж чадаагүй. Харин хэлж байгаа үгийг нь сонссон. Тэгээд би хэсэг хугацааны дараа нүдээ нээгээд харахад О, эмэгтэй бид 3 унтаж байсан. Өөр хүн харагдаагүй. Тэгээд эргээд унтаж байхад цагдаа нар орж ирээд сэрээсэн.../1х, х-139/...Тэр өдөр би О-ын гэрээр орж гараад л архи ууж явж байгаад үдээс хойш хууз Хуягаа хочит Б-ийг дагуулж гэрээсээ 60 л савтай исгэсэн бараашиг, хайрцагтай алим зэргийг авч орилоо О-ын гэрт оруулсан. О-ын гэрт тэр өдөр , О, Э хочтой Б ах, Б, Б, амь хохирогч залуу нар орж гараад л байж байсан....О-гийн гэрийн матрасан дээр намайг унтах гээд хэвтэж байхад эрэгтэй, эмэгтэй 2 хүн маргалдах шиг болоод, эрэгтэй нь намайг арай дэндүүлчихлээ гэх утгатай зүйл хэлээд хаалга хаагдах чимээ гараад чимээгүй болсон...Цагдаа ирээд намайг сэрээхэд Э буюу Б ах, Б, О, О нар байсан. Юу болсныг ч мэдээгүй цагдаа дээр очсон...Би өөрийн үйлдлийг ойлгох чадвартай байсан. Тэр өдөр болсон үйл явдлуудыг ерөнхийд нь санаж байгаа. Би тэгэхэд эхнэрийгээ унтсаны дараа гэртээ оръё гээд тэнд хэвтэж байсан...Би бол эрэгтэй, эмэгтэй 2 хүн маргалдахыг баттай сонссон...гэх мэдүүлэг  /1х, х-140-142/,

Гэрч Т.О-ын:...Одоо яригдаж байгаа хутгалуулж нас барсан гэх залууг О дагуулж манай гэрт 2019 оны 1 сарын 3-ны өдрийн 14 цагийн орчимд орж ирээд манай гэрт архи уусан санагдаж байна. Би тухайн өдөр 13 цагийн орчим бараашиг уугаад нилээн согтчихсон байсан болохоор амархан согтчихсон. Ямар ч байсан О болон түүний дагуулж орж ирсэн эрэгтэй хүнтэй хамт 2 шил архи хувааж ууснаа санаж байна...О-ийг олон жилийн өмнөөс талийгаач нөхрөөс нь эхлэн  танина.  О гачуурт явах гэж байгаа зардлаараа архи уучихсан унааны мөнгө байхгүй гэж хэлээд манай гэрт 2-3 хонож байсан, О-ийн гэр гачуурт байдаг гэсэн. О Гачуурт руу явхаасаа өмнө манай гэрийн ойролцоо 6А байрны подволд амьдарч байгаад хөөгдөөд гарсан...Уг гэрэл зурагт харуулж байгаа хутга бол миний гэртээ төмс ногоо арилгадаг хутга мөн байна. Би энэ хутгыг том өрөөний цонхны тавцангийн баруун талд байдаг даллаганы уутны ард нууж хийсэн байсан. Уг хутгатай хамт ногоон өнгийн хуванцар иштэй заазуур байсан...Тухайн өдөр надад хоол хийх материал юу ч байхгүй байсан. Манайд олон хүн архи ууж байсан болохоор хэнийг нь авсныг би мэдэхгүй байна...Миний нуусан хутгыг хүн хараад олчих боломжтой. Уг хутгыг хэн яах гэж ямар зорилгоор авсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна.../1х, х-143-145, 147-148/...О гэдэг залууг би танина. Миний хувьд 2019 оны 1 сарын 2-ны өдөр талийгаач, О нар манай гэрт орж ирснийг бол санахгүй байна...Би амь хохирогч Л гэгчийг урьд нь харж  байгаагүй. 2019 оны 01 сарын 03-ны өдөр манайд О-ийг анх дагаж орж ирэхэд нь л анх харсан...2019 оны 1 сард энэ хэрэг гарснаас хойш нилээн хэд хоногийн дараа Б, Б, Б бид нар манай орцонд архи ууж байхад Б “би талийгаачийг араас нь хутгалчихсан юм” гэж хэлсэн. Тухайн үед О-ийн хүү Замилан найзтайгаа орцонд орж ирчихсэн байж байсан, сонссон байх. Б яагаад тэгж хэлснийг мэдэхгүй. Дараа нь 2-3 хоногийн дараа таарахад Б тэгж хэлснээ  санахгүй байна гээд байсан...гэх мэдүүлэг /1х, х-147-148/, 

Гэрч Ч.Б-гийн:...Лхагваа нь намайг байхад маргаан болоогүй, намайг О-ыг хүргэж өгөөд ирэхэд Хууз Хуягаатай маргалдсан гэж байсан...Л-г эмэгтэй О буюу О “чи ер нь архи хороогоод байна” гэж хэлээд хэрэлдээд эхэлсэн, харин дундуур нь Хууз Х орж ирээд Л гэх залууг аваад гаргаж өгсөн шиг санагдаж байсан тухайн үед би бас л их уучихсан байдалтай байсан бөгөөд бараг тасарчихсан байсан юм. Удалгүй гаднаас цагдаа нар байна гээд ороод ирсэн өөр зүйл болоогүй...Эмэгтэй О буюу О нь Л-г хөөсөн. “Архи дарс уугаад байна, битгий архи хороогоод бай” гэх шалтгаанаар хөөгөөд маргалдсан юм. Тухайн үед Л нэг их зүйл дуугараагүй бараг чимээгүй байсан  харин О бол хэрүүл хийгээд хөөгөөд байсан юм. Маргааны дараагаар Хууз Х Л-г гаргаж өгсөн юм тэрийг бол би яг санаж байна тэгээд л тэр 2-ыг гарсны дараагаар буцаад унтаад өгсөн.../1х, х-150/...2019 оны 01 сарын 03-ны өдөр би Өлзийт хороолол дахь гэрээсээ гараад өдрийн 12-13 цагийн  үед Орчлон хорооллын урд талын арван байранд ирсэн. Тэгээд шууд О-ын гэрт очиход үүдэнд нь О, О, Болор нартай тааралдсан. Тэгээд байж байтал Б ирсэн бөгөөд бид нар нэг шил архи хувааж уусан. Архи дуусахад Б өөрийнхөө барьж явсан гар утсыг зараад архи авъя гэтэл О “хүний нохой идэхээр өөрийн нохой идэг, би таны утсыг худалдаж авая” гээд О 20,000 төгрөгөөр Баатарын гар утсыг нь худалдаж авсан. Б уг мөнгөөрөө хоёр шил архи, талх, элэгний нухаш аваад бид нар талхаа идэж, архиа хувааж ууцгаасан. Тэгэх явцад Б, О нар цуварч орж ирсэн санагдаж байна. Тэгээд О гэрээсээ орж 60 литрийн савтай алимны бараашиг, алим оруулж ирсэн. Бид нар тэрнээс нь хувааж ууцгаасан. Би энэ хооронд гадагш гарч танил Б рүү ярьж мөнгө асуухад “Тайхар дэлгүүрийн гадаа ирээд мөнгө авчих” гэхээр нь би очиж Б-тэй уулзаад 3 шил архи, 10,000 төгрөгтэй авсан. Тэгээдуг архиа аваад О-ынд очоод нөгөө хэдтэйгээ хувааж уусан. Архи ууж байх явцад Б гаднаас хүүхдээ тэвэрч орж ирээд архи уусан. Талийгаач нэгмэдэхэд ирчихсэн байсан. Яг хэн нь дагуулж орж ирснийг би мэдэхгүй байна. Би анх Б дагуулж ирсэн гэж бодож байсан боловч одоо бодоод байхад О гадагшаа гараад эргэж ирэхдээ дагуулж ирсэн ч юм шиг санагдаад байна. Их согтсон болохоор хольж хутгаад байна. Талийгаач Л өөрийгөө буриад хүн гэж яриад байх шиг байсан...Тэгээд өдөр яг хэдэн цагийг санахгүй байна. Ямар ч гэсэн өдөр гэгээтэй байсныг бодоход 15-16 цагийн үед гэж бодож байна. Б, Б, талийгаач Л бид дөрөв гадагшаа гараад Б-т байсан нэг хөрөөний ирийг зарчихаад явж байтал хороон цагдаа, дэслэгч А бид дөрвийг дуудаад өрөөндөө оруулаад “архи ууж энүүгээр битгий яваад бай” гэх зэрэг юм ярьж байгаад гаргасан. Тэгээд бид дөрөв Отгонбаярын байрны гадаа очтол О гэх залуу 10,000 төгрөг гаргаж ирээд “энүүгээр нэг шил архи авчих” гэхэд Б уг мөнгийг нь аваад “архи аваад ирэе” гээд тэр чигээрээ алга болсон. Тэр өдрөө дахиж ирээгүй юм. Дараа нь Болортой уулзахад “би А дэслэгчид 10,000 төгрөгийн торгууль төлсөн” гэж хэлж байсан...Тэгээд бид нар эргэж О-ын гэрт ороод байж байтал гаднаас Оорж ирсэн. О нэг тал шил архитай орж ирснийг нь бид нар хувааж уугаад, би О-ийг хойно байдаг намагт гэдэг газар байдаг гэрт нь хүргэж өгөөд эргээд О-ын гэрт ирэхэд О том өрөөнд газар хэвтчихсэн унтаж байсан. О, Б, О гурав том өрөөний матрасан дээр зэрэгцээд хэвтэж байсан. Талийгаач Л харин матрасны булан дэрлээд хэвтэж байсан шиг санагдаж байсан. Б харин өрөөнд матрасны эсрэг талын хана налаад сууж байсан. Би тэгээд өрөөнд байсан цаасан хайрцган дээр хэвтээд өгсөн юм. Тэгээд байж байтал Б талийгаачийг “чи ер нь хэн юм бэ” гэх зэргээр хэлээд маргалдсан. Тэгтэл О хэвтэж байснаа өнгийснөө “чи ер нь хүний архи хороогоод хэн бэ, босооч, зайлаач” гэж хэлсэн. Тэгтэл талийгаач босоод курткээ өмсөөд гараад явсан. Б талийгаачийн араас бараг зэрэг шахуу гараад явсан. Тэгээд л би унтаад өгсөн. Унтаж байтал гаднаас цагдаа нар орж ирээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн юм...Намайг О-ийг гэрт нь хүргэчихээд ирэхэд талийгаачийн хамрын нүхнээс бага зэрэг л цус гарсан байсан. Тэгэхэд Батхуяг “чи хэн юм бэ” гэх зэргээр хэлээд байхаар нь би тэр 2-ыг маргалдсан юм байна гэж ойлгосон...Би О-ийг амь хохирогчийг хутгалахыг хараагүй. Би өөрөө цаашаа хараад хэвтэж байсан. Ямар ч байсан О “чи архи хороолоо, зайлаач” гэж хэлэхдээ өнгийж байх шиг байсан, талийгаач куртекээ дэвсээд хэвтэж байсан, тэгээд босоод куртекээ өмсөөд гараад явсан...Зурган дээрх хутгыг би урьд нь хараагүй юм байна. Би энэ хэрэг гарснаас хойш О-тай уулзахад энэ хутгыг гэрт нь байдаг хутга гэж байсан...Энэ хэрэг гарснаас хойш 7-10 орчим л хонож байсан байх. О, Б, Б, Б бид хэд О-ын орцонд шатан дээр сууж байтал О-ийн хүү З нэг найзтайгаа шатаар буугаад ирсэн. Тэгтэл Б нилээн согтсон байсан бөгөөд “би талийгаачийг хусчихсан юм аа” гэж хэлсэн...Энэ өдрийн маргааш нь Ба-ийн эрүүл болсон байхад нь “чи өчигдөр талийгаачийг алсан гэж ярьсан” гэхэд би тийм юм яриагүй гэж байсан...О, Б бид 3 энэ талаар мөрдөгч Н-д хэлсэн, Н бид нарын хажууд энэ талаар Б-аас асуухад “би тэгж яриагүй гээд байсан”...гэх мэдүүлэг /1х, х-151-155/,

Гэрч Г.О-ийн...Тэр өдөр архи нилээд уусан...О гэх залуугийнд 20 цагийн үед ороход Архангайн залуу, Б, Б хүүхэдтэйгээ, О гэх хүүхэн, нэрийг нь мэдэхгүй, зүс таних 3-4 залуус байж байсан. Гэрт байсан хүмүүс бүгд согтуу байсан.../1х, х-157-159/...Би О-ынд нэг их удаагүй бөгөөд Б-гаар гэртээ хүргүүлээд унтсан. Би энэ зураг дээрх хутгыг ёстой харж байгаагүй. О-ынд ер нь эд хогшил гээд байх юм байхгүй, хов хоосон, битүү хог шороо болж архины шилээр дүүрсэн байр л байдаг. Тэр хавийн архичид цугладаг газар юм. О ер нь их айхтар хүүхэн, хамт архи уусан хүмүүсийнхээ гар утсыг хулгайлдаг, яриад өгье гээд аваад явдаг гэх мэт зүйл сонсогдож байдаг. Ааш зан нь ер нь агсам талдаа. Байнга хүмүүстэй хэрэлдэж маргалдаад явж байдаг юм” гэх мэдүүлэг /1х, х- 160-162/,

Гэрч С.Б-ын...“Би 2019 оны 1 сарын 3-ны өдөр гэртэй унтаж байгаад 12 цагийн орчим босоод...Орилоо хочит О-гийн гэрт ирсэн...Тэднийд Орилоо О, эмэгтэй О, 25 хочит Б, хүүхдийн хамт, Б ах, Э, Хууз Х, Архангайн гээд танихгүй залуу нар байсан...бараашиг надад хийж өгөхөөр нь уугаагүй, Хууз Х 0.75л архи авчираад бүгд хувааж уусан...Намайг гэртэй харихад 17 цаг болж байсан...Архангайн залууг танихгүй, тэд нарын яриагаар Эмэгтэй О орчлон хороололд хамт архи уугаад, өглөө нь ирээд архи уусан гэж ярьсан...Эмэгтэй О надад байсан мөнгөөр 2 шил архи авч уусан гээд их согтсон байсан...Архангайн гэх залуу нилээд согтуу байсан...сүүлд авчирсан архинаас уусан...Эмэгтэй О бид 2 бол огт таардаггүй жаахан юман дээрээс болоод маргалддаг бид нарын гар утсыг болон жижиг сажиг зүйлсийг байнга хулгай хийдэг. Хэрцгий догшин араншинтай хүнийг дандаа доош нь хийж шоглож явдаг хүмүүсийн дунд яс хаяж хэрүүл маргаан үүсгэдэг. О-гийн гэрт хутга, заазуур байдаг талаар би харж байгаагүй гал тогооны хэрэгсэл ер нь харагддаггүй...гэх  мэдүүлэг /1х, х-171-173/...Энэ хэрэг гарснаас нэг их удаагүй. Удлаа л гэхэд 7 хонож байсан байх. Нэг өдөр үдээс хойш О-ын гэрт Б, Б, Б бид хэд орж архи уусан юм. Тэгээд гэрт нь байж байгаад орцонд гараад шатан дээр юм яриад зогсож байсан. Б тэр үед явчихсан байсан санагдаж байна. Тэгэхэд бид нар хоорондоо “талийгаачийг хэн хутгалчихваа, О юунаас болоод хутгалчив ” гэж ярьсан юм. Тэгэхэд Б, О 2-ын нэг нь Б-ийг “чи талийгаачийн араас гарсан биз дээ” гэхэд Батхуяг уурлаад “тэгээд юу гэх гээд байгаа юм, намайг араас нь гараад шаачихсан гэх гээд байгаа юмуу, тэгвэл би шаачихсан юмаа” гэж хэлсэн. Тэр үед бид нар бүгд согтуу байсан учраас өөр янз бүрийн юм яриагүй. Тэгээд байж байтал О-ийн хүү Замилан нэг найзтайгаа хамт дээрээс шатаар бууж таарсан. Тэгэхэд О Замиланд хандан “энэ хүн талийгаачийг шаасан гэж яриад байна ш тээ“ гэж Б-ийг заасан. Замилан нэг их юм ярилгүй гарч явсан. Тэгээд би тэр хэдээс салж яваад СХД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн А байцаагчид Б-ийн хэлснийг хэлсэн...Б-ыг хүмүүс Э, Э гэж дууддаг. Жинхэнэ нэрийг нь Б гэж хэрэг гарсны дараа мэдсэн. Бараашиг оруулж ирсэн махлаг залууг тэр үед хүмүүс О гэж дуудаад байсан жинхэнэ нэрийг нь О гэдэг юм байна лээ. Гэрийн эзнийг О гэдэг бөгөөд Орилоо О гэж дууддаг, Хууз Х-г харин Б гэж дууддаг, Бг буюу 25-т тэр өдөр 2 настай хүүхдээ тэврээд явж байсан...Миний сүүлд сонссоноор тэр өдрийн урд өдөр нь талийгаач Орчлон хороолол хавиар О-тэй уусан гэж байсан. О-ын хэлснээр 2019 оны 1 сарын 3-ны өглөө О талийгаачийг дагуулж орж ирсэн  юм шиг байна лээ...Тэр дунд талийгаачийг таних хүн О-ээс өөр хүн байгаагүй.../1х, х-174-175/...Б, Б бид гурав хэсгийн байцаагч Амгалантай тааралдаад саатуулагдаж өрөөнд нь хэсэг суусан юм. Тэгээд надад Э гээд хүн таслагчний ир өгсөн байсныг нь би гарч зараад торгуулийн мөнгө авчиртал А байцаагч бид гурвыг торголгүй “битгий энэ хавиар бөөгнөрөөд бай, одоо явцгаа” гээд  гаргасан. Тэгээд Б, Б бид гурав гараад явж байтал О гэгч нь Б-ын куртикийг өмсчихсөн явж таарсан. Тэгэхэд О 10,000 төгрөг гаргаж ирээд “энүүгээр архи авч ууя” гэхээр нь би тэр мөнгийг нь аваад такси бариад шууд гэртээ харьсан. Замаар нь дэлгүүрээс жижиг шилтэй архи авч уусан. Сүүлд би хэсгийн байцаагч Амгалантай тааралдахад тэр өдөр талийгаач Л, Б, Б бид дөрөв явж байхаар нь өрөөндөө оруулаад талийгаачийг танихгүй болохоор регистрийн дугаар, нэр усыг нь бичиж аваад бид гурваас түрүүлээд явуулсан гэж байсан. Тэгэхээр талийгаач тэр өдөр Б Б бид гуравтай  О-ынхаас хамт гарч явсан болж таараад байгаа юм.Тэгээд цагдаагаас гараад эргээд О-ынд оччихсон юм шиг байна лээ. Би согтсон байсан болохоор талийгаачтай хамт А байцаагчийн өрөөнд орсноо санахгүй байна. Би өдөр 13 цагийн үед очиход О, О, Б, Б, Б, Б, талийгаач нар сууж байсан. Намайг очиход тэд нар бараашиг уугаад сууж байсан. Гэрт нь баахан алим байсан, тэгэхэд О гэгч гараад явсан гэж байсан. Тэгээд байж байхад Б “би Б-т архи авч өгнө:’ гээд өөрөө гарч архи авч ирж байсан. Намайг очих үед эд нар нилээн согтуу байсан. Урд оройноос хойш л уугаад, өглөө нь бас үргэлжүүлж уусан гэх юм ярьж байсан. Гэрийн эзэн О бол намайг ороход унтаж байсан.  Амьхохирогч их дуу цөөтэй даруухан залуу байсан. Хүнтэй хэрүүл, маргаан хийгээгүй. Өөрийгөө Архангай аймгийнх л гэж ярьж байсан...Тэр дунд талийгаачийг таних хүн О-ээс өөр хүн байгаагүй. Талийгаачийг урд нь огт харж байгаагүй юм байна лээ. Нөгөө нэг үл таних хүн нь миний бодлоор О гэгч байсан байх гэж бодож байна. Тэр дунд О гэгчийг ер нь нэг их таних хүн байгаагүй гэж бодож байна...О-ынд ер нь тавилга, гал тогооны хэрэгсэл, хоол хийх тогоо гэх юм юу ч байхгүй. Нэг матрас, комиссын хиртэй хөнжил л байдаг юм. Би лав тэдний хутга, мэс харж байгаагүй. Зурган дээрх хутгыг өмнө нь би харж байгаагүй.../1х, х-176-177/,

Гэрч Б.Б-ийн...2019 оны 1 сарын 3-ны өглөө би 1 нас 8 сартай охиноо аваад Орилоо хочит О-ын гэрт очсон. Намайг О-ын гэрт ороход О, Он, От, нас барсан гэх хүмүүс байсан, тэд бараашиг ууж байсан...Би гарч 0.75 л шим архи авчирч ууцгаасан...Гаднаас Б, хууз Хуягаа гэх 2 хүн орж ирсэн...Архиа ууж дуусгаад хууз Хуягаа 0.75 л “шим” архи авчирсан...Архиа ууцгааж байхад гаднаас Б ирсэн...Архийг О-ынд байсан алимны бараашиктай хольж ууцгаасан. Тэгээд ойролцоогоор 15-16 цаг болж байхад би хүүхдийн мөнгөнөөс үлдсэн мөнгөөр дэлгүүр орж 0,75 л шим архийг О-ын хажуу талын дэлгүүрээс аваад буцаж ороод бүгд архиа хувааж ууцгаасан. Тэгээд нилээн согтоод...гэртээ харьсан байсан...Тэгээд шөнө амарч байхад хаалга нүдээд цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс дээр авч ирж, эрүүлжүүлсэн...Би нас барсан хүнийг 2019 он гарсны дараахан 2019 оны 1 сарын 2-ны өдөр санагдаж байна намайг О-ынд ороод архи уугаад сууж байхад О гэдэг 30 орчим насны залуу нас барсан залуугийн хамт орж ирж байсан. Тэгэхэд тэр залууг анх харж байсан, өөрийгөө Архангай аймгийнх, наян хэдэн онд төрсөн хүн гэж байсан.../1х, х-182-183/...2019 оны 1 сарын 2-ны өдөр би О-ын гэрт ороод архи уугаад сууж байтал гаднаас тэр хавьд байдаг О гээд залуутай талийгаач хамт орж ирээд нэг нэг татчихаад гараад явсан. Талийгаач 2019 оны 1 сарын 3-ны өдөр тааралдахад өмсөж явсан куртиктэйгээ л явж байх шиг байсан...О-ын яриагаар От өглөө талийгаачийг дагуулж гэрт нь орж ирсэн гэж байсан...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр цагаан сарын өмнө санагдаад байна. Орой бүрэнхий болж байхад От, Б, Ба, Б бид тав О-ын орцонд нэг шил архи хувааж уусан юм. Тэр үед би хүүхэдтэйгээ явж байсан юм. Тэгээд архи ууж байгаад бид нар энэ хэргийн талаар "яагаад ийм юм болчихвоо” гэж ярьсан юм. Орилоо хочит  О тэгэхэд “би уг нь хутгаа нуудаг даа, миний хутга хаана байдгийг О-ээс өөр хүн мэдэхгүй дээ, О манайд хоёр гурав хоносон” гэж хэлж байсан. Б тэгэхэд “О талийгаачийг хутгалахыг би харсан” гэх утгатай юм ярьсан юм.  Б тэгтэл Б-т “чи талийгаачтай хамт гараа биз дээ” гэхэд Б “тэгсийн,  тэгээд яахын, тэгвэл би алчихсан юм" гэж хэлсэн. Яг тэр үед О-ийн хүү Знэг найзтайгаа хамт шатаар дээшээ гараад ирсэн. Тэгэхэд Б З-д хандан “чи сонсоо биз саяын хэлснийг” гэхэд З Б-ийг заамдаж авахаар нь би “миний дүү цохиж болохгүй шүү” гэхэд З “маргааш байцаагчид очиж хэлнэ ээ” гээд дээшээ шатаар гарсан. Тэгээд бид нар шууд тарцгаасан юм.  Б ямар учиртай тэгж ярьсаныг би мэдэхгүй байна.../1х, х-187-189/,

Гэрч Ц.Б-ын:…Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо ЗА байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянхошуунд төрсөн ээж болон дүүгийн хамтаар айлын хашаанд Монгол гэрт амьдарч байгаа юм. Би Хишиг Арвин ХХК-д хамгаалагчийн ажил хиидэг, 14 хоног Эрдэнэс Таван толгой компани дээр хөдөө байж байгаад 7 хоног бүтэн амардаг юм Сүүлийн хэд хоног ажилдаа очоогүй. Гэртээ харилгүй лав 3 хоносон байх гэж бодож байна. Тухайн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт танил найзуудынхаа хамтаар архи ууж байсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 35Б байрны 2 давхарт байх Г найзынхаа гэрт ууж хоночихоод 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 09 цагийн орчим би ганцаараа 35Б байрны 1 давхарт байх О-ын гэрт ороход Ба, Б, О, О, Б, Х, үл таних бүдүүн залуу болон өөрийгөө Архангай аймгийн залуу гэж танилцуулсан хүмүүс архи ууж байсан. Тухайн үед архи нэлээд дундарсан байсан бөгөөд удалгүй дуусчихсан. Тэгэхээр нь би өөрийнхөө мэдрэгчтэй хар өнгийн гар утсыг О-т 20,000 төгрөгөөр зараад 2 шил 0,75 граммын Шим архи худалдан авч буцаад О-ын гэрт орсон. Тэгээд тэндээ архиа ууж дуусгасан. Архиа ууж дуусгачихаад Б бид хоёр 27 дугаар хорооллын орчим мөнгө хайж яваад Баясгалан 5,500 төгрөг олсон. Тэгээд тэндээс дахиад нэг 0.75 граммын нэг шилтэй архи аваад О-ын гэрт орж дахиад уусан. Тэгэхэд 23 цаг өнгөрч байсан бөгөөд бид нар дэлгүүр хаах гэж байна. Дахиад архи авах мөнгө байгаа юм уу гэхэд хэнд ч мөнгө байгаагүй. Тэгэхээр би гал тогооны өрөөнд нь ороод зүрхний валидол, даралтны саарал өнгөтэй эмний хамтаар уучихаад унтаад өгсөн. Тэгтэл хаалга нүдээд хүмүүс ороод ирсэн. Тухайн хүмүүс нь бид нар цагдаагийн байгууллагаас явж байна. Босоод дагаад яв гэсэн. Тэгэхэд яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Ямарч байсан 00 цаг өнгөрчихсөн 2019.01 04-ныөдөр болчихсон байсан. Өөр зүйл би мэдэхгүй байна.../1х, х-164/...О-ын гэрт архи ууж байхад миний савхин куртик алга болчихсон байсан юм. Тэнд байсан хүмүүсээс куртикээ асуухад мэдэхгүй байсан юм. Тэгээд архи дууссан байсан тул Б, Б бид гурав гарч архины мөнгө олох гээд  гадагшаа гарсан. Цаг хэд болж байсныг санахгүй байна. Гадаа гараад явж байтал 7 хорооны хэсгийн байцаагч, дэслэгч А-тай тааралдаад А байцаагч бид гурвыг өрөөндөө оруулаад хэсэг суулгаж байгаад явуулсан юм. Би тэр үед согтчихсон байсан болохоор одоо сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Б алга болчихсон байсан бөгөөд би савхин куртикээ өмсчихсөн явж байсан. Сүүлд сонсоход би О-тай тааралдаад куртикээ авсан юм шиг байна лээ. Тэгээд Б бид хоёр гадуур хэсэг явж байгаад харанхуй болсон хойно /цагийг нь сайн санахгүй байна/ О-ын гэрт нь нэг шил архи аваад орсон. Тэгэхэд О, О, Б, О, Б, талийгаач нар байсан. Энэ хэд л байсан шиг санагдаж байна. Тэгээд авч орсон архиа хувааж уугаад байж байтал гаднаас О тал шил архитай орж ирсэн. Би тэр үед дотор муухайоргиод, даралт ихсээд байхаар нь өөрт байсан даралтын эмээ уучихаад гал тогооны өрөөнд орж гудсан дээр нь хэвтсэн. Тэгээд нэг мэдэхэд унтчихсан байсан бөгөөд нилээн шөнө яг хэдэн цаг болж байсныг нь мэдэхгүй байна, энгийн хувцастай цагдаа нар намайг сэрээгээд цагдаагийн хэлтэс рүү аваад явсан...Би сайн санахгүй байна. Яг тэр үед нилээн согтсон байсан. А байцаагчийн өрөөнд нилээн суусан бөгөөд тэгэхэд архи бараг гараад нилээн, гайгүй болсон юм. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Намайг О-ын гэрт очиход л дээр дурдсан хүмүүс хамт байж байсан. Намайг орох үед тэд нар цэнхэр том савтай бараашиг уугаад сууж байсан. Тэгэхэд талийгаач залуу тэнд сууж л байсан. Талийгаач нэг их юм ярихгүй чимээгүй залуу байсан. Өөрийгөө Архангай аймгийнх гэж ярьж байсан. Би тэгэхэд нь “би Архангайн Хотонт сумынх” гэхэд талийгаач “хоёулаа нэг нутаг юм байна” гэж байсан...гэх мэдүүлэг /1х, х-167-168/, 

Гэрч Д.Б-ийн “...Тухайн өдөр буюу 2019 оны 1 сарын 4-ний шөнийн 01 цагийн үед гэртээ амарч байхад манай эрүүгийн ахлах мөрдөгч Ч.Н над руу залгаад Дөл хүнсний дэлгүүрийн орчим нас барсан хүн байна яаралтай очиж шалгаадах би одоо очиж байна, танайх ойрхон учир түрүүлээд очоод нөхцөл байдлыг хянаж бай гэсний дагуу би 5 минутын дараа гэрээсээ гарч тухайн нас барсан хүн буюу хэргийн газар дээр ирсэн. Намайг ирэх үед шаргал өнгийн богино куртиктэй өмд цамц нь цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай эрэгтэй хүний цогцос байсан ба жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрыг хамгаалалтанд авсан байсан. Амь хохирогч хутганы шархтай байсан учраас холоос ирж чадаагүй байх гэж бодоод ойр орчимд биечилсэн сурвалжлага хийж ажиллаж эхэлсэн. 35а байрны жижүүр Хишгээ гэх хүнтэй уулзаж хохирогчийн зургийг үзүүлэхэд сүүлийн 2 хоног манай энэ хавиар архи уугаад явж байсан хүн мөн байна....” гэж хэлсэн. Тэгээд хаана бөөгнөрөл үүсгэж хүмүүс архидан согтуурч байна вэ гэж асуухад “орилоо хочтой О гэгчийнд сүүлийн 3-4 хоног шувтан архидаж байна гэж хэлсэн. Тэгээд би орцны үүдний шатаар гарахад цусны толбонууд шатан дээр дусаад орилоо О-гийн буюу 35б байрны 01 тоот хаалганы үүдэн дээр ирсэн. Тэгээд хаалгыг нь тогшиход Б гэх манай хорооны субъектын судалгаанд байдаг архи уудаг хүн хаалгыг нь тайлсан. Ингээд дотогш ороход гал тогооны өрөөнд Баатар ганцаараа доошоо хараад унтаж байсан. Том өрөө рүү ороход хойморь хэсэгт нь болон гол дунд хэсэг, үүдний хэсгүүд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, дотор нь О О, От, О 3 саарал өнгийн матрасан дээр унтаж байсан. Тэгээд гэрлийг нь асаагаад унтаж байсан хүмүүсийг юу болов яав гээд сэрээх гээд татах үед О гэх эмэгтэйн өмдний зүүн талын урд халааснаас хутганы бариул хэсэг нь цухуйж байхаар нь бээлийгээр үзүүрээс нь барьж байгаад ягаан өнгийн хуйнаас нь сугалж үзэхэд хутганы иш дээр цусны толботой байсан. Ингээд тэнд байсан хүмүүсийг хэлтэс дээр авчирч ирээд төвийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийж үлдсэн” гэх мэдүүлэг /1х, х-197-198/,

Гэрч Л.Ууганбаярын...Тухайн үед Орилоо О-д амь хохирогчийн иргэний үнэмлэхийн гэрэл зургийг үзүүлэхэд “наад залуу чинь өнөөдөр манайд бид хэдтэй архи уусан залуу мөн” гэж хэлсэн. Тэгээд О рүү гэрэл тусгаад хартал өмднийх нь зүүн талын халааснаас цэнхэр өнгийн зүйл цухуйж байсан...Мөрдөгч Д.Б бээлийгээ өмсөөд тухайн цэнхэр өнгийн зүйлийн үзүүрээс бариад дээш өргөсөн чинь цэнхэр гэртэй цэнхэр иштэй хутга байсан, хутганы үзүүр рүү гэрэл тусгаад хартал үзүүр хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсан. Ингээд тэнд байсан хүмүүсийг хэлтэс дээр авч ирсэн.” гэх мэдүүлэг /1х, х-200-201/,  

Гэрч Б.Х-ын :...Би Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо Ноёнхангай Сууц өмчлөгчдийн холбоонд үйлчлэгч ажилтай бөгөөд 35б байрыг хариуцсан үйлчлэгч ажил хийдэг. Би энэ ажлыг хийгээд 15 жил болж байна. Манай гэр тухайн орон сууцны В1 давхар буюу подвалын 49 тоотод оршин сууж амьдардаг юм. Би О гэх хүнийг танина...Сүүлийн 5-6 жил эхнэр нь салж яваад амьдрал нь орвонгоороо эргээд архинд их ороод ийм байдалтай болсон. Жижүүрийн хувьд шаардлага тавьдаг хүмүүсийн л харьцаатай байдаг...Сүүлийн 2-3 өдөр шувтан архидалт болоод....өдөр шөнөгүй л архи ууж байсан, орцонд бол ямар нэгэн асуудал гаргасан зүйл байхгүй болохоор би хаалга үүдээр нь шагайгаагүй...Шөнө Батцэнгэл цагдаа ирээд нэг хүний иргэний үнэмлэх үзүүлээд энэ хүнийг таних уу гээд асууж явсан. Тэгээд хаана хүмүүс цуглаж архи дарс ууж цугласан бэ гэхээр нь О-ынд гэж хэлсэн. Би О-ийг бол таньж мэднэ. Намайг энд ирж байхад хадам ээж Догоо гээд хөгшин надтай хамт орцны жижүүр хийдэг байсан. О нь манай энэ хавиар л архи дарс ууж явдаг. Сүүлийн үед жоохон догширсон юм уу гэж харагдсан...Эгч хааяаа бухимдхаараа ингэх юм аа гэж байсан. Л гэх хүнийг бол огт таньж мэдэхгүй юм байна лээ. Манай энэ хавиар бол явж архи уудаг хүн биш байсан...гэх мэдүүлэг  /1х, х-217-218/,

Гэрч Б.А-гийн:...Миний бие Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн 27 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагчаар ажиллаад 2 жил болж байна. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би хэсэг дээрээ байж байхад өдөр 14-15 цагийн үед санагдаж байна. 35б байрны жижүүр Хишгээ гэх эмэгтэй над дээр өөрийн биеэр ирж “1 тоотын Орилоо О-гийнд хүмүүс архидаад байна” гэж мэдээлэл өгсөн. Уг мэдээллийн дагуу би 35 б байрны 1 тоотод суух Орилоо хочит О-ын гэрт Ороход гэрийн эзэн О болон Баясгалан, Баатар нар байсан. Тэгэхээр нь би О-ыг гэрт нь үлдээгээд Б, Б хоёрыг дагуулаад гарах гэхэд С-гийн Б гэгч нь үл таних улбар шар өнгийн куртиктэй нэг залуутай хамт орж ирж таарахаар нь би бас тэр хоёрыг дагуулаад хэсэг рүүгээ очсон юм. Тэгээд би үл таних улбар шар өнгийн куртиктэй залууг урьд нь харж байгаагүй хүн байсан тул нэрийг нь асуухад өөрийгөө С.Л гэж байсан. Регистрийн дугаараар нь цагдаагийн байгууллагын санд шүүж үзэхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон мэдээлэл байхгүй, харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаанд бүртгэгдсэн байсан. Тэгэхээр нь би С.Л гэгчийг “чи энэ хавиар битгий архи уугаад яваад бай” гэж хэлээд хууль сануулаад явуулсан юм. Тэгээд Б, Б, Б нарыг цаг гаруй саатуулж хууль сануулж, бүлэг бөөгнөрөл битгий үүсгээд бай гэж хэлж ярьж байгаад явуулсан. Тухайн үед тэд нар дунд зэргийн согтолттой байсан.Тэгээд би орой ажлаасаа буугаад амарч байтал шөнийн 02 цагийн үед эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Батцэнгэл над руу залгаад “танай хороонд хүн амины хэрэг гарсан байна” гэхээр нь би ирэхэд 35 б байрны гадна өдөр Болортой хамт явж байгаад надад шалгуулаад явсан С.Л гэгч залуу нас барсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь би түүнтэй хамт явж байсан хүмүүсийг олж хэлтэс дээр авчирсан юм...Амь хохирогч залуу “би ямар нэгэн асуудал гаргаагүй, намайг явуулаад өгөөч” гэхээр нь би “чи энэ архаг архичидтай нийлээд архидан согтуураад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байна” гэж хэлээд сан дээр шүүж үзээд ямар нэгэн зөрчилгүй байхаар нь явуулсан....Ц.О, Н.Б нар нь манай хорооны нутаг дэвсгэрээр архидан согтуурдаг хүмүүс юм./1х, х-203/,

Гэрч Ц.Э-ын...Ц.О бараг 20 гаруй жил архи ууж байгаа. Сонгинохайрхан дүүргийн тэр хавийн хүмүүстэй нийлж архи уудаг. Манай гэрийнхэн О-ийг архинаас гаргах гээд янз бүрээр үзээд дийлээгүй. Хуучин нөхөр нь архи ууж яваад нас барсан гэж байсан. Манай том ах Солонгос улсад амьдардаг бөгөөд сүүлийн хэдэн сар түүний гачуурт байдаг хашааг нь О харж амьдарч байсан. Солонгосоос тог цахилгааны төлбөрт явуулсан мөнгийг нь аваад л нийлж архи уудаг найзууд руугаа очиж архи уусан юм шиг байна лээ. Олон жил архи уугаад сэтгэцэд нь жаахан нөлөөлсөн байж магадгүй...гэх мэдүүлэг /1х, х-223/,

Гэрч Н.Э-ын...Би Б-тэй 2010 оноос хойш хамтран амьдарч байгаа. Тухайн өдрийн орой би 19 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд хүн байхгүй байсан ба зурагт үзээд байж байтал 20 цагийн үед Б охин Г-ийн хамт ирсэн. Б охинтойгоо 2-уулаа л орж ирсэн. Өөр хүн гэрт орж ирээгүй. Би О гэх хүнийг зүс танина. ” гэх мэдүүлэг /1х, х-232-233/,

Гэрч Г.Д-ийн...“Өчигдөр шөнө 01 цаг 20 минутын орчим манай дэлгүүрийн цонхыг хүн тогшоод хартал цагдаа нар байсан. Танай дэлгүүрийн гадна хүн нас барсан байна, хяналтын камерыг шүүж үзэх шаардлагатай байна гээд орж ирсэн ба бичлэгийг үзүүлтэл манай гадаа талын камерт шөнө 01 цаг өнгөрч байхад 1 залуу урдаас хойд чиглэлтэй явж байгаад машин зам дээр унаж байгаа дүрс байсан. Үүнээс өөр мэдэх зүйл байхгүй”гэсэн /1х, х-240-241/,

Гэрч Б.О-ын...Би амь хохирогч Л-ийг танина...2019 оны 1 сарын 1-ний өдөр 11-12 цагийн үед би Хангай захын үүдэнд Л-той таарсан. Бид 2 гудамжинд зогсож байгаад архи хувааж уусан. Тэгээд бид 2 найз Ганбаярын хамаатны Нараа гэх эмгэний гэрт орж архи хувааж уусан. Тэгээд амь хохирогч гэртээ харьлаа гээд явсан...2019 оны 1 сарын 2-ны өглөө бүр эрт 6 цагийн үед намайг Нараа эгчийнд унтаж байхад амь хохирогч над руу миний ******** дугаар руу өөрийхөө 9939-тэй дугаараас над руу залгаад 2-улаа хальт уулзъя шараа тайлъя гээд бид хоёр 21-р хорооллын автобусны буудал дээр уулзахад амь хохирогч тал шил архи барьчихсан эхнэрт үглүүлээд гарч ирлээ, гэрт тал шил архи байхаар нь аваад гараад ирлээ гэсэн. Тэгээд бид 2 хувааж уучихаад амь хохирогч 9 цагийн үед шүүх рүү явлаа гээд явсан бөгөөд би Ганбаяртай 21 дүгээр хороолол хавиар явж байтал амь хохирогч залгаад бид 3 уулзсан. Тэгээд бид гурав 21-р хорооллын автобусны буудлын ломбарданд амь хохирогчийн гар утсыг барьцаанд тавиад архи ууцгаасан. Тэгээд би амь хохирогчоос нилээн орой болсон хойно салсан...Амь хохирогч Л бол тэр хавьд надаас өөр таних хүн байхгүй. Орилоо О бол бүр танихгүй. Би амь хохирогч Л-ийг дагуулж Орилоо хочит О-ын гэрт орсон. Хэдний өдөр хэдэн цаг гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан ороход Орилоогийн гэрт 60 л савтай бараашиг, хатсан алим тавьчихсан баахан хүмүүс архи ууж байсан...Тэгээд амь хохирогч бид 2 гарч яваад автобусны буудал дээрээс салаад би гэртээ харьсан. Амь хохирогч хаачсныг мэдэхгүй. Үүнээс хойш дахиж уулзаагүй. Нас барсан гэдгийг хэд хоногийн дараа мэдсэн”...гэх мэдүүлэг/1х, х-248-249 /,

Гэрч М.Г-ийн “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо 8а байранд үйл ажиллагаа явуулдаг “Баянбулаг” ломбарданд ажилладаг. 2019 оны 1 сарын 2-ны өдөр 16 цаг 55 минутанд С овогтой Л гэгч өөрийн бичиг баримтаар гар утсаа 7 хоногийн хугацаатай 20,000 төгрөгөөр барьцаанд тавьсан нь бүртгэгдсэн байна...Хяналтын камерын бичлэг үзэхэд уг хүн нь өөр 2 эрэгтэй хүний хамт явж байгаа нь бичигдсэн байсан” гэх мэдүүлэг  /1х, х-242-243/,

Гэрч О.З-гийн:...2019 оны 1 сарын үед, энэ хэрэг гараад нэг их удаагүй байсан юм. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 35А байрны орцонд хүнтэй уулзах гээд орсон чинь Б, Б, Б нар орцонд сууж байсан. Тэгэхэд Болор нь надад хандан “ахын дүү ээж чинь талийгаачийг алаагүй. Батхуяг алчихсан юм байна лээ” гэж хэлсэн. Тэгэхэд Б, Бг хоёр нь мөн “харин тийм байна лээ. Ээж чинь буруугүй. Чи одоо байцаагчтай нь очиж уулз” гэж хэлэхээр нь би тэр гуравт хандан “би байцаагчтай нь очиж уулзаад яахав дээ, та нар мэдэж байгаа юм бол байцаагчид нь очиж хэлэх ёстой ш дээ” гэж хариулсан. Тэгээд би яваад өгсөн. Тэрнээс хойш Б ахтай би хоёр гурван удаа тааралдсан. Сүүлд нэг удаа таарахад Б ах намайг “чи хойно очиж байцаагчтай нь уулзав уу” гэж асуусан. Би тэгэхээр нь “та нар өөрсдөө очоогүй юм уу” гэхэд Б ах “бид нар уулзсан, чамайг ирж уулз гэж байна лээ” гэж хэлсэн. Үүнээс хойш эдгээр хүмүүстэй дахиж тааралдаагүй. Яагаад тэгж хэлснийг нь би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1х, х-222/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл:...2019.01.04-ний өдөр 02 цаг 20 минутад эхлүүлсэн...35б байрны орц руу үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд орцны хаалганы гадна талын бетон дээр улаан хүрэн өнгийн толбо байсныг 4 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв...Орцны хаалгыг онгойлгож дотогш ороход үүдний довжоон дээр улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон толбо байсныг 5 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...Орцны 1 давхрын шатаар дээш гарч үзлэг явуулахад 1 давхрын урагшаа ордог хэсгийн шалан дээр хүрэн улаан өнгийн толбо байсныг 6 гэж дугаарлан бэхжүүлэв, 1 тоот эхний хүрэн өнгийн төмөр хаалганы үүдний хэсгийн шалан дээр улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон толбо байсныг 7 гэж дугаарлан бэхжүүлэв...Урд талын том өрөөнд ороход саарал өнгийн хивсэнцэр дээр 3 хэсэг баруун урагшаа чиглэлд цуварсан улаан хүрэн өнгийн зүйлийн бохирлогдсон байсныг 8, 9, 10 гэж дугаарлан бэхжүүлэв...Үзлэгийн явцад 68 кадр зураг бэхжүүлэн авсан” тухай /1х, х-25-28/, 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1х, х-52-53/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, х-29-45/,

Эд мөрийн баримт /1х, х-105/,хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /1х, х-46/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схемчлэл /1х, х-79-80, 81-83/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1х, х-106/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №228 дугаартай дүгнэлт:...С.Л-ийн цогцост цээжний урд дунд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч өвчүүний зүүн урд хэсгээр үнхэлцэг ба зүрхний баруун ховдлын урд ханыг нэвт гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүүний шарх орчим болон үнхэлцгийн урд ханын шарх орчмын цус хуралт, үнхэлцгийн хөндий дэх цус хуралдалт, дагзны язарсан шарх, зүүн эгэмний доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх /цээжний хөндий рүү нэвтрээгүй/, зүүн гарын сарвууны зулгаралт, зүүн гарын 2-р хурууны хуучивтар зулгаралт бүхий гэмтлүүд тогтоодлоо. Дээрх цээжний урд дунд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч өвчүүний зүүн урд хэсгээр үнхэлцэг ба зүрхний баруун ховдлын урд ханыг нэвт гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх болон зүүн эгэмний доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх /цээжний хөндий рүү нэвтрээгүй/ гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн эгэмний доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь урдаас арагш, баруун дээрээс зүүн доош чиглэлтэй, хавсан байдалтай, цээжний хөндийд нэвтрээгүй байх ба цээжний урд дунд буюу зүүн хөхний хажуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь урдаас арагш, баруун дээрээс зүүн доош чиглэлтэй, өвчүүний зүүн урд хэсгээр цээжний хөндийд нэвтэрч үнхэлцгийн урд хана болон зүрхний баруун ховдлын урд ханыг нэвт хатгаж гэмтээсэн байна.  Амь хохирогчийн  биед учирсан цээжний урд дунд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч өвчүүний зүүн урд хэсгээр үнхэлцэг ба зүрхний баруун ховдлын урд ханыг нэвт гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн гэмтэл. Зүүн эгэмний доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх /жээцний хөндий рүү нэвтрээгүй/ болон шарх орчмын булчингийн цус хуралт, дагзны язарсан шарх болон дагзны хуйхны цус хуралт гэмтэл нь тус тусдаа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Амь хохирогч С.Л дээрх үхэлд хүргэсэн гэмтлийг аваад маш богино хугацаанд /цөөн минут/ тухайлбал үнхэлцэгт цус хуралдаж, зүрх чихэлдэх хүртэлх хугацаанд амьд явах боломжтой...Талийгаач нь 2019.01.03-ны 23.00 цагаас 2019.01.04-ний 01.00 цагийн хооронд нас барсан байх боломжтой...Амь хохирогчийн биед эсэргүүцсэн тэмцэлдсэн ул мөр гэх гэмтэл тогтоогдсонгүй, Талийгаачийн цусанд 3,9%0, ходоодны шингэнд 5,9%о, шээсэнд 5,1%о, цөсөнд 2,7%о спиртийн агууламж илэрсэн, шээсэнд мансууруулах бодис илрээгүй ба хүнд зэргийн согтолттой байжээ. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй болно. Талийгаач 0/I/ бүлгийн цустай байна./2х, х-3-5/,

Шинжээч эмч Б.У-гийн:.. “Шархны өргөн нь 0,4х2,2 см хэмжээтэй, босоо ташуу хэлбэртэй учирсан шарх байсан бөгөөд шархны гүнийг нарийн тогтоох боломжгүй юм. Дээрх 2 шарх гэмтэл нь талийгаачийг ямар ч байрлалд байх үед үүсэх боломжтой, дээрх байрлалд энэ шарх үүсэх боломжтой, мөн үүн дээр суугаа байрлалд байх үед талийгаачид дээрх гэмтэл учрах илүү магадлалтай. Учир нь шарх гүн учирсан...амь хохирогч үнхэлцэгт цус хуралдаж, зүрх чихэлдэх хүртэл хугацаанд амьд явах боломжтой. Ер нь 5-10 минутаас хэтрэхгүй. Үүнд: 1 минут ч, 2 минут ч байж болно. Биеэ хамгаалах чадвар, өөрийгөө удирдан жолоодох чадвар маш бага байсан, биед нь эсэргүүцсэн тэмцэлдсэн гэх ул мөр илрээгүй учир биеэ хамгаалах чадвар сул байсан байх боломжтой байна. Хүний биеийн онцлогоос хамаарч огцом ширүүн хөдлөх нь мэдэгдэнэ. Богино хугацаанд алхах зэрэг идэвхитэй үйл хөдөлгөөн хийх боломжтой.../2х, х-8-10/...Дагзны шарх гэмтэл нь унах үед өөрөөр хэлбэл талийгаач гэмтэл авсны дараа оочих үед үүсэх боломжтой юм. Дээрхи шарх гэмтэл нь дангаараа ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн хавж орсон цээжний шарх нь дангаараа хөнгөн, зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй /2х, х-11-12/...Талийгаач богино хугацаанд амьд байх боломжтой бөгөөд хэргийн газрын нөхөн үзлэгээр тогтоосон /42 метр зай/ зайд алхаж явах боломжтой” гэх мэдүүлэг /2х, х-13/, 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 287 дугаартай дүгнэлт : Ц.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.О нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож байсан байна. Ц.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Ц.О нь хэрэг хариуцах чадвартай” /2х, х-17-19/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл:...Ажлын хэсгийн урт 10 см, бариул хэсэг 9,5 смнийт 19,5 см урттай мөрний зузаан 0, см, ажлын хэсгийн өргөн нь 2,3 см урагш нарийссан ягаан өнгийн хуванцар бариултай, ягаан өнгийн хуванцар хуйтай хутга байв. Хутганы бариуланд ажлын хэсэгтэй холбогдох хэсэгт хоёр талдаа 6 ширхэг ховилтой, бариулны төгсгөл хэсэгт сэнжтэй байв /1х, х-101/,

Шинжээчийн №777 дугаартай дүгнэлт:...1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн цус нь эрэгтэй хүний цус байна. 2.Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо 598 дугаартай биологийн шинжилгээний объект болох С.Лхагвадоржийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” /2х, х-25/,

           Шинжээчийн 348 дугаар болон №850 дугаар нэмэлт дүгнэлт:...1.Шинжилгээнд ирүүлсэн бор цамцанд гарсан 14мм, 16мм, цагаан футболканд гарсан 12мм, 13 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Дээрх бор цамцанд гарсан 14 мм, цагаан футболканд гарсан 12 мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, бор цамцанд гарсан 16 мм, цагаан футболканд гарсан 13 мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан байж болно. Цагаан футболканд гарсан 25мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт байна. Дээрх урагдалтыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна /2х, х-33-34, 46-47/,

Шинжээчийн 921 дугаартай дүгнэлт /2х, х-38-39/, шинжээчийн №438 дугаартай дүгнэлт...Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх саарал ноосон өмд, ноосон малгай, ойснууд дээр цус илрээгүй. Бусад хувцаснууд дээр цус илэрсэн. АВО системээр О/ бүлгийн харъяалалтай хүний цус байна /2х, х-42/, шинжээчийн №774 дугаартай дүгнэлт...“Шинжилгээнд ирүүлсэн №8 гэж дугаарласан дрожны хэсэг дээр илэрсэн цус нь эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо 598 дугаартахй биологийн шинжилгээний объект болох С.Лхагвадоржийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна /2х, х-91-92/, шинжээчийн №773 дугаартай дүгнэлт....Шинжилгээнд ирүүлсэн №9 гэж дугаарласан дрожны хэсэг дээр илэрсэн цус нь эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо 598 дугаартахй биологийн шинжилгээний объект болох С.Л-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” /2х, х-95-96/, шинжээчийн №775 дугаартай дүгнэлт...Шинжилгээнд ирүүлсэн №10 гэж дугаарласан дрожны хэсэг дээр илэрсэн цус нь эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо 598 дугаартахй биологийн шинжилгээний объект болох С.Л-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна /2х, х-99-100/,

Шүүгдэгч Ц.О-ийн...Би 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс хойш О-ын гэрт хоол идэлгүй, крантны ус ууж, архи ууж 2019 оны 1 сарын 3-ныг хүргэсэн. Тухайн үед би нилээн согтоод тасраад унасан байсан. Хэр хэмжээний архи ууснаа мэдэхгүй байна. Архи бараашиг хольж уугаад  байсан. 2019 оны 1 сарын 1-нээс 1 сарын 3-ны өдрийн хооронд О-ын гэрт би хонохдоо огт юм идээгүй. Би 2019 оны 1 сарын 2-ны өдөр О нарт талх хиам авч өгснийг хутга хэрэглэлгүй хугалаад идсэн санагдаж байна...Миний бодож байгаагаар Б, Б, О 3-ын хэн нэгнийг л амь хохирогчийг алсан байж магадгүй гэж бодож байна. Миний нөхөр Д-ийн Г гэж хүн байсан бөгөөд 4 жилийн өмнө О, Б бид хэд О-ийн гэрт архи уугаад нөхөр согтчихоор нь би орхиод явсан юм. Тэгэхэд нөхөр Г маань хутгалуулсан байдалтай гудамжинд нас барсан бөгөөд шинжилгээний дүгнэлтээр осгож нас барсан гэж тогтоогдсон...Би О, Б, Бг нарыг намайг гүтгэсэн байх гэж бодож байна.../3х, х-14-23/,

2019.01.04-ний өдрийн 05 цаг 35 минутанд Ц.О-ээр драгер үлээлгэхэд 0,78%-тай гарсан гэх баримт /3х, х-44/, Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх илтгэх хуудас /3х, х-243, 245/ зэрэг болно.  

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Ц.Ог нь 2019 оны 01 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 35б байрны 1 давхрын 1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ С.Л-ийг “архи авчраагүй, архи хороолоо” гэх шалтгааны улмаас маргалдан түүний цээжин тус газарт хутгалсан буюу хүн алах гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- гэрч Б.Б-гийн...Би 2019 оны 1 сарын 4-ний шөнийн 01 цагийн үед дүү М-ийн хамт АТМ орж мөнгө авахаар гэрээсээ гараад явж байхад 35А байрны урд талын зам дээр эрэгтэй хүн хэвтэж байсан...ойртоод ирэхэд гэдсэн дээр нь цус болсон байсан...Зам дээр байсан машинд хүн байхаар нь түргэн дууд гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1х, х-123-124/,  

- гэрч Т.Г-ын...Би 2019 оны 1 сарын 4-ний шөнө 01 цагийн үед ах Хийн машиныг 35б байрны урд байрлуулаад зогсож байхад танихгүй 2 эмэгтэй ирээд түргэн тусламж дуудаад өгөөч, энд хүн цус алдаад хэвтэж байна гэхээр нь машинаас буугаад харахад зам дээр танихгүй эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би түргэн тусламж дуудсан, хажуугаар явж байсан машинтай хүн цагдаа руу залгасан...гэх мэдүүлэг /1х, х-125-126/,  

- “Дөл”хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:...2019 оны 1 сарын 4-ний өдрийн шөнийн 01.06.25, минутанд ертөнцийн зүгээр урд талаас явган хүний зам дээгүүр улаан өнгийн богино куртиктэй, саарал өнгийн бололтой юүдэнтэй малгайтай эрэгтэй хүн алхаж байгаа дүрс...01.06.27 минутанд тус хүн зогсож байгаад арагшаа унаж байгаа дүрс...Шөнийн 01.06.48 минутанд ертөнцийн зүгээр хойд зүгээс замын баруун талын явган хүний замаар 2 хүн урагшаа алхаж явж байгаа дүрс...Шөнийн 01.21.21 минутанд түргэн тусламжийн тээврийн хэрэгсэл зогсож байгаа байдлыг тус тус харуулав”, гэрэл зургийн үзүүлэлт /1х, х-58-77/,   

- гэрч Д.Б-ийн...Тухайн өдөр буюу 2019 оны 1 сарын 4-ний шөнийн 01 цагийн үед гэртээ амарч байхад манай эрүүгийн ахлах мөрдөгч Ч.Н над руу залгаад “Дөл” хүнсний дэлгүүрийн орчим нас барсан хүн байна...танайх ойрхон учир түрүүлж очоод нөхцөл байдлыг хянаж бай гэсний дагуу би 5 минутын дараа гэрээсээ гарч тухайн нас барсан хүн буюу хэргийн газар дээр ирсэн. Намайг ирэх үед шаргал өнгийн богино куртиктэй өмд цамц нь цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай эрэгтэй хүний цогцос байсан ба жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрыг хамгаалалтанд авсан байсан. Амь хохирогч хутганы шархтай байсан учраас холоос ирж чадаагүй байх гэж бодоод ойр орчимд биечилсэн сурвалжлага хийж ажиллаж эхэлсэн. 35 байрны жижүүр Хишгээ гэх хүнтэй уулзаж, хохирогчийн зургийг үзүүлэхэд сүүлийн 2 хоног манай энэ хавиар архи уугаад явж байсан хүн мөн байна...гэж хэлсэн. Тэгээд хаана бөөгнөрөл үүсгэж хүмүүс архидан согтуурч байна вэ гэж асуухад “орилоо” хочтой О гэгчийнд сүүлийн 3-4 хоног шувтан архидаж байна гэж хэлсэн. Тэгээд би орцны үүдний шатаар гарахад цусны толбонууд шатан дээр дусаад орилоо О-гийн буюу 35б байрны 01 тоот хаалганы үүдэн дээр ирсэн. Тэгээд хаалгыг нь тогшиход Баясгалан гэх манай хорооны субъектын судалгаанд байдаг архи уудаг хүн хаалгыг нь тайлсан. Ингээд дотогш ороход гал тогооны өрөөнд Б ганцаараа доошоо хараад унтаж байсан. Том өрөө рүү ороход хойморь хэсэгт нь болон гол дунд хэсэг, үүдний хэсгүүд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, дотор нь Орилоо О, О, О 3 саарал өнгийн матрасан дээр унтаж байсан. Тэгээд гэрлийг нь асаагаад унтаж байсан хүмүүсийг...сэрээх гээд татах үед О гэх эмэгтэйн өмдний зүүн талын урд халааснаас хутганы бариул хэсэг нь цухуйж байхаар нь бээлийгээр үзүүрээс нь барьж байгаад ягаан өнгийн хуйнаас нь сугалж үзэхэд хутганы иш дээр цусны толботой байсан. Ингээд тэнд байсан хүмүүсийг хэлтэс дээр авчирч ирээд төвийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийж үлдсэн” гэх мэдүүлэг /1х, х-197-198/,  

- гэрч Л.У-ын...Тухайн үед Орилоо О-д амь хохирогчийн иргэний үнэмлэхийн гэрэл зургийг үзүүлэхэд “наад залуу чинь өнөөдөр манайд бид хэдтэй архи уусан залуу мөн” гэж хэлсэн. Тэгээд О рүү гэрэл тусгаад хартал өмднийх нь зүүн талын халааснаас цэнхэр өнгийн зүйл цухуйж байсан...Мөрдөгч Д.Б бээлийгээ өмсөөд тухайн цэнхэр өнгийн зүйлийн үзүүрээс бариад дээш өргөсөн чинь цэнхэр гэртэй цэнхэр иштэй хутга байсан, хутганы үзүүр рүү гэрэл тусгаад хартал үзүүр хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсан. Ингээд тэнд байсан хүмүүсийг хэлтэс дээр авч ирсэн” гэх мэдүүлэг /1х, х-200-201/,    

- гэрч Б.Х-ын :...Би Сонгинохайрхан дүүргийн 35б байрыг хариуцсан үйлчлэгч ажил хийдэг, манай гэр тухайн орон сууцны В1 давхар буюу подвалын 49 тоот. Би О гэх хүнийг танина, архинд их орсон...Сүүлийн 2-3 өдөр шувтан архидалт болоод....өдөр шөнөгүй л архи ууж байсан...Шөнө Б цагдаа ирээд, хаана хүмүүс цуглаж архи дарс ууж цугласан бэ гэхээр нь О-ынд гэж хэлсэн. Би О-ийг бол таньж мэднэ, О нь манай энэ хавиар л архи дарс ууж явдаг. Сүүлийн үед жоохон догширсон юм уу гэж харагдсан...Эгч, хааяа бухимдхаараа ингэх юм гэж байсан...гэх мэдүүлэг  /1х, х-217-218/, 

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл:...2019.01.04-ний өдөр 02 цаг 20 минутад эхлүүлсэн...35б байрны орц руу үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд орцны хаалганы гадна талын бетон дээр улаан хүрэн өнгийн толбо байсныг 4 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв...Орцны хаалгыг онгойлгож дотогш ороход үүдний довжоон дээр улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон толбо байсныг 5 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...Орцны 1 давхрын шатаар дээш гарч үзлэг явуулахад 1 давхрын урагшаа ордог хэсгийн шалан дээр хүрэн улаан өнгийн толбо байсныг 6 гэж дугаарлан бэхжүүлэв, 1 тоот эхний хүрэн өнгийн төмөр хаалганы үүдний хэсгийн шалан дээр улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон толбо байсныг 7 гэж дугаарлан бэхжүүлэв...Урд талын том өрөөнд ороход саарал өнгийн хивсэнцэр дээр 3 хэсэг баруун урагшаа чиглэлд цуварсан улаан хүрэн өнгийн зүйлийн бохирлогдсон байсныг 8, 9, 10 гэж дугаарлан бэхжүүлэв...Үзлэгийн явцад 68 кадр зураг бэхжүүлэн авсан” тухай, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, х-25-28, 29-45/,

-...хэрэг явдал болсон гэх байрны том өрөөнд унтаж буй хүмүүс, харагдах байдлыг гэрэл зургаар гэрэл зургаар бэхжүүлсэн ажиллагаа: № 62, 63, 64 дүгээр гэрэл зургийн үзүүлэлт /1х, х-40/,     

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл:...Ажлын хэсгийн урт 10 см, бариул хэсэг 9,5 смнийт 19,5 см урттай, ажлын хэсгийн өргөн нь 2,3 см урагш нарийссан ягаан өнгийн хуванцар бариултай, ягаан өнгийн хуванцар хуйтай хутга байв.../1х, х-101/,  

- шинжээчийн №777 дугаартай дүгнэлт:...1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн цус нь эрэгтэй хүний цус байна. 2.Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо 598 дугаартай биологийн шинжилгээний объект болох С.Л-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” /2х, х-25/, 

-  амь хохирогчийн хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /1х, х-46/,

- шинжээчийн 348 дугаар болон №850 дугаар нэмэлт дүгнэлт:...1.Шинжилгээнд ирүүлсэн бор цамцанд гарсан 14мм, 16мм, цагаан футболканд гарсан 12мм, 13 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Дээрх бор цамцанд гарсан 14 мм, цагаан футболканд гарсан 12 мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, бор цамцанд гарсан 16 мм, цагаан футболканд гарсан 13 мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан байж болно. Цагаан футболканд гарсан 25мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт байна. Дээрх урагдалтыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна /2х, х-33-34, 46-47/,

- шинжээчийн №438, 921 дугаартай дүгнэлт...Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх саарал ноосон өмд, ноосон малгай, ойснууд дээр цус илрээгүй. Бусад хувцаснууд дээр цус илэрсэн. АВО системээр О/ бүлгийн харъяалалтай хүний цус байна /2х, х-38-39, 42/,

- шинжээчийн №774 дугаартай дүгнэлт...“Шинжилгээнд ирүүлсэн №8 гэж дугаарласан дрожны хэсэг дээр илэрсэн цус нь эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо 598 дугаартахй биологийн шинжилгээний объект болох С.Л-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна /2х, х-91-92/,

- шинжээчийн №773 дугаартай дүгнэлт....Шинжилгээнд ирүүлсэн №9 гэж дугаарласан дрожны хэсэг дээр илэрсэн цус нь эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо 598 дугаартахй биологийн шинжилгээний объект болох С.Л-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” /2х, х-95-96/,

- шинжээчийн №775 дугаартай дүгнэлт:...Шинжилгээнд ирүүлсэн №10 гэж дугаарласан дрожны хэсэг дээр илэрсэн цус нь эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо 598 дугаартахй биологийн шинжилгээний объект болох С.Л-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна /2х, х-99-100/,

- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт:...хэрэг гарсан 35б байрны 1 тоотоос амь хохирогчийн унасан гэх газар хүртэл 42 метр байв /1х, х-52-57/, 

- цогцост хийсэн шүүх эмнэлгийн №228 дугаартай дүгнэлт:...С.Л-ийн цээжний урд дунд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч өвчүүний зүүн урд хэсгээр үнхэлцэг ба зүрхний баруун ховдлын урд ханыг нэвт гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх болон зүүн эгэмний доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх /цээжний хөндий рүү нэвтрээгүй/ гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн эгэмний доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь урдаас арагш, баруун дээрээс зүүн доош чиглэлтэй, хавсан байдалтай, цээжний хөндийд нэвтрээгүй байх ба цээжний урд дунд буюу зүүн хөхний хажуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь урдаас арагш, баруун дээрээс зүүн доош чиглэлтэй, өвчүүний зүүн урд хэсгээр цээжний хөндийд нэвтэрч үнхэлцгийн урд хана болон зүрхний баруун ховдлын урд ханыг нэвт хатгаж гэмтээсэн байна.  Амь хохирогчийн  биед учирсан цээжний урд дунд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч өвчүүний зүүн урд хэсгээр үнхэлцэг ба зүрхний баруун ховдлын урд ханыг нэвт гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн гэмтэл...Амь хохирогч С.Л дээрх үхэлд хүргэсэн гэмтлийг аваад маш богино хугацаанд /цөөн минут/ тухайлбал үнхэлцэгт цус хуралдаж, зүрх чихэлдэх хүртэлх хугацаанд амьд явах боломжтой. Талийгаач нь 2019.01.03-ны 23.00 цагаас 2019.01.04-ний 01.00 цагийн хооронд нас барсан байх боломжтой...Амь хохирогчийн биед эсэргүүцсэн тэмцэлдсэн ул мөр гэх гэмтэл тогтоогдсонгүй, Талийгаач хүнд зэргийн согтолттой байжээ. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй болно. Талийгаач 0/I/ бүлгийн цустай байна./2х, х-3-5/,   

- шинжээч эмч Б.У-гийн:.. “Шархны өргөн нь 0,4х2,2 см хэмжээтэй, босоо ташуу хэлбэртэй учирсан шарх байсан бөгөөд шархны гүнийг нарийн тогтоох боломжгүй юм. Дээрх 2 шарх гэмтэл нь талийгаачийг ямар ч байрлалд байх үед үүсэх боломжтой ба суугаа байрлалд байх үед талийгаачид дээрх гэмтэл учрах илүү магадлалтай. Учир нь шарх гүн учирсан...Амь хохирогч үнхэлцэгт цус хуралдаж, зүрх чихэлдэх хүртэл хугацаанд амьд явах боломжтой. Ер нь 5-10 минутаас хэтрэхгүй.Үүнд: 1 минут ч, 2 минут ч байж болно. Биеэ хамгаалах чадвар, өөрийгөө удирдан жолоодох чадвар маш бага байсан, биед нь эсэргүүцсэн тэмцэлдсэн гэх ул мөр илрээгүй учир биеэ хамгаалах чадвар сул байсан байх боломжтой байна. Хүний биеийн онцлогоос хамаарч огцом, ширүүн хөдлөх нь мэдэгдэнэ. Богино хугацаанд алхах зэрэг идэвхитэй үйл хөдөлгөөн хийх боломжтой.../2х, х-8-10, 11-12/...Талийгаач богино хугацаанд амьд байх боломжтой бөгөөд хэргийн газрын нөхөн үзлэгээр тогтоосон /42 метр зай/ зайд алхаж явах боломжтой” гэх мэдүүлэг /2х, х-13/,  

- гэрч Н.Б-ийн:...2019 оны 1 дүгээр сарын 3-ны өглөө 10 цагийн орчим О-ынд очихоор явж байгаад Мах импексийн 16-н айлын сууцны гадаа Эрдэнэбаатар ахтай таараад хамт О-ынд очъё гээд би дэлгүүрээс 1 шил “Шим” нэртэй 0,75 литрийн шилтэй архи аваад О-ынд ороход тэднийд Б, ах Э буюу Б, Б, О болон танихгүй махлаг залуу, өндөр туранхай залуу нар архи уугаад сууцгааж байсан ба намайг орж ирээд байхад О ах орж ирсэн. Тэгээд Э ах бид хоёр ороод, мэнд мэдээд авчирсан нэг шил архиа гаргаад хувааж ууцгаасан. Архи дуусахад О ах, Э ах нар гэр рүүгээ явлаа гээд яваад өгөхөөр нь би үлдээд байж байтал махлаг танихгүй залуу намайг хамт манайх руу ороод бараашиг аваад ирье гэхээр нь дагаж гараад  хажуу талын байранд орж, 60 литрийн цэнхэр өнгийн хуванцар савтай бараашиг байсныг өргөөд О-ынх руу орсон, бараашигнаас бүгдээрээ хутгаж ууцгаагаад нилээд согтоцгоосон. О согтоод өрөөний баруун талын хана хэсэгт шалан дээр  тасраад уначихсан, Б ах зүүн буланд суугаараа согтоод тасарчихсан, Б ах зүүн хойд буланд шалан дээр согтоод тасраад уначихсан, О, танихгүй өндөр туранхай залуу 2 өрөөний хойд хэсэгт байрлах матрасан дээр зэрэгцэж  суугаад, би матрасны өмнө байрлах ширээний урд талд сууж байтал О танихгүй өндөр туранхай залууг “чи архи авчраагүй” гээд тэр 2 архи дарс яриад маргалдаад тэгэхэд О гэнэт танихгүй өндөр залуугийн цээж рүү гараараа цохих шиг болоод гараа татахаар нь хартал О-ийн гарт нь хутга харагдсан. Тэр үед нөгөөх танихгүй өндөр туранхай залуу “ёо” гэж дуугарснаа босоод гараад явчихаар нь би мөн дараа нь гараад явсан...Өрөөний хойд хэсэгт байрлах матрасан  дээр О зүүн гар талд нь танихгүй өндөр туранхай залуу баруун гар талд нь суугаад өөд өөдөөсөө хэрэлдээд маргалдаад байсан. Харин би матрасны өмнө тавьсан ширээний ард өөдөөс нь хараад сууж байсан юм...О-ынд байх хугацаанд О, танихгүй өндөр туранхай залуу 2-оос өөр хэрэлдэж маргалдсан, зодолдож цохилцсон хүн байхгүй...О-ийн гарт харагдсан хутга ямар иштэй байсныг анзаараагүй. Би О-ийг хутга хаанаас авсныг мэдэхгүй. Тэр 2 маргалдаад сууцгааж байснаа л О танихгүй өндөр туранхай залуугийн цээж хэсэг рүү баруун гараараа цохих шиг болоод  гараа арагшаа татахад нь хартал гарт нь гялалзсан төмөр хутга харагдсан...Тэнд байсан хүмүүс бүгдээрээ согтоод тасраад уначихсан байсан болохоор О-ийг өндөр туранхай залуугийн цээж рүү баруун гараараа цохисныг, О-ийн гарт хутга байсныг өөр хүн хараагүй. Би өндөр туранхай залууг танихгүй, тэр өндөр туранхай залуу Оийг таньдаг эсэхийг мэдэхгүй.../1х, х-130-132/...О тэр 2 хоорондоо муудалцаад О хальт цээж рүү цохиод авах шиг болсон, тэгээд талийгаач матрасны хажуу үүдний хажууд  байсан шаргал өнгийн куртекээ өмсөөд гараад явсан...Би араас нь гарсан, тэр залуу хойшоо чиглэлтэй, би урагшаа 16 айл руу явсан...Талийгаачийн биеэс цус гарсан эсэхийг би мэдэхгүй байна, тухайн үед нилээд согтуу, 2 өдөр гаран уучихсан байсан учраас орон гаран санагдаад байгаа юм.../1х, х-134/...Тэгэхэд О талийгаач залууг “чи юун хүн бэ, архи уугаад, өөрөө архиа авахад яадаг юм бэ ?” гэх утгатай зүйл хэлээд талийгаачийн цээж рүү нь гараараа чичиж хатгах шиг  болсон. Тэгэхэд О-ийн гарт нь хутга шиг зүйл гялалзсан. Тэгтэл талийгаач залуу босоод ар талд шалан дээр байсан куртикээ бариад хаалгаар гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гараад явсан. Талийгаач орцноос гараад ертөнцийн зүгээр хойшоо эргээд явсан, харин би ертөнцийн зүгээр урагшаа эргээд Мах-н 16-р байр руу очиж хүнтэй уулзах гэхэд гэртээ байхгүй болохоор нь орцонд унтаад өгсөн. Тэгээд өглөө гараад зогсож байтал цагдаа ирээд дагуулаад явсан...гэх мэдүүлэг.../1х, х-136-138/, 

- гэрч Ч.Б-гийн:...Эмэгтэй О буюу О нь Л-г “архи дарс уугаад байна, битгий архи хороогоод бай” гэх шалтгаанаар хөөгөөд маргалдсан юм.  Тухайн үед Л нэг их зүйл дуугараагүй бараг чимээгүй байсан  харин О бол хэрүүл хийгээд хөөгөөд байсан. Маргааны дараагаар Хууз Х Лг гаргаж өгсөн юм, тэрийг бол би санаж байна...тэр 2-ыг гарсны дараагаар буцаад унтаад өгсөн.../1х, х-150/...2019.01.03-ны өдөр би...12-13 цагийн үед Орчлон хорооллын урд талын байранд ирсэн...О-ын гэрт очиход үүдэнд нь О, О, Б нартай тааралдсан...Б ирсэн бөгөөд бид нар 1 шил архи хувааж уусан. Б-ын гар утсыг О 20.000 төгрөгөөр авсан, Б тэр мөнгөөр 2 шил архи, идэх юм авсан...Тэгэх явцад Б, О нар цуварч орж ирсэн санагдаж байна. Тэгээд О гэрээсээ 60 л савтай бараашиг, алим оруулж ирсэн, бид хувааж ууцгаасан...Би танил Б рүү ярьж, уулзаж мөнгө аваад 3 шил архи, 10.000 төгрөг авсан, архи аваад О-ынд очоод нөгөө хэдтэйгээ хувааж уусан. Архи ууж байх явцад Б гаднаас хүүхдээ тэвэрч орж ирээд архи уусан. Талийгаач нэг мэдэхэд ирчихсэн байсан...Би О-ийг хойно байдаг намагт гэдэг газар байдаг гэрт хүргэж өгөөд эргээд Оын гэрт ирэхэд О том өрөөнд газар хэвчихсэн унтаж байсан. О, О...том өрөөний матрасан дээр зэрэгцээд хэвтэж байсан. Талийгаач Л харин матрасны булан дэрлээд хэвтэж байсан шиг санагдаж байна. Б харин өрөөнд матрасны эсрэг талын хана налаад сууж байсан. Би өрөөнд байсан цаасан хайрцган дээр хэвтээд өгсөн юм. Тэгээд байж байтал Б талийгаачийг “чи ер нь хэн юм бэ” гэх зэргээр хэлээд маргалдсан. Тэгтэл О хэвтэж байснаа өнгийснөө “чи ер нь хүний архи хороогоод хэн бэ, босооч зайлаач” гэж хэлсэн. Тэгтэл талийгаач босоод курткээ өмсөөд гараад явсан. Тэгээд л би унтаад өгсөн...Би өөрөө цаашаа хараад хэвтэж байсан. Ямар ч байсан О “чи архи хороолоо зайлаач” гэж хэлээд өнгийж байх шиг байсан. Талийгаач куртикээ дэвсээд хэвтэж байсан, тэгээд босоод курткээ өмсөөд л гараад явсан. Б талийгаачийн араас зэрэг шахуу гараад явсан...гэх мэдүүлэг /1х, х-151-155/,  

-  гэрч А.О-ын:...Би СХД-ийн 27-р хороо 35/8 тоотод амьдарч байгаа. Манай байрны хүмүүс нийлээд 1 жил гаруйн өмнөөс орцоор архи ууж эхэлсэн. Бид нар О гэх хүний гэрт цугладаг болсон, ер нь өдөр бүр архи уудаг байсан. 10 хоногийн өмнөөс О, эмэгтэй О болон зүс мэдэх хүмүүс нийлээд архидаад байж байсан...Тэгээд О-гийн гэрт байхад эмэгтэй О нэг залуугийн хамт 0,75 гр архи авч ирсэн. Тэгээд О, эмэгтэй О болон цуг ирсэн залуу, мөн унтаж байсан залуу уусан. Тэгээд би согтож байхад эмэгтэй О-той ирсэн залуу гараад явсан. Би согтсон, жаахан сэргээд дахин уугаад согтоод байсан....Тэгээд өчигдөр О-гийн гэрт сэргэсэн. Тэгээд сэргэхэд миний таньж байгаагаар О, эмэгтэй О болон өөр 10 орчим хүн архи ууж байсан. Тэгээд би архи уугаад тасарсан. Тэгээд тасраад унтаж байхад эмэгтэй, эрэгтэй 2 хүн маргалдаж байх шиг чимээ сонссон, харж чадаагүй...хэвтэж байхад “та намайг арай дэндүүлчихлээ” гэж эрэгтэй хүний хоолой хэлж байгааг би сонсоод, удалгүй хаалга дуугарсан...чимээгүй болоод би унтсан. Тэгээд унтаж байхад цагдаа нар сэрээгээд цагдаагийн газар авчирсан. Намайг унтаж байхад эмэгтэй, эрэгтэй 2 хүн маргасан. Би хэн гэдгийг нь мэдэхгүй. Миний бодлоор эмэгтэй О болов уу гэж бодож байна. Харин эрэгтэй хүн та намайг арай дэндүүлчихлээ гэж хэлээд хаалганы чимээ гарсан. Уг эрэгтэй хүний хоолой нь залуухан хүн шиг сонсогдож байсан. Би хэн гэдгийг мэдэхгүй, согтуу байсан болохоор харж чадаагүй. Харин хэлж байгаа үгийг нь сонссон...Хэсэг хугацааны дараа нүдээ нээгээд харахад О, эмэгтэй бид 3 унтаж байсан...эргээд унтаж байхад цагдаа нар орж ирээд сэрээсэн.../1х, х-139/...Тэр өдөр би О-ын гэрээр орж гараад л архи ууж явж байгаад үдээс хойш хууз Хуягаа хочит Батхуягийг дагуулж гэрээсээ 60 л савтай исгэсэн бараашиг, хайрцагтай алим зэргийг авч орилоо О-ын гэрт оруулсан. О-ын гэрт тэр өдөр О, О, Э хочтой Б ах, Б, Б, амь хохирогч залуу нар орж гараад л байж байсан...Цагдаа ирээд намайг сэрээхэд Э буюу Б ах, Б, О, О нар байсан...Би бол эрэгтэй, эмэгтэй 2 хүн маргалдахыг баттай сонссон...гэх мэдүүлэг  /1х, х-140-142/,   

- гэрч Т.О-ын:...Одоо яригдаж байгаа хутгалуулж нас барсан гэх залууг О дагуулж манай гэрт 2019 оны 1 сарын 3-ны өдөр...ирж, архи уусан санагдаж байна. Би тухайн өдөр нилээн согтчихсон байсан...Ямар ч байсан О болон түүний дагуулж орж ирсэн эрэгтэй хүнтэй хамт 2 шил архи хувааж ууснаа санаж байна...О гачуурт явах гэж байгаа зардлаараа архи уучихсан, унааны мөнгө байхгүй гэж хэлээд манай гэрт 2-3 хонож байсан...Гэрэл зурагт харуулж байгаа хутга бол миний гэртээ төмс ногоо арилгадаг хутга мөн. Би энэ хутгыг том өрөөний цонхны тавцангийн баруун талд байдаг даллаганы уутны ард нууж хийсэн байсан...Миний нуусан хутгыг хүн хараад олчих боломжтой. Уг хутгыг хэн яах гэж ямар зорилгоор авсан талаар надад мэдэх зүйлгүй...гэх мэдүүлэг /1х, х-143-145, 147-148/,     

- гэрч Б.Б-ийн...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр цагаан сарын өмнө, нэг орой О, Б, Б, Б бид тав О-ын орцонд нэг шил архи хувааж ууж байгаад бид нар энэ хэргийн талаар "яагаад ийм юм болчихвоо” гэж ярьсан юм. Орилоо хочит  О тэгэхэд “би уг нь хутгаа нуудаг, миний хутга хаана байдгийг О-ээс өөр хүн мэдэхгүй, О манайд хоёр гурав хоносон” гэж хэлж байсан...тухай мэдүүлэг /1х, х-187-189/,   

- гэрч С.Б-ын...“Би 2019.01.03-ны өдөр...Орилоо хочит Отгоогийн гэрт ирсэн...Тэднийд Орилоо О, эмэгтэй О, 25 хочит Б, хүүхдийн хамт, Б ах, Э, Хууз Х, Архангайн гээд танихгүй залуу нар байсан...бараашиг надад хийж өгөхөөр нь уугаагүй, Хууз Х 0.75л архи авчираад бүгд хувааж уусан... н...Архангайн залууг танихгүй, тэд нарын яриагаар Эмэгтэй О орчлон хороололд хамт архи уугаад, өглөө нь ирээд архи уусан гэж ярьсан...Эмэгтэй О надад байсан мөнгөөр 2 шил архи авч уусан гээд их согтсон байсан...Архангайн гэх залуу нилээд согтуу байсан...Эмэгтэй О бид 2 бол огт таардаггүй жаахан юман дээрээс болоод маргалддаг...Намайг гэртээ харихад 17 цаг болж байсан.../1х, х-171-173/...Миний  сүүлд сонссоноор тэр өдрийн урд өдөр талийгаач Орчлон хороолол хавиар О-тэй архи уусан гэж байсан...О-ын хэлснээр 2019 оны 1 сарын 3-ны өглөө О талийгаачийг дагуулж ирсэн  юм шиг байна лээ...Тэр дунд талийгаачийг таних хүн О-ээс өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /1х, х-174-178/, 

- гэрч Г.О-ийн...Тэр өдөр архи нилээд уусан...О гэх залуугийнд 20 цагийн үед ороход Архангайн залуу, Б, Б хүүхэдтэйгээ, О гэх хүүхэн, нэрийг нь мэдэхгүй, зүс таних 3-4 залуус байж байсан. Гэрт байсан хүмүүс бүгд согтуу байсан.../1х, х-157-159/...Би О-ынд нэг их удаагүй бөгөөд Б-гаар гэртээ хүргүүлээд унтсан. О-ынд тэр хавийн архичид цугладаг...гэх мэдүүлэг /1х, х- 160-162/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.      

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтайгаас гадна шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд тус хэргийн нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулсан, бэхжүүлсэн, хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн,шинжээч нар худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.   

Шүүгдэгч Ц.О нь Б, Б, Б, О, Б нарыг хардаж байна, тэд намайг гүтгэсэн талаар мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч нар Батхуяг тус хэргийг үйлдсэн байхыг үгүйсгэхгүй, Б өөрөө хутгалснаа хэлсэн байдаг талаар тайлбар, дүгнэлт гаргасан боловч тус хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг шалгахад шүүгдэгч Ц.О-ээс өөр бусад этгээд С.Л-ийг хутгалсан гэж үзэх үндэслэл, нотолгоо прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй байх төдийгүй тус хэрэгт нотолбол зохих байдлын хүрээнд шалган тогтоовол зохих бүхий л асуудлыг мөрдөх, байцаах болон нотолгооны бусад хэрэгслээр мөрдөн шалгаж, хянах ажиллагааг хуулийн дагуу зохих ёсоор хийж гүйцэтгэсэн байна.

С.Л нь 2019.01.03-аас 04-ний өдөрт шилжих шөнийн 01 цагт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 35б байрны 1 давхрын 1 тоот орон байранд хутгалагдсан, улмаар тухайн орон байрнаас гарч “42 метр” зайд яван богино хугацаанд буюу дээд тал нь “5-10” минутаас хэтрэхгүй хугацаанд нас барсан болох нь :

- тус хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1х, х-25-28, 29-51, 52-57/,  

- “Дөл”хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: 2019.01.04-ний өдрийн шөнийн 01.06.25 минутанд ертөнцийн зүгээр урд талаас явган хүний зам дээгүүр улаан өнгийн богино куртиктэй, саарал өнгийн бололтой юүдэнтэй малгайтай эрэгтэй хүн алхаж байгаа дүрс...01.06.27 минутанд тус хүн зогсож байгаад  арагшаа унаж байгаа дүрс байдлын тухай”, гэрэл зургийн үзүүлэлт /1х, х-58-69/,

- шинжээчийн дүгнэлт /2х, х-3-5/, шинжээч эмч Б.Ундармаагийн:...амь хохирогч үнхэлцэгт цус хуралдаж, зүрх чихэлдэх хүртэл хугацаанд амьд явах боломжтой. Ер нь “5-10” минутаас хэтрэхгүй...Богино хугацаанд алхах зэрэг идэвхитэй үйл хөдөлгөөн хийх боломжтой.../2х, х-8-10, 11-12/...Талийгаач богино хугацаанд амьд байх боломжтой бөгөөд хэргийн газрын нөхөн үзлэгээр тогтоосон /42 метр зай/ зайд алхаж явах боломжтой” гэх мэдүүлэг /2х, х-13/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. 

Мөн С.Л нь 2019.01.03-аас 04-ний өдөрт шилжих шөнийн 01 цагт хутгалагдсан тухайн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 35б байрны 1 давхрын 1 тоот орон байранд, тухайн цаг хугацаанд амь хохирогчоос гадна Н.Б, Ч.Б, А.О, Т.О, Ц.Б, Ц.Онар үлдсэн байсан,    Т.О, Ц.Б нар согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр уусны улмаас хяналтаа бүрэн алдсан, харин Н.Батхуяг, Ч.Б, А.О нар согтууруулах ундааны зүйлс бага бусаар хэрэглэсэн байсан гэх хэдий ч тухайн үед өөрсдийн мэдэх буюу сонссон зүйлээ тус тус тодорхой мэдүүлсэн болох нь :

- 2019.010.4-ний өдрийн шөнийн 02 цагийн орчим хэргийн газарт үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлсэн үзүүлэлтүүд /1х, х-25-28, 29-45/, 

- хэргийн газраас хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1х, х-101/,

- гэрч Л.Б, Л.У-ын нарын мэдүүлэг /1х, х-197-198, 200-201/, 

- 2019.01.04-ний өдөрт Н.Б, Ч.Б, А.О, Т.О, Ц.Б, Ц.О, С.Б, Б.Б нарыг тус тус шуурхай олж тогтоон биед нь үзлэг хийсэн тэмдэглэл, тэднээс гэрчээр удаа дараа авсан мэдүүлэг, мөн холбогдох бусад этгээд бүрийг олж тогтоон гэрчээр авсан мэдүүлэг, бусад  нотлох баримтаар тогтоогджээ.          

Гэрч Н.Б, Ч.Б, А.О нарын гэрчээр удаа дараа өгсөн мэдүүлгүүдийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шалгахад тухайн гэрч нар Ц.О-ийг тус гэмт хэрэгт гүтгэсэн, илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх бөгөөд тухайн гэрч нарын мэдүүлгүүдийн эх сурвалжаас үзэхэд Ц.О матрасан дээр, С.Л матрасны булан хэсэгт буюу тэд нэг талд зэрэгцээ хэвтэж, сууж байсан, Ц.О, С.Л нарын хооронд маргаан болсон, Ц.О өнгийж боссон буюу үйлдэл хийсэн, улмаар тэр даруйд амь  хохирогч буюу С.Л босч явсан байх ба энэ үед тухайн матрасны эсрэг талын хана налаад сууж байсан гэх Н.Б нь амь хохирогч буюу С.Л-ийн араас зэрэгцээд шахуу гарч явсан тухай баримтат мэдээллүүд зөрүүгүй, зөрчилгүй цугларсан байх тул Н.Б нь С.Л-ийг хутгалсан, улмаар хутгалсан хутгаа Ц.О-ийн өмдний карманд хийгээд С.Л-ийн араас тэр даруйд “гэмт үйлдлээ нуух, зайлсхийхээр гарч явсан” гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдохгүй байна.       

Ц.О, Н.Б, Ч.Б, А.О, Т.О, Ц.Б, С.Б, Б.Б нар хамтарч болон бусадтай нийлэн согтууруулах ундааны зүйлс байнга хэрэглэдэг, тус гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх өдрүүдэд болон гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн өдөр тэд  Т.О-ын гэрт бусад хүмүүсийн хамт орж, гаран согтууруулах ундааны зүйлсийг бага бус хэмжээгээр хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байх бөгөөд тэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2019.01.03-ны өдрөөс 2019.01.04-нд шөнө буюу гэмт хэрэг үйлдэгдэх хүртэлх хугацаанд Т.О-ын гэрт өөрсдийн болон бусад этгээдийн орсон, гарсан цаг хугацаа, уусан архины тоо хэмжээ,согтууруулах ундааны зүйлс бага бусаар хэрэглэн хяналтаа алдан унтсан, сэргэсэн гэх үйл явдлын дараалал зэрэг зарим асуудлын талаар зөрүүлж мэдээлснийг үгүйсгэхгүй байх боловч энэ байдал нь гэрч Н.Б, Ч.Б, А.О нарын мэдүүлэг, тэдгээрийн эх сурвалжийг бүхэлд хуульд нийцэхгүй, зөрүүтэй гэж үзэх буюу үгүйсгэх үндэслэл болохгүй байхаас гадна тус гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх өдрүүдэд болон гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн өдөр согтууруулах ундааны бага бус хэмжээгээр, харилцан адилгүй хэрэглэсэн Н.Б, Ч.Б, А.О, Т.О, Ц.Б нарыг “гэмт хэрэг үйлдэгдэх тухайн үйл явдлыг нэг бүрчлэн буюу детальчлан мэдсэн, харсан, сонссон байх ёстой, тухайн өдөрт болсон үйл явдал бүрийг нэг бүрчлэн санаж байх ёстой”гэж үзэх, шаардах бодит боломжгүй болно.

Мөн гэрч Н.Б нь “О нь талийгаачийг хутгалахыг би харсан” гэж буюу “өөрөө талийгаачийг хутгалаагүй” болохоо нийлж архи уудаг зарим хүмүүстээ хэлсэн, харин тухайн яриаг сонссон зарим хүмүүс эсрэгээр мушгин гуйвуулж мэдээлсэн болох нь:

- гэрч Б.Б-ийн:...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр цагаан сарын өмнө санагдаад байна.Орой О, Б, Б, Б бид тав О-ын орцонд нэг шил архи хувааж уусан...Тэгээд энэ хэргийн талаар "яагаад ийм юм болчихвоо” гэж ярьсан. Орилоо хочит  О тэгэхэд “би уг нь хутгаа нуудаг даа, миний хутга хаана байдгийг О-ээс өөр хүн мэдэхгүй дээ, Отгонцэцэг манайд хоёр гурав хоносон” гэж хэлж байсан. Б тэгэхэд “О талийгаачийг хутгалахыг би харсан” гэх утгатай юм ярьсан. Б тэгтэл Б-т “чи талийгаачтай хамт гараа биз дээ” гэхэд Батхуяг “тэгсийн,  тэгээд яахын, тэгвэл би алчихсан юм" гэж хэлсэн. Яг тэр үед О-ийн хүү З нэг найзтайгаа хамт шатаар дээшээ гараад ирсэн. Тэгэхэд Б З-д хандан “чи сонсоо биз саяын хэлснийг” гэхэд З Б-ийг заамдаж авахаар нь би “миний дүү цохиж болохгүй шүү” гэсэн.../1х, х-189/,   

- гэрч С.Б-ын:...Энэ хэрэг гарснаас хойш О-ын гэрт Б, Б, Б бид хэд орж архи уусан...Орцонд хоорондоо “талийгаачийг хэн хутгалчихваа, О юунаас болоод хутгалчив ” гэж ярьсан. Тэгэхэд Б, О 2-ын нэг нь Б-ийг “чи талийгаачийн араас гарсан биз дээ” гэхэд Б уурлаад “тэгээд юу гэх гээд байгаа юм, намайг араас нь гараад шаачихсан гэх гээд байгаа юмуу, тэгвэл би шаачихсан юмаа” гэж хэлсэн. Тэр үед бид нар бүгд согтуу байсан учраас өөр янз бүрийн юм яриагүй. Тэгээд байж байтал О-ийн хүү Замилан нэг найзтайгаа хамт дээрээс шатаар бууж таарсан. Тэгэхэд О Замиланд хандан “энэ хүн талийгаачийг шаасан гэж яриад байна ш тээ“ гэж Б-ийг заасан. Замилан нэг их юм ярилгүй гарч явсан. Тэгээд би тэр хэдээс салж яваад СХД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байцаагчид Б-ийн хэлснийг хэлсэн.../1х, х-175/,

- гэрч Т.О-ын:...2019 оны 1 сард энэ хэрэг гарснаас хойш нилээн хэд хоногийн дараа Б, Б, Б бид нар манай орцонд архи ууж байхад Б “би талийгаачийг араас нь хутгалчихсан юм” гэж хэлсэн. Тухайн үед О-ийн хүү З найзтайгаа орцонд орж ирчихсэн байж байсан, сонссон байх. Б яагаад тэгж хэлснийг мэдэхгүй. Дараа нь 2-3 хоногийн дараа таарахад Б тэгж хэлснээ  санахгүй байна гээд байсан...гэх мэдүүлэг /1х, х-147-148/, 

- гэрч Ч.Б-ийн:...Хэрэг гарснаас хойш 7-10 орчим л хоносон байх. О, Б, Б, Б бид хэд О-ын орцонд шатан дээр сууж байтал...Б нилээн согтсон байсан бөгөөд “би талийгаачийг хусчихсан юм аа” гэж хэлсэн...Энэ өдрийн маргааш нь Батхуягийн эрүүл болсон байхад нь “чи өчигдөр талийгаачийг алсан гэж ярьсан” гэхэд би тийм юм яриагүй гэж байсан...О, Б бид 3 энэ талаар мөрдөгч Н-д хэлсэн...гэх мэдүүлэг /1х, х-154/, 

- гэрч О.З-гийн:...2019 оны 1 сарын үед, энэ хэрэг гараад нэг их удаагүй байсан юм. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 35А байрны орцонд хүнтэй уулзах гээд орсон чинь Б, Б, Б нар орцонд сууж байсан. Тэгэхэд Б нь надад хандан “ахын дүү ээж чинь талийгаачийг алаагүй. Б алчихсан юм байна лээ”...Чи одоо байцаагчтай нь очиж уулз гэж хэлэхээр нь “би байцаагчтай нь очиж уулзаад яахав дээ, та нар мэдэж байгаа юм бол байцаагчид нь очиж хэлэх ёстой ш дээ” гэж хариулсан. Тэгээд би яваад өгсөн...гэх мэдүүлэг /1х, х-222/ зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байх ба тухайн дамжмал нотлох баримтууд нь Н.Б С.Л-ийг хутгалж алсан гэж үзэх үндэслэл, нотлох баримт болохгүй байхаас гадна тус “гуйвуулагдсан, дам яриа, мэдээлэл”-ийн дагуу мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийгдсэн, ач холбогдолтой, хамааралтай бодит мэдээлэл, эх сурвалж тогтоогдоогүй тухай тэмдэглэл, бичмэл баримт /3х, х-243, 245/ хэрэгт авагджээ.       

Шүүгдэгч нь холбогдох хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд өөрийн эсрэг мэдүүлэг өгөөгүй байдал нь түүнд холбогдох хэргийг нотлогдоогүй, Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна.        

Амь хохирогчийн ар гэрийнхэн тус бүр итгэмжлэл, хүсэлтээ гаргасан /1х, х-112-117/-ын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Э.Х тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөнд тооцогдохгүй.     

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд “шүүгдэгч тус гэмт хэрэгт гэм буруугүй, уг хэрэгт нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй, Б тус хэргийг үйлдсэн болохыг шалгуулах шаардлагатай тул хэргийг прокурорт буцаах тухай шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын саналыг хүлээж авах үндэслэл, баримт тогтоогдоогүй гэж дүгнэв.        

Хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар шүүгдэгч болон амь хохирогч нар гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд архи, согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн байсан, харилцан согтуурсан хүмүүс хэн нэгнийхээ согтолтын хэмжээ буюу биеэ хамгаалах, хянах чадвартай эсэхийг мэдэж байсан гэж таамаглах боломжгүй тул шүүгдэгч нь хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж” гэж үзэх үндэслэл хангалтгүй байна.         

Иймд шүүгдэгч Ц.О-ийг хүнийг санаатай алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогчийн төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 10.098.100 төгрөг нэхэмжилсэн байх /1х, х-122/ боловч хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нийт дүн 3.481.500 төгрөг /3х, х-197-205, 210-211/-ийг хангаж, хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн ар гэр, амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримт хэрэгт цугларсан байх ба тэдгээрийг шалгасан болно. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 10 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Тус хэрэг, яллах дүгнэлтийн хавсралтад заасан эд мөрийн баримт болох ; /1х, х-25-28, 46, 98, 99, 4х, х-24/: Эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэнцэнхэр ягаан өнгийн хутга 1 ширхэг, дрожны 3 ширхэг хэсэг, cold relief balm” гэсэн бичигтэй эмийн шахмал хайрцаг 1 ширхэг, “shim vodka”архины шил 1 ширхэг, 5 ширхэг гялгар уутанд хийсэн хөвөн бамбар, уруулын будагны сав 1 ширхэг, нэр бүхий хүний гарын арчдас, хумсны дээжийг тус тус зохих журмын дагууустгаж, камерын бичлэг бүхий 1 ширхэг кампакт дискийг хэрэгт үлдээж, амь хохирогчийн өмсөж явсан цайвар шар өнгийн малгай, улбар шар өнгийн хүрэм, бор өнгийн цамц, цагаан өнгийн  фудволк, улаан хүрэн өнгийн өмд, саарал өнгийн өмд, хар өнгийн дотуур өмд, улаан өнгийн дотоож, хар өнгийн бүс, хүрэн өнгийн тэлээ, хар өнгийн бээлий, улаан эрээн өнгийн оймс, саарал өнгийн оймс, 1 хос хар гутал зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Хүнбишид олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.О нь 2019.01.04-ний 2019.01.06-ны өдөр хүртэл 2 хоног  шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан /2х, х-231-232, 236/, 2019.01.07-ны өдрөөс 2019.04.05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон /2х, х-239-240, 245-246, 3х,х-1-2, 8, 227-228/ нийт 91 хоног, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас зайлсхийсэн тул 2019.07.30-ны өдрөөс 2019.08.06-ны өдөр хүртэл 7 хоног цагдан хоригдсон, нийт 98 хоног цагдан хоригдсон байх тул тус хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан гэмт хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.   

2. Шүүгдэгч Ц.О-ийг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ц.О-т оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ийн цагдан хоригдсон 98 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.      

6. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.О-ээс 3.481.500 төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Э.Хүнбишид олгосугай.      

7. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цэнхэр ягаан өнгийн хутга 1 ширхэгийг устгасугай. 

9. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг кампакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, дрожны 3 ширхэг хэсэг, cold relief balm” гэсэн бичигтэй эмийн шахмал хайрцаг 1 ширхэг, “shim vodka”архины шил 1 ширхэг, 5 ширхэг гялгар уутанд хийсэн хөвөн бамбар, уруулын будагны сав 1 ширхэг, нэр бүхий хүний гарын арчдас, хумсны дээжийг тус тус зохих журмын дагууустгаж, амь хохирогчийн өмсөж явсан цайвар шар өнгийн малгай, улбар шар өнгийн хүрэм, бор өнгийн цамц, цагаан өнгийн  фудволк, улаан хүрэн өнгийн өмд, саарал өнгийн өмд, хар өнгийн дотуур өмд, улаан өнгийн дотоож, хар өнгийн бүс, хүрэн өнгийн тэлээ, хар өнгийн бээлий, улаан эрээн өнгийн оймс, саарал өнгийн оймс, 1 хос хар гутал зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Хүнбишид олгосугай.  

10. Шүүгдэгч Ц.О-ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 06-ны  өдрөөс эхлэн тоолсугай.

11. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

12. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан цагдан хорихтаслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ:                         Г.ГАНБААТАР