| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01048/и |
| Дугаар | 1133 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 1133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01048/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* хот, ******* дүүрэг, ****** дүгээр хороо, нуурын ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: *******, утас: *******/-ын хүсэлттэй
“Дархан хотын Мах комбинатад 1974 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
“Миний бие Г.******* нь 1974 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дархан хотын Мах комбинатад нормчноор орж ажиллаж байгаад, 1975 онд хугацаат цэргийн албанд татагдаж, 1978 онд халагдан, улмаар 1978.07.01-нд Дархан хотын Мах комбинатад ачигчаар ажилд орж ажиллаж байгаад 1986 онд халагдсан. Өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд хөдөлмөрийн дэвтэр байхгүй, халагдсан тушаал байхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан , ******* нарыг гэрчээр асууж миний Дархан хотын Мах комбинатад ажиллаж байсан 12 жилийн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
******* регистрийн дугаар бүхий ******* овгийн *******ын ******* нь Дархан хоын Мах комбинатад 1974 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргасан байна.
Г.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг буюу ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.
Г.******* нь Дархан хотын Мах комбинатад ажиллаж байсан бөгөөд ажилаас халагдсан тушаал архивт байхгүйгээс тэтгэвэрт гарах эрх үүсэхгүй байна тайлбарлаж ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байгааг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Г.******* нь тухайн үеийн нэрээр Дархан хотын Мах комбинатад ачигч, нормчноор 1974 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сар хүртэл хүртэл ажиллаж байсан нь Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн Яамын харьяа Дархан хотын Мах комбинатын захиргааны 1974 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 125 дугаар “Ажилд авах тухай”тушаалын ... 4.*******ын ******* нарыг 7-р сарын 22-ноос тус тус ажилчнаар авч ажиллуулсугай гэсэн бичилт, 1975 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Үүрэгт ажлаас нь чөлөөлөх ба ажилласны болон гэнэт халагдсаны мөнгийг олгох тухай” 135 тоот тушаалын хавсралт 1-р хавсралтад “үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” 10. 12-р цехийн *******ын ******* гэсэн бичилт, 1978 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Ажилд томилох тухай” 197 тоот тушаалын хавсралтад 14.******* ******* гэсэн бичилт, 1979 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “МЭ хэлтсийн ажилчдад шагналт цалин олгох тухай” 113 тоот тушаалын хавсралтад 22.******* ******* гэсэн бичилт, Монгол Улс Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн тоот лавлагаа дахь ... Г.******* нь БХЯ-ны сайдын 1975.05.14-ний өдрийн дугаар тушаалаар Дархан хотоос 1975.05.19-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1978.06.08-ны өдрийн н/137 дугаар тушаалаар 1978.06.20-ны өдөр дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн лавлагаа, гэрч *******гийн ... Г.******* нь надтай хамт Мах комбинат анх ашиглалтад ороход 1974 оноос богийн нядалгаачнаар ажилд орж байсан, дунд нь 1975-1978 онуудад цэргийн алба хааж байсан, 1986 онд ажилаасаа гарч байсан гэсэн мэдүүлэг, гэрч ийн ... Г.******* нь надтай хамт Мах комбинат анх ашиглалтад ороход 1974 оноос богийн нядалгаачнаар ажилд орж байсан, би 1986 онд ажилаасаа гарсан, Г.******* нь ажиллаад үлдэж байсан гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд ******* регистрийн дугаар бүхий ******* овгийн *******ын ******* Дархан хоын Мах комбинатад 1974 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сар хүртэл хүртэл ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* регистрийн дугаар бүхий ******* овгийн *******ын *******ыг Дархан хоын Мах комбинатад 1974 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сар хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банк төрийн сан 190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ