Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2016/00016

 

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2017/00016

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 8-20 тоотод оршин суух НТ57021075 регистрийн дугаартай Боржигон овогт Лувсаннямын Лхагвасүрэнгийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Лхгавасүрэн, нарийн бичгийн дарга С.Базардорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Лхгавасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би 8 анги төгсөөд Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд 1972 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эвлэлийн илгээлтээр малчнаар очсон. 1974 он хүртэл малчнаар 2 жил ажилласан. 1974 оны 5 дугаар сард цэрэгт явсан. Цэргээс 1977 онд халагдаж ирээд, Төв аймгийн Алтанбулаг сумын Үйлдвэрлэлтуршилтын станцад жолоочоор 1979 он хүртэл ажилласан. Мөн оны 7 сараас Төв аймгийн Тээврийн удирдах газар жолоочоор ирээд 1983 оны 3 сар хүртэл ажилласан. Дээрх байгууллагуудад 1972 оноос 1983 оны 6 дугаар сарын 13-ны хооронд Улсад ажиллаж байсан байдлуудыг хэрэгт ирүүлсэн нотлохбаримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Лхагвасүрэн нь Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол-Солонгосын найрамдлын нэрэмжит Хөдөлмөрнэгдэлд 1972 оны 06 сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 сарын 25-ны өдөр хүртэл  адуучин, Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад 1977 оны 8 сарын 8-аас 1979 оны 6 сарын 07 хүртэл жолооч 1979 оны 07 сарын 28-ны өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдөр хүртэл Төв аймгийн Тээврийн удирдах газарт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1.. Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол-Солонгосын найрамдлын нэрэмжит Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1972 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай, 7-р анги төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр нэгдлийн үйлдвэрлэл дээр гарч ажиллаж байгаа залуу малчдыг хашир малчдыг дагалдуулан ажилд томилох тухай тушаалын 1 дугаарт ... Л.Лхгавасүрэнг ... туслах адуучнаар гэсэн бичилт,

2. Төв аймгийн Тээвэр удирдах газрын даргын 1980 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаартай болзол хангасан тээвэрчдийг шагнах тухай тушаалын хавсралтын 3 дэх хэсэгт .....Л.Лхгавасүрэн .. гэсэн бичилт,

3. Төв аймгийн Тээвэр удирдах газрын даргын 1981 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 162 дугаартай болзол дүгнэх тухай тушаалд ..... Л.Лхгавсүрэн ..... гэсэн бичилт

4. Төв аймгийн Тээвэр удирдах газрын даргын 1982 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 096 дугаартай шинэ системийн шагнал олгох тухай тушаалын хавсралтад .... Л.Лхгавасүрэнг шагнасан тухай бичилт

5. Төв аймгийн Тээвэр удирдах газрын даргын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 53 дугаартай Эрхээ хасагдсан жолооч нарын машиныг авах, ажилд томилох, шилжүүлэх тухай тушаалд .... Л.Лхгавасүрэн .... гэсэн бичилт

Нэхэмжлэгч Л.Лхагвасүрэнд 1977 оны 8 сарын 08 нд Төв аймгийн Алтанбулаг сумын ХАА-н үйлдвэрлэлтуршлага станцаас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

6. Гэрч П.Хишигсүрэн:  Л.Лхагвасүрэн нь Төв аймгийн Алтанбулаг сум дахь ХАА-н үйлдвэрлэл туршлага станцад 1979 оны 07 сарын 18-ны өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг

-гэрч Т.Батболд: Л.Лхгавасүрэн нь Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол-Солонгосын найрамдал нэгдэлд 1972 оноос 1974 он хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

Л.Лхагвасүрэнг ажлаас чөлөөлсөн тушаал өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Боржигон овогт Лувсаннямын Лхагвасүрэн нь 1975 оны 06 дугаар сарын 01-наас, 1974 оны 05 дугаар сарын 25-ны хүртэл Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд адуучнаар, мөн 1977 оны 08 дугаар сарын 08-наас, 1979 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Төв аймгийн Үйлдвэр туршилтын станцад жолоочоор, 1979 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Төв аймгийн Тээвэр удирдах газар жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг өөрийнх нь тайлбар, хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтууд гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ .....

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НР57021075 регистрийн дугаартай Боржигон овогт Лувсаннямын Лхагвасүрэн 1972 оны 06 дугаар сарын 01-наас, 1974 оны 05 дугаар сарын 25-ны хүртэл Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд адуучнаар,

1977 оны 08 дугаар сарын 08-наас, 1979 оны 06 дугаар сарын 07-ны өдөр

хүртэл мөн сумын Хөдөө аж ахуйн Үйлдвэр туршлагын станцад жолоочоор,

1979 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Төв аймгийн Тээврийн удирдах газар жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймагдахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.ОЮУНЦЭЦЭГ