Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1143

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс: 135/2016/00848/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь   би,

Нэхэмжлэгч:   ны Дархан-уул аймаг дахь салбар / утас: 70370377, 70370388/-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч : Дархан-Уул аймаг, ******* сум, ****** дүгээр баг, *******, ****** дүгээр гудамж, ****** тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД: *******, утас: *******/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, ****** дүгээр баг, ****** тоотод оршин суух ******* овгийн *******гийн Хүрэлба******* /РД: *******, утас: / нарт  холбогдох

2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тоот зээлийн болон барьцааны гэрээний үүрэг   4,322,346.38 төгрөгийг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт  2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“... Банкинд төлөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 4,322,346.38 төгрөгийг дараах хуваарийн дагуу Дархан-Уул аймаг, ******* сум, ****** баг, замын ****** дугаар гудамж, ****** тоот хаягт байрлах хашаа байшинг борлуулсан мөнгөнөөс төлж барагдуулна. Үүнд: 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 4,322,346.38 төгрөгийг ны тоот дансанд бэлэн болон бэлэн бусаар шилжүүлэх, наас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн төлбөрийн 50 хувь болох 42,053.77 төгрөгийг ны тоот дансанд 2016.09.15-ны өдрийн дотор шилжүүлэх, төлбөрийг хуваарийн төлөөгүй тохиолдолд өөрсдийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулах” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ны Дархан салбар нь хариуцагч Ж.*******, Ж.Хүрэлба******* нарт  холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл  4,322,346.38   төгрөгийг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэх эрхийн дагуу ... Банкинд төлөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 4,322,346.38 төгрөгийг дараах хуваарийн дагуу Дархан-Уул аймаг, ******* сум, ****** баг, замын****** дугаар гудамж, ****** тоот хаягт байрлах хашаа байшинг борлуулсан мөнгөнөөс төлж барагдуулна. Үүнд: 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 4,322,346.38 төгрөгийг ны тоот дансанд бэлэн болон

бэлэн бусаар шилжүүлэх, наас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн төлбөрийн 50 хувь болох 42,053.77 төгрөгийг ны тоот дансанд 2016.09.15-ны өдрийн дотор шилжүүлэх, төлбөрийг хуваарийн төлөөгүй тохиолдолд өөрсдийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулах ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж хэрэгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                       

1.Нэхэмжлэгч ны Дархан салбар /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золбоо/, хариуцагч Ж.*******, Ж.Хүрэлба******* нар нь ... Банкинд төлөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 4,322,346.38 төгрөгийг дараах хуваарийн дагуу Дархан-Уул аймаг, ******* сум, 1-р баг, замын 8 дугаар гудамж, 45 тоот хаягт байрлах хашаа байшинг борлуулсан мөнгөнөөс төлж барагдуулна. Үүнд: 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 4,322,346.38 төгрөгийг ны тоот дансанд бэлэн болон бэлэн бусаар шилжүүлэх, наас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн төлбөрийн 50 хувь болох 42,053.77 төгрөгийг ны тоот дансанд 2016.09.15-ны өдрийн дотор шилжүүлэх, төлбөрийг хуваарийн төлөөгүй тохиолдолд өөрсдийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулах ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн     2016 оны 05 дугаар  сарын 18-ны  өдөр  190000941 тоот дансанд тушаасан  тэмдэгтийн хураамж  84,107.54   төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 42,053.77 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ны Дархан дахь салбарт олгосугай.

3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

  ШҮҮГЧ                                              Д.ОЮУНДАРЬ