| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0670/Э |
| Дугаар | 670 |
| Огноо | 2019-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 670
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгчГ.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагчХ.Нарангуа,
Хохирогч Т.Б
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар Б.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 0084 50642дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “ГБУС” ХХК-д нийтийн тээврийн жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 16-338 тоотод оршин суугаа, Иргэний бүртгэл лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитийн ***** тоотод оршин суудаг гэх, Оршин суугаа хаягийн тодорхойлолтоор Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 хороолол ҮЭ гудамж 87б байрны 22 тоотод байнга, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны **** тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овгийн Б-ы С, регистрийн дугаар: **********;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 16-338 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Т.Б-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийнтусгай ангийн 10.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны **** тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Т.Б-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
-хохирогчийн:...2017 оны зунаас хойш C бид 2 Сонгинохайрхан дүүргийн 6 дүгээр хороо, Тоосгоны 16-338 тоотод байх Сүхбатын аав, ээжийн гэрт түр хугацаагаар амьдарч байсан. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагийн үед гэртээ С бид 2 хүүхдийн хамт байхдаа С нь зурагтын кабелийн хугацаагаа сунгая, хүнээс мөнгө зээлье гэхээр нь би...өрөөнд орж яах гээд байгаа юм гэтэл С уурлаад над руу гар утсаа шидээд намайг оноогүй, би гар утсыг нь буцаагаад шидсэн чинь С-ын гэдсийг нь оночихсон. Тэгсэн чинь С намайг зөрүүлээд гараараа миний толгойн зүүн тал руу 3-4 удаа цохиж, миний толгойд тархи доргилт, баруун, зүүн зулай хуйхны зөөлөн эдийн няцралыг үүсгэсэн. Харин бусад гэмтлийг би С-тай ноцолдож байхад учирсан байх...” гэх мэдүүлэг /хх-9/,
- гэрч Ш.Х-ын: “...Б 2019 оны 01 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн үед гаднаас орж ирээд С-тай муудалцаад цагдаад өргөдөл өгчихөөд ирлээ гээд орж ирсэн. Тухайн үед надад хэлэхдээ С миний толгой руу цохичихлоо гэж хэлсэн. Толгой нь хавдчихсан, дал болон гар хэсгээрээ улайгаад хөхөрчихсөн байсан...гэх мэдүүлэг /хх-16/,
- шинжээчийн дүгнэлт:... Т.Б-ын биед тархи доргилт, баруун, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор булан, зүүн хацар, зүүн мөр, баруун даланд цус хуралт, зүүн тохой, зүүн сүүжний дэлбэнгийн урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Ноцолдож зууралдсан гэх үйлдлийг шинжээч эмч тогтоогдоогүй.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна/хх-12/,
-шүүгдэгч Б.С: “..2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед гэртээ хамтран амьдрагч Т.Б, хүү С.Б нарын хамт байж байгаад би...зурагтын мөнгө кабелиа сунгуулья, хүнээс мөнгө зээлье...гэж хэлсэн чинь Б намайг ...хүнээс мөнгө зээлж яах гээд байгаа юм... гэхэд нь уур хүрээд гар утсаа шидээд оноогүй. Тэгтэл Б над руу зөрүүлээд миний шидсэн гар утсыг над руу шидсэн чинь миний гэдсэнд оносон. Би босч очоод Б-ыг түлхсэн чинь Б намайг бас түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа Б-ын толгойн зүүн тал руу нь 3-4 удаа цохисон чинь Б газар унасан. Тэгээд Б цагдаа дуудах гээд гар утсаа авахаар нь би Б-ыг араас нь татаад бид 2 бие биенээсээ барьцалдаад зууралдсан. Би Б-ыг урьд нь цохиж зодож байгаагүй...гэх мэдүүлэг/хх-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.С-ыг хохирогч Т.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэжүйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчид эм тариа, эмчид үзүүлэх зэрэгт гарсан зардлыг нөхөн төлсөн, шүүгдэгч ба хохирогч нар эвлэрсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч нь хохиролд төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй, тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлснийг үгүйсгэх боломжгүй байх тул шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг /хх-35/ болон ар гэрийн амьдрал ахуйн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалзэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Уг хэрэгт хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийнхэрэгхянаншийдвэрлэхтухайхуулийн 36.2 дугаарзүйлийн 1, 2, 4 дахьзаалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаарзүйлийгтустусудирдлагаболгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаарзүйлийн 4 дэххэсэгт зааснаар Б.С-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5.Тус хэрэгт хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР