| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/01346/и |
| Дугаар | 1294 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 1294
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/01346/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, ******* дүгээр брак******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД: *******, утас: 9992 4002/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дүгээр баг, шинэ хороолол, ******* дугаар байр, ******* оотод оршин суух ******* ******* овгийн *******гийн ******* /РД: , утас: 9937 5383/-т холбогдох
“500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“... 500,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Миний бие нь Ч.*******ээс 500,000 төгрөг авсан нь үнэнэ. Ур төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны дотор тэтгэврийн зээл аваад барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Д.*******од холбогдуулан 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь ... Миний бие нь Ч.*******ээс 500,000 төгрөг авсан нь үнэнэ. Ур төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны дотор тэтгэврийн зээл аваад барагдуулна ... гэж хариу тайлбар ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийн дагуу ирүүлсэн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* ... Миний бие нь Ч.*******ээс 500,000 төгрөг авсан нь үнэнэ. Ур төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны дотор тэтгэврийн зээл аваад барагдуулна ... гэж хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Худалдаа хөгжлийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 15,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 7,825 төгрөгийг хариуцагч Д.*******оос, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 7,825 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ