| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2015/01221/и |
| Дугаар | 1514 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 1514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/01221/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:****** аймаг ****** сум ****** баг ****** хороолол ****** байр ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: ******* утас *******/ -ы хүсэлттэй
“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би анх 1988 оноос ажиллаж эхэлсэн. Тухайн үедээ ******* *******ын нүүрсний уурхайн Вагон депогийн их засварын бригадад гагнуурчнаар ажилласан. Ажиллаж байгаад гэр бүлийн хүн ****** хотын Нэгдсэн эмнэлэгт эмчээр ажиллах болсон тул шилжин ****** хотын *******ын үйлдвэрт ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн. ***** аймгийн архивт ажилд орсон тушаал байгаа хэдий ч ажлаас чөлөөлсөн тушаал нь олдохгүй байгаа болно. 1989 оны 1 дүгээр сарын 12 -ны өдөр зэрэг олгосон тухай тушаалд үндэслэн миний Эрчим хүч уул уурхайн үүйлдвэр, геологийн яамны харьяа ******* *******ын нүүрсний уурхайн вагон депогийн их засварын бригадад гагнуурчнаар 1988 оны 10 дугаар сарын 24-нээс 1989 оны 10 дугаар сарын 24 хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.*******ы ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Г.******* нь тухайн үеийн нэрээр Эрчим хүч уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа ******* *******ын нүүрсний уурхайн вагон депогийн их засварын бригадад гагнуурчнаар 1988 оны 10 дугаар сарын 24-нээс 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь Эрчим хүч уул уурхайн үүйлдвэр, геологийн яамны харьяа ******* *******ын нүүрсний уурхайн даргын 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 344 тоот “Ажилд шинээр авах” тухай тушаалын ****** дугаар ******* овогтой ******* /1546/-ыг 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс вагон депогийн их засварын бригадад 4 дүгээр зэргийн гагнуурчнаар 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр томилж ... гэсэн заалт, мөн даргын 1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08 тоот “Дотроо өөрчилөн томилох тухай” тушаалын Б/5... Вагон депод гануурчин Г.*******ыг 1989 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн их засварын бригадад 4 дүгээр зэргийн засварчин-гагнуурчнаар томилж ... гэсэн заалт, ******-ы ******* тоосго, шохойн үйлдвэрийн даргын 1989 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 247 тоот “Ажилд авч ажиллуулах тухай” тушаалын 1 дүгээрт “Ажилд орохыг хүссэн ******* овогтой *******ыг 10 дугаар сарын 28-ны өдрөөс прессний оператороор авч ажиллуулсугай” гэсэн заалт зэргээр тогтоогдож байна.
Иймд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, ажлаас чөлөөлөгдсөн тухай байгууллагын даргын тушаал архивт байхгүйгээс өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна гэсэн үндэслэлээр эрх зүйн ач холбогдол бүхий байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж Г.*******ыг тухайн үеийн нэрээр Эрчим хүч уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа ******* *******ын нүүрсний уурхайн вагон депогийн их засварын бригадад гагнуурчнаар 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Мон******* улсын Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******ыг тухайн үеийн нэрээр Эрчим хүч уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа ******* *******ын нүүрсний уурхайн вагон депогийн их засварын бригадад гагнуурчнаар 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.2.
2. Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн 2016 оны 11 дүгээр сарын 01–ний өдөр 190 000 941 тоот төрийн дансанд тушаасан 70.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
4. Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ