Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 112

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Прайм лөүн ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Эрдэнэчимэгт холбогдох 1,656,387 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Б.Эрдэнэчимэг нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дотор 331,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дотор 331,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дотор 331,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дотор 331,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дотор 332,387 төгрөгийг нэхэмжлэгч Прайм лөүн ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,452 төгрөгийн тал хувь болох 20726 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Эрдэнэчимэгээс 20726  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Прайм лөүн ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ