| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01160/И |
| Дугаар | 1152 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 1152
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2016/01160/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* банкны ****** салбарын харъяа ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, *******ын ****** дүгээр хэсэг ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ийн *******,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дүгээр баг, ****** дүгээр хороолол, ****** тоотод оршин суух, регистрийн *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох
2.234.364 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Серкболд, хариуцагч М.*******, М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Серкболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн М.*******, М.******* нар нь 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ******* тоот дугаартай Зээлийн гэрээ байгуулан 5.000.000 /таван сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлдэгч нь авсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 5.1, 5.1.3, 5.1.5 дахь заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал үүссэн, зээлдэгч нь энэхүү гэрээний хавсралт 1-т заасан “Зээл буцаан төлөх хуваарь” ийг удаа дараа зөрчиж, нэхэмжилсэн өдрийн байдлаар 137 хоногийн зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. М.*******, М.******* нар нь зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийдэг, зээлдэгч түрээсийн гражийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа боловч зээлээ төлөх сонирхолгүй, худал мэдүүлдэг. М.******* нь гражтай түүнийг түрээслэдэг боловч зээлээ төлдөггүй, түүнийг нуун дарагдуулдаг. Эхнэр болох Гүдэгмаа нь Хас банкинд нягтлан хийдэг, удаа дараа зээлээ төлөх талаар мэдэгдсэн боловч зээлийг нь төлөхөөс зайлхийдэг. Банкны зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж зээл буцаан дуудах мэдэгдэх хуудас хүргүүлж, зээлээ төлөхийг шаардахад биелүүлэхээс илт зайлсхийж, байнгын худал ярьж зээл төлүүлэхэд хүндрэлтэй байгаа учир гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцалж гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон батлан даагч нараар хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.*******, М.******* нар нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Хариуцагч бид Дархан-Уул аймаг Шарын гол сумын ******* банкинд 2.234.364 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
******* банкны Дархан-Уул салбар ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******, М.******* нарт холбогдох 2.234.364 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нар нь 2.234.364 төгрөгийг төлж барагдуулна гэж зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* банкны Дархан-Уул салбар, ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******, М.******* нарт холбогдох 2.234.364 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч нарын “...бид Дархан-Уул аймаг Шарын гол сумын ******* банкинд 2.234.364 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй...” гэх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.670 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******, М.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 50.670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул салбар, ******* тооцооны төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА