Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 555

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 15 дугаар хороолол 74 дүгээр байр 2 тоотод оршин суух Түх овогт Дэрмэдийн Дэлгэрмаагийн Үрчлэлтийг хүчингүй тооцуулах-ыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч Д.Дэлгэрмаа, үрчлэгч Б.Батцэрэн, Д.Уранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Д.Дэлгэрмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн охин Д.Маргадыг өөрийн төрсөн эгчийн охин Уранчимэгт үрчлүүлсэн. Тухайн үед охины маань аав сураг тасарсан байсан тул охиноо үрчлүүлсэн. Охиныхоо аавтай цаашид хамтран амьдрах болсон тул охиноо өөрийн асрамжинд авч өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Охиныг маань өргөж авсан аав, ээж нь үрчлэлтийг хүчингүй болгохыг зөвшөөрч байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Б.Батцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр охин Д.Маргадыг үрчилж авсан. Үрчлэлт хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин Д.Маргадыг аав ээж нь буцааж авсан. Одоо аав ээжтэйгээ амьдардаг гэв.

Д.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин Д.Маргадыг үрчилж авсан. Үрчлэлт хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин Д.Маргадыг ээж аав нь буцааж авсан. Одоо аав ээжтэйгээ амьдардаг гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Дэлгэрмаа нь Үрчлэлтийг хүчингүй тооцуулах-ыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.Дэлгэрмаа нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр охин Д.Маргадыг өөрийн төрсөн эгчийн охин Д.Уранчимэг, нөхөр Б.Батцэрэн нарт үрчлүүлсэн, үрчлэлтийг хүчингүйд тооцож хүүхдийг эцэг эхэд нь буцааж өгөх нь хүүхдийн эрх ашиг сонирхолд хохиролтой нь тогтоогдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үрчлэгч Б.Батцэрэн, Д.Уранчимэг нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгрэлийн хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 0000029111 дугаартай үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-т зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Д.Маргадыг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Буньгөөд овогт Баяртогтохын Батцэрэн, Харчу овогт Доржготовын Уранчимэг нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА