Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 556

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо хилчин 47-16 тоотод оршин суух Боржигон овогт Цогзолын Оюунцэцэгийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч Ц.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Оюунцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1982 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл сантехникийн слесараар, 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн ахуй үйлчилгээний комбинатад цагаан хэрэглэлийн угаалгын машинистаар, 1985 оны 12 дугаар 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын зочид буудалд жижүүрээр, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зочид буудлын үйлчлэгчээр, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын ахуй үйлчилгээний удирдах газарт үйлчлэгчээр, 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газарт слесараар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Оюунцэцэг нь Өвөрхангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1982 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл сантехникийн слесараар, 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн ахуй үйлчилгээний комбинатад цагаан хэрэглэлийн угаалгын машинистаар, 1985 оны 12 дугаар 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын зочид буудалд жижүүрээр, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зочид буудлын үйлчлэгчээр, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын ахуй үйлчилгээний удирдах газарт үйлчлэгчээр, 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газарт слесараар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны10 дугаар сарын 20-ны өдрийн 568 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн нийтийн ахуй үйлчилгээний газрын даргын 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаартай, 1985 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 178 дугаартай, 1986 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 43 дугаартай, 1986 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн 117 дугаартай, Өвөрхангай аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128 дугаартай, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 193 дугаартай, 1987 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 132 дугаартай тушаалууд, гэрч Ч.Төрсайхан, Д.Ганбаатар, Ц.Баяндөхөм нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Цогзолын Оюунцэцэгийг Өвөрхангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1982 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл сантехникийн слесараар, 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн ахуй үйлчилгээний комбинатад цагаан хэрэглэлийн угаалгын машинистаар, 1985 оны 12 дугаар 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын зочид буудалд жижүүрээр, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зочид буудлын үйлчлэгчээр, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын ахуй үйлчилгээний удирдах газарт үйлчлэгчээр, 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний удирдах газарт слесараар тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА