Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 557

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Төрийн банкны Өвөрхангай салбарын захирал Д.Сүхбатын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 7-2-18 тоотод оршин суух Баяжих овогт Мөнхбаярын Энхманлай, Боржигон овогт Даваагийн Мягмарсүрэн нараас 9079536.36 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн банкны Өвөрхангай салбарын захирал Д.Сүхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Энхманлай нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төрийн банктай №80/129 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 14000000 / арван дөрвөн сая/ төгрөгийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд цалин, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 7 дугаар байр 2-18 тоотод орших 32 инчийн телевизор, ханын стинк, 2 хаалгатай хөргөгч зэргийг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 5698135 төгрөг, зээлийн хүү 3187610.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15159.13 төгрөг нийт 8941700.53 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасныг зөрчин зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй банкны зүгээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож үндсэн зээл 8301865 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 752233.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25437.64 төгрөг нийт 9079536.36 төгрөгийг М.Энхманлай, Д.Мягмарсүрэн нараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч М.Энхманлай, Д.Мягмарсүрэн нар шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкны Өвөрхангай салбарын захирал Д.Сүхбатын нэхэмжилсэн 9079536.36 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Өвөрхангай салбарын захирал Д.Сүхбат нь Баяжих овогт Мөнхбаярын Энхманлай, Боржигон овогт Даваагийн Мягмарсүрэн нараас 9079536.36 гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Өвөрхангай аймгийн М.Энхманлай, Д.Мягмарсүрэн нар нь 9079536.36төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Төрийн банкны Өвөрхангай салбарын захирал Д.Сүхбатын нэхэмжлэлтэй Баяжих овогт Мөнхбаярын Энхманлай, Боржигон овогт Даваагийн Мягмарсүрэн нараас 9079536.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 160293 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баяжих овогт Мөнхбаярын Энхманлай, Боржигон овогт Даваагийн Мягмарсүрэн нараас 80146.5 төгрөг, орон нутгийн орлогын /5540607728 тоот данснаас/ 80146.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Өвөрхангай салбартолгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА