| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00562/И |
| Дугаар | 562 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 562
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багт оршин суух, 1988 онд төрсөн, 28 настай, Цогуд овгийн Доржхоролын Батбаатарын хүсэлттэй
“О.Мөнхбатыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Батбаатар, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Батбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь О.Мөнхбатаас 1080000 төгрөг гаргуулахаар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан. Гэтэл О.Мөнхбат нь заасан хугацаандаа мөнгөө өгөөгүй тул шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан боловч О.Мөнхбат нь оршин суугаа хаягтаа амьдардаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул О.Мөнхбатыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Батбаатар нь О.Мөнхбатыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
О.Мөнхбат нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 60/01 тоот тогтоол, 248 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 348 тоот шүүгчийн захирамжаар, О.Мөнхбат нь оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тус тус тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Ойдовын Мөнхбат нь Арвайхээр сумын 2 дугаар баг 26-12 тоотод оршин сууж байсан ба 95320129, 95548588, 98194656 дугаарын утастай байсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаарӨгөөдэй овгийн Ойдовын Мөнхбатыг /ЙМ76111913/ эрэн сурвалжилсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаарО.Мөнхбатыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА