| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00563/И |
| Дугаар | 563 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 563
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч:Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 9-12 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Дэлгэрмөрөн овгийн Батдэлэгийн Отгондуламын хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох””-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Отгондулам шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1979 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт арматурын ажилчнаар, 1984 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Дөлгөөн хорооны цэцэрлэгт асрагчаар, 1985 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Ханын материалын үйлдвэрт ажилчтнаар тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Отгондулам “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.
Б.Отгондулам нь 1979 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт арматурын ажилчнаар, 1984 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Дөлгөөн хорооны цэцэрлэгт асрагчаар, 1985 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Ханын материалын үйлдвэрт ажилчтнаар тус тус ажиллаж байсан болох ньӨвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 649 тоот лавлагаа, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1979 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 231, 1984 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 88 тоот тушаалууд, Өвөрхангай аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1985 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 49 тоот тушаал, Дөлгөөн хорооны хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1984 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 04, 1985 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 тоот тушаалууд, Өвөрхангай аймгийн Ханын материал ХК-ийн захирлын 1995 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 05 тоот тушаал, гэрч В.Цэнд, С.Нэргүй, Н.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэннадмид “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарДэлгэрмөрөн овгийн Батдэлэгийн Отгондуламыг 1979 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт арматурын ажилчнаар, 1984 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Дөлгөөн хорооны цэцэрлэгт асрагчаар, 1985 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Ханын материалын үйлдвэрт ажилчтнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА