| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00566/И |
| Дугаар | 566 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 566
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж 84-2 тоот Бичил Глобус группын захирал Г.Юмсүрэнгийн нэхэмжлэлтэйӨвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг Рашаант гудамж 11б тоотод оршин суух Батцэрэнгийн Батсайханаас 4006800төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Бичил Глобус группын захирал Г.Юмсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Батсайхан нь тус байгууллагатай 2015 оны 02 дугаар сарын 11-нд ВУ-197 тоот зээлийн гэрээг байгуулан 4000000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тухайн зээлийн барьцаанд 9119-ӨВА улсын дугаартай /Арал №:HDJ810077419/ Ланд круисер-80 автомашиныг фидуцын гэрээний журмаар Бичил Глобус групп ХХКомданий нэр дээр шилжүүлсэн. Тухайн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дууссан бөгөөд хугацаа дуусанаас хойш ямарч төлөлт хйигээгүй. Компаний зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардан, утсаар ярихболон ирж уулзахыг удаа дараа шаардсан. Зээлийн гэрээний хугацаанд төлбөрөө бүрэн барагдуулаагүй учир гэрээний 2.2.4-т зааснаар зээлдэгч гэрээний хугацаанд төлбөрөө бүрэн барагдуулаагүй учир гэрээний дагуу 9119-ӨВА Ланд круисер-80 маркийн автомашиныг хураан авах гэсэн боловч өгөхгүй байна. Иймд зээлдэгч Б.Батсайханаас зээлийн үндсэн үлдэгдэл 2671200 төгрөг, алданги 1335600 төгрөг нийт 4006800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямба шүүхэд гаргасан тайлбартаа: Бичил Глобус группын захирал Г.Юмсүрэн ньБ.Батсайханаас 4006800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Б.Батсайхантай харилцан тохиролцсоны үндсэн дээр 4011800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг багасган 3200000 төгрөг болгон тохиролцсон. Хариуцагч Б.Батсайхан нь 3200000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бичил Глобус группын захирал Г.Юмсүрэн нь хариуцагч Б.Батсайханаас 4011800 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямба нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбараа ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэйбайна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямба нь Б.Батсайханаас 4011800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 79060төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 39530 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос /Хаан банкны 5540607728тоот данснаас/ гаргуулан нэхэмжлэгч Бичил Глобус группэд олгосугай.
3. Шүүгчийн захирамжинд зохигчид энэ асуудлаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА