Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 953

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч С.Э-, С.Х-, С.О-, Д.О- тэдгээрийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ц.Т- түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

          шүүгдэгч С.Б-, Д.У- тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч М.О- түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Бадарчийн Э-, Боржигон овогт Сүхбаатарын Б-, Булаг овогт Даваажавын У-, Боржигон овогт Мөнхөөгийн О- нарт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Цагаан соёд овогт Сангаабазарын Х-, Боржигон овогт Сангаабазарын О-, Монгол овогт Должинсүрэнгийн О-, Гэндэн овогт Цацралсүрэнгийн Т- нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805002580030 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй,  ........... ХХК-д барилгын материал үйлдвэрлэл хариуцсан менежер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ...... аймаг ....... гудамж .... тоотод оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хугацаагаар тэнссэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 12 сарын 17-ны өдрийн  422 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийнтусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 139 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 02 сар 14 хоногийн ялаас суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар  6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийнхуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэнийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 7 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн 6 жил 1 сарын хугацаагаар тогтоож,  Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн137 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 03 сар 02 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан, Цагаан соёд овогт Сангаабазарын Х-.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймаг төрсөн, 31 настай, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, Зүүн хараагийн алтны уурхайд ажилладаг гэх, ам бүл 7, ах, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байр ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт  Должинсүрэнгийн О-.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ...... тогооч ажилтай, Хан-Уул дүүрэг ...  дугаар хороо ... гудамжны ... тоотод оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 218 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаартай захирамжаар 1 жил 9 сар 2 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Гэндэн овогт Цацралсүрэнгийн Т-.

 

Монгол Улсын иргэн, 1984 ны 06 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...... засварчин ажилтай, ... аймаг ........сум ... дугаар баг    ...   , хуримт ..... дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, .......... дүүрэг ....... дугаар хороо ...... дугаар гудамжны ..... тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 249 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 8 жил 8 сар 15 хоногийн хорих ялаар тогтоож 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Бадарчийн Э-.

 

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүрэг ... дүгээр хороо ......... дүгээр гудамжны ... тоотод оршин суух,

 урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаартай захирамжаар 2 жил 7 сар 03 хоногийн хорих ялын хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Сүхбаатарын Б-.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...... саунд хамгаалагч ажилтай гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ....... дүүрэг 1 дүгээр хороо .......... гудамж ... тоотод оршин суух,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 23 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 137 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 2 жил 1 сарын 03 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,  Булаг овогт Даваажавын У-.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг Баруунбүрэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус  дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт .......... аймаг сум ... дугаар баг ............оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ........ дугаар гудамжны ......тоотод оршин суух,

 урьд Сүхбаатар дүүргийн 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 702.000 торгох ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Сангаабазарын О-.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .......дүүрэг ...... дугаар хороо ...... гудамжны ........ тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Баянзүрх дүүргийн 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 24 хоногийн хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Мөнхөөгийн О-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

1.Яллагдагч С.Х- нь Д.О-, С.Б-, С.О-, Ц.Т-, Б.Э-, Д.У-, М.О- нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-ний 2 давхарт үйл ажиллагаа явуулах автомат тоглоомын газарт бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг гэмтээж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа С.Х-, Д.О-, Ц.Т-, С.О- нар нь автомат тоглоомын хард диск, хяналтын диви ар төхөөрөмж болох бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн,

 

2. Яллагдагч Д.О- нь С.Б-, С.О-, С.Х-, Ц.Т-, Б.Э-, Д.У-, М.О- нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-ний 2 давхарт үйл ажиллагаа явуулах автомат тоглоомын газарт бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг гэмтээж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа С.Х-, Д.О-, Ц.Т-, С.О- нар нь автомат тоглоомын хард диск, хяналтын диви ар төхөөрөмж болох бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн,

 

3. Яллагдагч Ц.Т- нь Д.О-, С.Б-, С.О-, С.Х-, Б.Э-, Д.У-, М.О- нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-ний 2 давхарт үйл ажиллагаа явуулах автомат тоглоомын газарт бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг гэмтээж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа С.Х-, Д.О-, Ц.Т-, С.О- нар нь автомат тоглоомын хард диск, хяналтын диви ар төхөөрөмж болох бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн,

 

4. Яллагдагч Б.Э- нь М.О-, Д.У-, С.Х-, Д.О-, Ц.Т-, С.Б-, С.О- нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-ний 2 давхарт үйл ажиллагаа явуулах автомат тоглоомын газарт бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг гэмтээж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан,

 

5. Яллагдагч С.Б- нь М.О-, Д.У-, С.Х-, Д.О-, Ц.Т-, Б.Э-, С.О- нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-ний 2 давхарт үйл ажиллагаа явуулах автомат тоглоомын газарт бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг гэмтээж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан,

 

6. Яллагдагч Д.Ууганбаяр нь С.Х-, Д.О-, Ц.Т-, Б.Э-, С.Б-, С.О-, М.О- нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-ний 2 давхарт үйл ажиллагаа явуулах автомат тоглоомын газарт бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг гэмтээж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан,

 

7. Яллагдагч С.О- нь С.Х-, Д.О-, Ц.Т-, Б.Э-, С.Б-, Д.У-, М.О- нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-ний 2 давхарт үйл ажиллагаа явуулах автомат тоглоомын газарт бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг гэмтээж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа С.Х-, Д.О-, Ц.Т-, С.О- нар нь автомат тоглоомын хард диск, хяналтын диви ар төхөөрөмж болох бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн,

 

8. Яллагдагч М.О-, Д.У-, С.Х-, Д.О-, Ц.Т-, Б.Э-, С.Б-, С.О- нартай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-ний 2 давхарт үйл ажиллагаа явуулах автомат тоглоомын газарт бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг гэмтээж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М.О- мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр найзыгаа дуудахаар нь очтол бусад найзууд маань цуг байсан. Бид нар хоол идэж байгаад тоглоомын газар луу явсан. Тэгээд би дагаад явсан. У-, О- бид гурав тухайн газар ороод 4 давхарт нь андуурч гараад буцаж заалгаад ортол хүмүүс маргалдаад байж байсан. Тоглоомын газрын хүн нь Х- руу дайраад байхаар нь би салгах гэж оролдсон. Би архи уугаагүй байсан. Бид нарт дээрэм хийх зорилго байгаагүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У- мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х- мэдүүлэхдээ: “Би өөрөө автомат тоглоомын газар хамгаалагч хийдэг байсан. Манай ажлын тэр хавиар тоглоод хожвол бонус өгнө гэсэн зар тараагаад яваад байсан. Тэгээд би тэр газар очиж тоглохоор болоод найзуудыгаа дуудаад хамт орсон. Бидний гол зорилго нь тоглоом тоглох байсан. Бид нар тэр өдөр 400.000 төгрөгөөр тоглосон. Тэгээд тоглож байгаад бонус авах ёстой байсан боловч бонус өгөхгүй гэсэн. Тэгээд тэр бонусны асуудлаас болоод зодоон эхлээд би болон манай найзууд уусан байсан болохоор харилцан зодоон болсон. Бичлэг нь байгаа. Дээрэмдэх гэж ороогүй. Бид нарыг таньчих байх гэж бодоод хард дискийг нь авсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.О- мэдүүлэхдээ: “Би тэр өдөр Шагай ахтай уулзаад тэгээд тоглосон. Тоглоод байж байгаад бонус өгөхгүй гээд маргаан үүсээд, тэгээд би уурандаа ширээ эвдсэн. Бидний зүс царайг таних байх гээд хард дискийг авсан. Дээрэмдэх зорилго байгаагүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр ажлаасаа буугаад байж байтал Х- дуудаад уулзъя гээд дуудахаар нь очсон ба найзуудаараа суусан. Тухайн үед тоглоомын газар очно гэж хэлээгүй байж байгаад сууж байсан газраасаа гараад тоглоомын газар очсон. Тэгээд тоглоод бонус өгөхгүй гээд улмаар маргаан болоод зодолдсон. Дээрэмдэх гэсэн санаа зорилго байгаагүй, бүгдээрээ тоглоом тоглох гэж орсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э- мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цагийн үед Х- залгаад Т-, Ганбаатар нар уулзаж байна хамт сууя гээд дуудсан. 12 цаг 40 минутын үед намайг хүрээд ир гэхээр нь би ажлаасаа чөлөө аваад явсан. Тухайн өдөр би архи дарс уугаагүй байсан. Тэгээд тоглоомын газар луу орно гэж мэдээгүй байж байгаад орсон. Тоглоомын газар ороод юу гэдгийг нь ойлгоогүй. Гарч тамхи татаад орж ирээд зогсож байтал маргалдаад эхлэхээр нь гараад явсан. Тоглоомын ширээг би эвдээгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  С.Б- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би найзуудтайгаа хамт тоглоомын газар тоглохоор сонирхоод явсан. Зодоон маргаан хийх гэж очоогүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр ахыгаа дуудахаар нь очсон. Гэхдээ очоод ямар нэгэн үйлдэл хийгээгүй, ахыгаа хард диск өгөхөөр нь гэртээ аваачсан” гэв.

 

          Хэргийн талаар шүүхээс шийдвэрлэсэн байдал.

Шүүгдэгч С.О-, С.Х-, Д.О-, Ц.Т-, Б.Э-, С.Б-, Д.У-, М.О- нар бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-ний 2 давхарт үйл ажиллагаа явуулах автомат тоглоомын газарт бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг гэмтээж, аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийг үйлдсэн уг гэмт хэргийг үйлдэх явцдаа явцдаа С.Х-, Д.О-, Ц.Т- нар нь автомат тоглоомын хард диск, хяналтын диви ар төхөөрөмж болох бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 10-21 дүгээр хуудас/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 22-24 дүгээр хуудас/

 

Тоглоомын газрын хяналтын камерт үзлэг хийсэн тухай ”... Бичлэг нь хэрэг болсон 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14:04:29 цагт бичлэг эхлэн тоглоомын газрын ажилтан хаалга нээхэд канттай улаан малгай өмссөн Б-, масктай Х-, үсгүй халзан хар өнгийн куртиктэй О-, саарал өнгийн малгай хар өнгийн урт куртиктэй Т- нар орж ирж байна гэж өөрсдөө хэлж тайлбарлав.

... кепгин малгайтай үстэй захтай малгайтай хар өнгийн куртик өмссөн намхандуу нуруутай залуутай Э- нар орж ирэв. ... 2018.01.10 өдрийн 14:10:17 цагт масктай ногоон өнгийн богино куртиктэй У-, саарал эрээн урт куртиктэй О-, ... Оролцогч нараас асуухад У- хариулахдаа хамгаалагчтай Х- мөн О- нар байсан гэж хариулахад О- тиймээ би тэр хаалган дээр байсан гэв. 2018.01.10 өдрийн 14:10:42-т бичлэг унтарч дуусав” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 25-26 дугаар хуудас/

 

Мөрдөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 27-29 дүгээр хуудас/

 

Хохирогч Х.Чулуунбаатарын “Миний хувьд хэргийн талаар нүдээр үзэж харсан зүйл байхгүй. Миний хувьд Баянгол дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Cola kеbab нэртэй үйлчилгээний төвийн 2 давхарт тоглоомын газар ажиллуулж байсан юм. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн үед манай дүү Алтанхуяг над руу утсаар залгаад тоглоомын газар 10 гаран залуучууд гаднаас орж ирээд зодож цохиод ширээ сандал эвдэлчихлээ гэж хэлсэн. Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 21-24 тоотод Бөмбөгөр худалдааны төвийн орчимд манай гэр байдаг бөгөөд Алтанхуяг утсаар ярихаар нь би гэрээсээ гараад хорооллын Cola kеbab дээр ирсэн. Намайг ирэх үед бүх үйл явдал болоод өнгөрсөн байсан.

... Тэр залуучуудын камерт бичигдсэн дүрсийг би харсан. Гэхдээ огт танихгүй залуучууд байсан. Тоглоомын ширээний дээд талын шилэн тавцанг хагалсан байсан. Мөн тоглоомын газрын доторхи хяналтын камерын хард диск буюу хяналтын камерын санах ой, мөн тоглоомын хардыг аваад явсан байсан. Гэхдээ энэ авч явсан эд зүйл бүгд олдсон.

... Гэхдээ үнийн хувьд хяналтын камерын хард дискийн үнэ нь 200.000 төгрөгөөр би өөрийнхөө таньдаг хүнээс авч байсан учраас  200.000 төгрөгөөр үнэлнэ. Тоглоомын хард диск 3.000.000 төгрөгний үнэтэй. Надад 4 ширээний дэлгэцний үнэ тус бүр 1.500.000 төгрөг, тоглоомын хард диск 3.000.000 төгрөг, хяналтын камерын хард диск 200.000 төгрөг, нийтдээ 9.200.000 төгрөгний хохирол учирсан.

... Надад гомдол санал гэвэл өөрийн эд зүйлийг бүрэн бүтэн болгож авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 34-37 дугаар хуудас/

 

Гэрч Х.Энхтулгын “2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай автомат тоглоомын төв 13 цагийн орчим нээж үйл ажиллагаа эхэлсэн. ... Тухайн үед 7-8 хүн орж ирсэн тоглож байсан. 14 цагийн орчим гаднаас 4-5 залуу орж ирээд заалны үүдэнд зогсож байсан ба гаднаас орж ирж таараад заалны үүдэнд тоглох гэж байгаа юм уу гэж асуухад тийм гэсэн. Тэгээд теллер Хуягаа хаалга нээж өгөөд заал руу дотогш орцгоосон.  

... Аптек ороод буцаж тоглоомын төвийн үүдэнд ирэхэд 4-5 залуу тоглох гэж байгаа бололтой орж ирээд хойноос түлхээд тоглоомын төвийн үүднээс хэдэн залуучууд татаад дотогш оруулсан. Гэнэт хойноос залуучууд гараад ирсэн. Би анзаараагүй. Тухайн үед би цагдаа дуудаарай гэж орилсон. Харуул сүүлд нь байсан. Би харуулаас хүрз аваад бүх юм дууссаны дараа тэр залуучуудыг хөөсөн. Тэр залуучууд дотор намайг цохиод Чукатайгаа яагаарай гэлээ, хэлээрэй ч гэлүү тиймэрхүү зүйл хэлээд намайг зодсон. Манай теллерыг 3-4 бас зодож байсан. Би зөвхөн үүдний хэсэгт байсан болохоор юу болсоныг мэдэхгүй байна.

... Тэр залуучууд барагцаагаар 5 минут л болоод  гарцгаасан. Тэгээд л явсан хойно нь оройтож цагдаа дуудсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 39-43 дугаар хуудас/

 

Гэрч Ю.Түмэнбаярын “ ... 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тоглохоор шийдээд 60.000 төгрөгтэй 14 цагийн үед ганцаараа орсон. Тэгэхэд теллер нь гэх  20 орчим насны залуу, хамгаалагч гэх 36-37 орчим насны 2 хүн ажиллуулж байсан. Дотор 7-8  хүн  зарим нь хөзөр, зарим нь зүгээр зогсож байсан.

... Би орж тоглоод 30-40 минут болж байтал 10-11 цагийн орчим 20-27 орчим насны залуучууд архи хэтрүүлсэн байдалтай залуучууд орж ирээд 1-2 хүн хөзрөн дээр миний хажуу талд зогсож тоглосон. 5-6 залуу загасан дээр тоглож байгаа харагдсан. Миний хажууд тоглож байсан хоёр хүнийг сайн анзаарч хараагүй ба хөзрөндөө анхаарчихсан байсан. Тэгээд үл таних залуучууд орж ирээд 20 гаруй минут болоод гэнэт хамгаалагч, теллер нар луу загасан дээр тоглож байсан хүмүүс болон хөзрөн дээр тоглож байсан залуучууд ална пизда нарыг гэж орилж хашгираад бүгд дайрч эд зүйл авч тоглоомыг авч шидсэн. Тэгсэнээ тоглож байсан хүмүүсийг алнаа гэж хэлээд булангийн өрөө рүү ор гэж хэлээд тоглож байсан бүх хүн орсон. Араас 2-3 хүн орж ирж байх шиг харагдсан. Би алуулж байхаар 2 давхарын вакум цонхыг онгойлгоод үсрээд бууя гэж бодоод цонхыг онгойлгоод тавцан дээр гарах гэж байтал араас хүн түлхээд би доошоо унасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 44-46 дугаар хуудас/

 

Гэрч Э.Бямбадоржийн “... 5-6 хүн тоглож байтал үл таних 4-5 хүн орж ирсэн. Тэр хүмүүсийг харахад нэг нь улаан ноосон малгайтай, халзан толгойтой залуучууд байсан. Үл таних 4-5 хүн орж ирээд өөр ширээн дээр бууддаг тоглоом тоглож байсан. Тэгээд харахад 100.000 төгрөг хийчихсэн оноонд тоглосон. Тэгээд би тоглоод дуусчихсан тул бонус 20.000 төгрөгөө аваад гарах гээд байж байтал үүдэнд зодоон болсон. Тэгтэл хэвтээд гэж чимээ гарахад сүүлд орж ирсэн хүмүүс дээр хүмүүс нэмэгдээд ирчихсэн босоод, хэвтээд, ална шүү гээд орилоод үүдэнд хамгаалагчийг зодож байгаа харагдсан.Тэгээд боссоныг нь ална шүү гэж байтал хойд талын өрөө рүү дотор тоглож байсан хүмүүс хамт орчихсон зогсож байгаад бөөнөөр зугтаая гээд байж байтал зодоон хийгээд байсан залуучуудын нэг нь орж ирээд ална шүү хэвт, ална шүү цонхоор үсэр гэж хэлсэн. Ямар  хүн орж ирсэнг харж чадаагүй. Айгаад байсан учир. Тэгтэл Түмэнбаяр яасанг мэдэхгүй, цонхны хэсэгт овоорчихсон байхад цонхоор үсэрчихсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 46-48 дугаар хуудас/

 

Гэрч Э.Бадамгаравын “2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажил дээрээ байж байтал харуул Батсүх эгчээ 2 давхарт зодоон болоод байна, текний ард байсан хүрзийг аваад явчихсан гэсэн. ... Очиход 2 давхарын автомат тоглоомын газрын хаалганы шил хагарсан байсан. 2-3 залуугаас  юу болсон бэ, яасан бэ гэж асуухад зүгээр гэж хариулсан. Батсүх гараад алдсан хүрзээ оруулж ирсэн.

... Тэр үед лифтнээс 4-5 залуу 2 давхарт гэнээ гээд хоорондоо яриад буугаад дээшээ шатаар гарцгаасан. Хориод минутын дараа жижүүр ирээд би буцаж өрөө рүүгээ орсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 49-50 дугаар хуудас/

 

Гэрч Ч.Мэндбаярын “Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Coca cola kebab-ын  2 давхарт байх автомат тоглоомын газарт би 2017 оны 10 дугаар сараас хойш хамгаалагчаар ажиллаж байгаа ба уг тоглоомын газрыг Чулуунбат гэх хувь хүн ажиллуулдаг юм. Тэгээд өнөөдөр 14 цаг 50 минутын үед ажил дээрээ очоод иртэл манай тоглоомын газрын хаалганы цонх хагарчихсан, автомат тоглоомуудын нүүрний шил хагарчихсан, хамгаалагч Энхтулгын хамарнаас нь цус гарчихсан, хувцас нь цус болчихсон, Алтанхуягийн нэг нүд нь хөхөрсөн байдалтай байж байхаар нь би юу болсон талаар асуухад Энхтулга гаднаас 25-30 орчим насны арван хэдэн залуу орж ирээд хамаг юм эвдээд автомат тоглоомын 2 ширхэг программ, камерын диви ар аваад бид хоёрыг зодоод үйлчлүүлж байсан хүмүүсийг булангийн хоосон өрөөнд оруулж айлган сүрдүүлж байгаад 2 хүнийг нь цонхоор үсэргэчихээд гараад явчихлаа гэж хэлэхээр нь гараад нэг давхар луу буух хэсэг рүү харсан камерыг уг барилгын 5 дугаар давхарт байх хяналтын дэлгэцнээс шүүж үзэхэд 30 орчим насны 11 залуу гарч явж байгаа нь бичигдсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 51-52 дугаар хуудас/

 

Гэрч Д.Оюунчимэгийн “2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 14 цаг 30 минутын үед намайг дэлгүүр дээрээ сууж байхад гаднаас хар өнгийн савхин куртиктэй хар өнгийн бээлий өмссөн, халзан толгойтой, залуу хаалга хүчтэй дэлгэж орж ирээд цонхны тавцангийн доор хураалттай байсан сагсан доор энгэрээсээ дөрвөлжин хэлбэртэй зүйл хийж дээрээс нь сагс тавьсан. Тэгсэн ардаас нь 2 залуу гүйж орж ирээд цагаан өнгийн маск зүүсэн залуу нь сагсан дунд байсан нөгөө дөрвөлжин зүйлийг аваад цонхоор харж байгаад гурвуулаа гүйгээд гарсан. Би тэр 3 залуугийн зүс харж чадаагүй. Учир нь тэр гурван залуу гүйж орж ирээд маш хурдан гүйж гарсан. ...”гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 53 дугаар хуудас/

 

Гэрч Д.Баясгалангийн “Би Бадрах, Баярмагнай, Идэр, Ганзориг нартай хувь нийлүүлэн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо хорооллын эцэст байрлах Хашчулуун нэртэй сауны 1 дүгээр давхарт автомат тоглоомын газрыг ямар нэг зөвшөөрөлгүйгээр ажиллуулдаг ба Бадрах, Идэр, Ганзориг бид гурав 35 хувийг, Баярмагнай 25 хувийг, би 40 хувийг эзэмшдэг юм.

... Өчигдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 12 цаг өнгөрч байхад тоглоомын газар дээр ирэхэд удалгүй би үсээ засуулчихаад ирье гээд гараад явсан юм. Би 14 цаг болж байхад Өргөө кино театрын хажууд хүнтэй уулзчихаад 15 цаг өнгөрч байхад ирэхэд Х- ирчихсэн байсан. Тэгээд би Баярмагнайтай арынхаа өрөөнд юм яриад сууж байтал Х- 16 цаг өнгөрч байхад Coca cola kebab дотор байдаг автомат тоглоомын газрыг арван хэдэн залуучууд дээрэмдээд хамаг юмыг нь эвдэлсэн байна гэж хэлээд ороод ирэхээр нь би чи хэнээс сонссон юм бэ гэж асуусан чинь гадаа цагаан өнгийн Prius маркийн автомашинтай Coca cola kebab дотор тоглож байсан нэг нь цонхоор нь үсрээд хөлөө хугалсан гээд хөлөө гипсдүүлчихсэн хоёр тоглогч ирээд хэлж байна, танайх хаахгүй юм уу, тэнд бөөн цагдаа нар ирчихсэн байна гэж хэлэхээр нь би тэгвэл тоглоомоо эрхтхэн хаа гээд 19 цаг өнгөрч байхад тоглоомын газраа хаагаад одоо ажиллаад яах юм бэ гээд тарсан. Тэгээд Х- ганцаараа түрүүлээд яваад өгсөн. Хамгийн сүүлд би Идэр, Билгээ нарын хамт ажлаасаа гарсан юм. Тэрнээс хойш Х-тай холбогдоогүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 59-60 дугаар хуудас/

“...Би камерын бичлэгийг үзлээ. Бичлэг дээр байгаа 12 залуугийн 8 дахь буюу хаалган дээр зогсоод байгаа саравчтай саарал өнгийн малгай, хар өнгийн богино куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн залуу нь манай тоглоомын  газар ажилладаг Х- байна. Би зүс царай, биеийн төрөхөөр нь шууд хараад таньж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 60 дугаар хуудас/

 

Гэрч М.Алтанхуягийн “Би ажил дээрээ сууж байтал 14 цагийн орчим манай ажил дээр эхлээд 4  залуу тоглохоор орж ирсэн. Уг 4 залуугийн улаан малгайтай залуу нь загас гэдэг тоглоом дээр 100.000 төгрөгөөр оноо аваад тоглосон. Нөгөө 3 залуу нь хараад зогсож байсан. Харин халзан залуу нь ард талд буйдан дээр сууж байсан. Тэр залуучуудаас архи нилээн үнэртэж байсан. Нэг  залуу нь утсаар яриад гараад явсан. Удалгүй дахиад 4 залуугийн хамт тавуулаа орж ирсэн. Сүүлд орж ирсэн залуучууд тоглоогүй. Тэр хавиар дэмий нааш цааш сэлгүүцээд яваад байсан. Тэгэж байгаад цагаан амны маск зүүсэн залуу гарсан. Доороос манай хамгаалагч Энхтулга орж ирж байхад 3 давхараас 1 өндөр залуу бууж ирээд Энхтулгыг түлхээд шууд зодолдож эхэлсэн. Гэтэл дотор байсан залуучууд гүйлдээд гарч очиж Энхтулгыг зодож эхэлсэн. Намайг араас 1 залуу нүүрний хажуу руу цохисон. Тэгээд намайг эргээд хартал халзан залуу шууд миний нүүр лүү 1 удаа цохиод намайг доошоо суутал тал талаас олон удаа өшиглөсөн. Намайг зодож байхад цаана нь манай тоглоомын төвийн тоглоомнуудыг эвдэж эхэлсэн. Тэр залуучууд ойролцоогоор арваад хүн байсан. Тэд намайг зодоод тоглоомнуудыг эвдэлчихээд гарахдаа манай камерын бичлэг хадгалдаг хард диск, загас тоглоомын 2 программ зэрэг эд зүйлсийг аваад явсан байсан. 1 дугаартай улаан малгатай залуу 100.000 төгрөгөөр оноо авч загас тоглоомон дээр тоглосон. Энэ залуу намайг болон Энхтулгыг болон өөр бусад хүмүүсийг цохиж зодоогүй. Тоглоом эвдсэн үгүйг сайн мэдэхгүй байна.

... 2 дугаартай цагаан масктай залуу орж ирээд удалгүй буцаад гарсан.Энэ залуу орж гараал байсан. Намайг цохиж зодоогүй. Энхтулгатай маргалдаж  цохиж байсан. Тоглоомын дэлгэц эвдсэн үгүйг сайн мэдэхгүй байна. Камерын бичлэг хадгалдаг хард дискийг цагаан масктай 2 дугаартай залуу авч гарсан.

3 дугаартай хар малгайтай залуу орж ирээд удалгүй гараад явсан.  Намайг бас цохиж зодоогүй. Хамгаалагч Энхтулгатай маргалдаж байсан бас цохисон.

... 4 дугаартай халзан залуу орж ирээд буйдан дээр сууж байсан. Надаас тамхи нэхээд байхаар нь би байхгүй гэж хэлсэн. Тэгээд зодоон эхлэхэд энэ залуу нь намайг араас нүүрний хажуу тал руу цохиж доош болохоод өшиглөж намайг зодсон. Загас тоглоомын хард дискийг халзан залуу авч байгаа харагдсан.  ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 60-62 дугаар хуудас/

 

Дамно ХХК-ны тоглоомын хард, программ 1 ширхэг, дэлгэц 4 ширхэгийг нийт 5.384.436 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан.  /хэргийн 2 дугаар хавтас 248-249 дүгээр хуудас/

 

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцсон “Эрүүгийн 1805002580030 дугаартай хэрэгт камерын бичлэг хуулбарласан 2 ширхэг DVD-г эд мөрийн баримтаар тооцсугай” тогтоол. /хэргийн 2 дугаар хавтас 222 дугаар хуудас/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2018.01.10 14:01:46 С.Б-, Д.О- /халзан толгойтой/ Ц.Т-, С.Х- нар ирж хаалга цохино. С.Б- улаан малгайтай, Ц.Т- саарал өнгийн саравчтай малгайтай, бараан өнгийн куртиктэй, саараал эрээн өнгийн өмдтэй шар гуталтай, С.Х- саравчтай малгайтай, амандаа маск зүүсэн, хар өнгийн богино савхин куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, Д.О- хар куртиктэй халзан толгойтой үсгүй толгой нүцгэн.

2. NO1140816 гэсэн файл руу ороход ... 14:10:08 дээшээ гарсан Ж.Идэрчулуун, С.О-, Д.У-, М.О- нар  буцаж шатаар бууж ирнэ. Тоглоомын хаалгаар С.Х- зөрж гарч ирнэ. Ж.Идэрчулуун, С.О-, Д.У-, М.О- нар дотогшоо орох үед Х- хамгаалагчийг араас нь түлхэж барилцаж авна. Түүний хажуунаас М.О- оролцож мөн хамгаалагчтай зууралдаж ноцолдоно. Ц.Т-  тоглоомын заалнаас гадагшаа гарч ирнэ. 14:10:42  минутанд бичлэг дуусна.

3. NO2140824 гэсэн файл руу ороход  ...Б.Э- теллер Анхбаярыг цохиж цохино. Теллер Анхбаяр өрөөний үүдэнд очих үед Д.О- нүүрэн тус газар нь цохино. Теллер доошоо сууна. О-, Идэрчулуун хоёр наана нь харж зогсоно. Теллер Анхбаяр дээр Д.У-, С.Б-, О- нар бөөгнөрч очно. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 2 дугаар хавтас 223-225 дугаар хуудас/

 

С.Х-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.  ... Дээрх мэдүүлсэн зүйлүүд дээр нэмж ярихад хэргийн улмаас автомат тоглоомын газраас унаж гэмтсэн хоёр хүнийг цонхоор үсэр гэж айлган сүрдүүлсэн зүйлгүй. Тэр хоёр хүнийг цонхоор унана гэж бодоогүй. Мэдээгүй байсан. Мөн хутга , мэсний зүйл барьсан, ална гэж хэлээгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 217-218 дугаар хуудас/

 

С.О-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Ингээд намайг орсоны дараа  манай ах С.Х- надад хэлэхдээ “бүгдээрээ  тоглоомын газар орж ёндоорно” гэж хэлсэн ба би түрүүлээд гадагшаа гарсан. Тэгтэл нөгөө Хуушуур хауст байсан залуучууд бүгд цуварч гадаа гарсан. Тэгээд гадаа гарсан хойноо Х- ах бүгдээрээ бөөнөөрөө яваад явах цувраад хоёр гурваараа тасраад яв гэж хэлсэн ба би У-, О- хоёртой бид гурав цуг явсан ба замын урд тал руу хорооллын эцсээс зүүн тийш байх замын урд талын тоглоомын газар луу очсон. Хамгийн сүүлд У-, О- бид гурав орсон. Бид гурвыг орох үед бүгд орцгоосон байсан. Бид гурав араас нь орохдоо андуураад 3 давхарт гарсан байсан. Буцаад 2 давхарт тоглоомын газрын үүдэнд ирэх үед тоглоомын газрын хаалга онгорхой байхаар нь яваад ортол тэр дотор бөөн зодоон болоод тоглоомын ширээнүүдийг хагалах нь хаглаад бөөн бужигнаан болж байсан. Тэгээд би сандараад үүд хавиар учрыг ололгүй байж байсан. Тэгээд бужигнаж байгаад бүгдээрээ явцгаая гээд тоглоомын газраас гарч зугтсан. Гараад гүйж байхад миний хажууд Б- гүйж явсан. Тэгтэл бид хоёрын араас  тоглоомын газрын хамгаалагч нь гээд өндөр залуу сандал барьчихсан хөөж байсан. Би Б- ахтай зугтаж байгаад эргээд хартал нөгөө хамгаалагч залуу алга болсон байсан. Харьж явтал манай төрсөн ах Х- утсаар залгаад харих замд чинь Усан сангийн хажууд байж байя гэж хэлсэн. Би ахтайгаа Усан сангийн хажууд уулзтал манай ах Х- хард диск, диви ар гэх дөрвөлжин хар юм өгөөд гэртээ хариад байж бай гэж хэлэхээр нь би аваад харьсан. Тухайн үед Б- ах бид хоёр очиж манай ахтай уулзаад хард диск, диви ар гэх зүйлүүдийг  авсан. Энэ үед Х- ах хоёр хүнтэй хамт байсан ба тэр хоёрынх нь нэг нь Т-, нөгөөх нь одоогоор баригдаж ирээгүй байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 224-225 дугаар хуудас/

 

С.Б-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Ямар ч байсан Х- хамгаалагчтай хэрүүл хийгээд зууралдаад байсан. Би очоод салгах гэтэл хамгаалагч чи зүгээр бай, намайг боогоод цохисон. Энэ үед ард Т- халзан толгойтой хоёр тоглоом эвдэж эхэлсэн. Халзан толгойтой залуу сандал аваад цохиод шидсэн. Хамгаалагч залууг би зөрүүлээд цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 240-242 дугаар хуудас/

 

Д.О-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 19-20 дугаар хуудас/

 

Б.Э-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Тэгтэл гэнэтхэн хамгаалагчтай хэрэлдээд эхэлсэн. Хамгийн түрүүнд Х- хамгаалагчтай хэрэлдээд зодолдоод бужигнаад эхэлсэн. Тэгээд би шууд гүйгээд гарсан. Гарах замдаа үүдэнд зогсож байсан теллер залууг нэг цохих гэж гар далайтал доошоо суучихаар нь гараад явсан. Харин хамгаалагчтай Х- зууралдаад байж байсан хажууд хэн байсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Зарим нь таньдаггүй хүмүүс болохоор нь хэн байсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн  2 дугаар хавтас 34-37 дугаар хуудас/

 

Б.Т-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Тэгтэл тоглоомын газрын хоёр давхарын үүдэнд бөөн хашгичаан зодоон болоод эхлэхээр нь хөөе юу болоод байгаа юм бэ гээд тоглож байсан ширээгээ гараараа цохиод боссон. Би босч үүд рүү очиж Х-тай зодолдож байсан хүнийг салгасан.

... Х- хард диск, камеры бичлэг хадгалдаг дөрвөлжин хар юм бөөнөөр нь надад өгөхөөр нь юу юм бэ гэж асуутал Х- аваадахаа май гээд өгөхөөр нь аваад би сандараад аваад гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 45-48 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Прокуророос С.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч С.О- нь “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн үйлдэл нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл түүнийг бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн талаар мэдүүлсэн гэрч, хохирогч, яллагдагчийн мэдүүлэг байхгүй тул түүнд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “... бусдын эд хөрөнгийг дээрэмдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нийтийн хэв журам гэдэг нь “нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж буй нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээ” байдаг бөгөөд энэ хэм хэмжээг санаатайгаар, үйлдлээрээ бүлэглэн зөрчсөн тохиолдолд эрүүгийн хууль заасан гэмт хэрэг гэж ойлгогдоно.

Автомат тоглоомын газар нь хэдийгээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсан боловч тэнд хүмүүс цугларч тоглоом тоглож, уг тоглоомын газар нь үйл ажиллагаа явуулж байхад нь шүүгдэгч С.Э-, С.Х-, С.О-, Д.О-, Ц.Т-, С.Б-, Д.У-, М.О- нар ороод бүлэглэн эд зүйлсийг эвдэж, бусдад хүч хэрэглэж, тоглоомын газрын үйл ажиллагааг нь алдагдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Мөн шүүгдэгч С.Х-, Д.О-, Ц.Т- нар нь дээрх гэмт  хэргийг үйлдэх явцдаа уг тоглоомын газрын хард диск, хяналтын ди ви ар төхөөрөмж зэргийг дээрэмдэж авсан үйлдэл нь “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгжийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “... бусдын эд хөрөнгийг дээрэмдэж” гэсэн хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэж үзэв.

Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Х.Чулуунбаатарын “...өөрт учирсан эд хөрөнгийн хохирол болох 5.385.000 /таван сая гурван зуун наян таван мянга/ төгрөгийг С.Х-гаас хүлээн авлаа. Цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол санал байхгүй болно. Миний зүгээс энэ хэрэгт холбогдсон хүмүүст хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг  хүсч байна. Миний бие шүүх хуралд оролцохгүй” гэсэн хохирол мөнгө хүлээн авсан тухай баримт /хэргийн 3 дугаар хавтас 192 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-, М.О- нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 3 хоногийг, 

шүүгдэгч С.Б-гийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 12-ныг өдөр хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон 89 хоногийг, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс  2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 хоног нийт цагдан хоригдсон 94 хоногийг,

шүүгдэгч Д.У-ын 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон 89 хоногийг,

шүүгдэгч Ц.Т-гийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон 58 хоногийг,

шүүгдэгч Б.Э-гийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон 58 хоногийг, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс  2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 хоног нийт цагдан хоригдсон 63 хоногийг,

шүүгдэгч Д.О-ын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 28 хоногийг,

шүүгдэгч С.Х-гийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 90 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураасан цэнхэр өнгийн даавуун материалтай цэнхэр өнгийн үүргэвчин цүнх 1 ширхэг, 29,5х18,5 см хэмжээтэй өндөр нь 7,5 см хэмжээтэй доод талдаа суурийн дөрвөн ширхэг нүхтэй, улаан өнгийн тагтай, гадна талдаа ямар нэгэн нэршил, ар талдаа холболтын оруулалттай, хүлээн авагч гэх зүйл 1 ширхэг, 30,5х22 см хэмжээтэй өндөр нь 4,5 см хэмжээтэй хар өнгөтэй, дөрвөлжин, ар талдаа комьпютер холбох холболтын оруулгатай, гадна талдаа ямар нэгэн нэршилгүй хүлээн авагч гэх зүйл, 24 смх24 см хэмжээтэй ногоон өнгийн хавтан, хавтангаас салаалсан саарал өнгийн 120 см урттай, дөрвөн ширхэг утас, хар өнгийн хар өнгийн холбогч утас  1 ширхэг зэргийг устгаж, 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Б- нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаартай захирамжаар 2 жил 7 сар 03 хоногийн хорих ялын хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байжээ.

Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан шүүгдэгч С.Б- нь хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул шүүх эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 03 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн хорих ялыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан байдлыг харгалзан шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалтад зааснаар ялын доод хэмжээг оногдуулж,  шүүгдэгч М.О-, Д.У-, С.Х-, Ц.Т-, Б.Э-, С.Б- нарын урьд хорих ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.О-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.О-г урьд торгох ялаар шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад хугацаатай хорих ялыг эдлүүлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос С.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргээс “... бусдын эд хөрөнгийг дээрэмдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгож, түүнд холбогдох хэргийг мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Бадарчийн Э-, Боржигон овогт Сүхбаатарын Б-, Булаг овогт Даваажавын У-, Боржигон овогт Мөнхөөгийн О-, Боржигон овогт Сангаабазарын О- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Цагаан соёд овогт Сангаабазарын Х-, Монгол овогт Должинсүрэнгийн О-, Гэндэн овогт Цацралсүрэнгийн Т- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар, С.Б-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.У-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, М.О-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, С.О-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.Х-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.О-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Ц.Т-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан С.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялыг ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.О-, С.О- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, М.О-, Д.У-, С.Х-, Ц.Т-, Б.Э-, С.Б- нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.О-, М.О- нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 3 хоногийг,  С.Б-гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 94 хоногийг, Д.У-ын баривчлагдсан, цагдан хоригдсон 89 хоногийг, Ц.Т-гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 58 хоногийг, Б.Э-гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 63 хоногийг, Д.О-ын цагдан хоригдсон 28 хоногийг, С.Х-гийн цагдан хоригдсон 90 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар С.Б-, С.О-, Б.Э-, Д.О-, М.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг,  Д.У-, Ц.Т-, С.Х- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Б-, С.О-, Б.Э-, Д.О-, М.О-, Д.У-, Ц.Т-, С.Х- нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураасан цэнхэр өнгийн даавуун материалтай цэнхэр өнгийн үүргэвчин цүнх 1 ширхэг, 29,5х18,5 см хэмжээтэй өндөр нь 7,5 см хэмжээтэй доод талдаа суурийн дөрвөн ширхэг нүхтэй, улаан өнгийн тагтай, гадна талдаа ямар нэгэн нэршил, ар талдаа холболтын оруулалттай, хүлээн авагч гэх зүйл 1 ширхэг, 30,5х22 см хэмжээтэй өндөр нь 4,5 см хэмжээтэй хар өнгөтэй, дөрвөлжин, ар талдаа комьпютер холбох холболтын оруулгатай, гадна талдаа ямар нэгэн нэршилгүй хүлээн авагч гэх зүйл, 24 смх24 см хэмжээтэй ногоон өнгийн хавтан, хавтангаас салаалсан саарал өнгийн 120 см урттай, дөрвөн ширхэг утас, хар өнгийн хар өнгийн холбогч утас  1 ширхэг зэргийг устгаж, 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  С.Б-, С.О-, Б.Э-, Д.О-, М.О-, Д.У-, Ц.Т-, С.Х- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ