Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 113

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Алтан оршихуй групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Болдбаатарт холбогдох 34,380,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 34,300,000 төгрөгийн 14,300,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,850 төгрөгийн тал хувь болох 164,925 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Болдбаатараас 164,925  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Алтан оршихуй групп ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ