| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00570/И |
| Дугаар | 570 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 570
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаагийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 06 дугаар баг 39-415 тоотод оршин суух Их монгол овогт Дашдондовын Доржрагчаа, Огтоно овогт Санлигсүрэнгийн Шийлэгмаа нараас 1480976.53 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Доржрагчаа, С.Шийлэгмаа нар нь тус банкны Өвөрхангай салбараас 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1110010901 дугаар зээлийн гэрээгээр 3000000 /гурван сая/ төгрөгийн зээлийг өрхийн хэрэгцээний зориулалтаар 1.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч Д.Доржрагчаа, С.Шийлэгмаа нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хугацааг сар хэтрүүлэн төлж байгаа бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийлгүй 315 хоногийн хугацаа хэтэрсэн. Зээлдэгч Д.Доржрагчаа, С.Шийлэгмаа нар нь Барьцаат зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.4-д заасан үүргүүдээ зөрчиж байгаа бөгөөд Банкны зүгээс зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа шаардсан боловч зээлээ төлөхгүй байна. Иймд Д.Доржрагчаа, С.Шийлэгмаа нараас зээлийн үндсэн үлдэгдэл 1211785.53 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 252628 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16563 төгрөг нийт 1480976.53 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гончигсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Доржрагчаа, С.Шийлэгмаа нараас 1480976.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нар нь зээлээ төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа нь Д.Доржрагчаа, С.Шийлэгмаа нараас 1480976.53төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гончигсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбараа ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкныӨвөрхангай салбарын захирал Ж.Болормаагийн нэхэмжлэлтэй Их монгол овогт Дашдондовын Доржрагчаа, Огтоно овогтСанлигсүрэнгийн Шийлэгмаа нараас 1480976.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтатгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38645.62 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын /Хаан банкны 5540607728 тоот данснаас/ 19322.81 / арван есөн мянга гурван зуун хорин хоёр төгрөг наян нэгэн мөнгө/-ийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Өвөрхангай салбарт олгосугай.
3. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА