| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00571/И |
| Дугаар | 571 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 571
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багт оршин суух Лүндэг овогт Цэрэндагвын Одонсүрэнгийн Улсад ажиллаж байсан байдлаа, Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч Ц.Одонсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ц.Одонсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг, 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдөр надад олгосон саарал хавтастай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.Одонсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болох сэргээн тогтоож өгнө үү. 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдөр надад олгосон саарал хавтастай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Одонсүрэн нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ныөдрийн 519, 2016 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 638 дугаартай архивын лавлагаа, гэрч Х.Отгонсүрэн, З.Ичинхорлоо, Б.Цэцгээ нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.Одонсүрэн 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдөр олгосон саарал хавтастай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан болно.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Лүндэг овогт Цэрэндагвын Одонсүрэнг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2.Хүсэлт гарагч Ц.Одонсүрэн 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдөр олгосон саарал хавтастай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 35100төгрөгийг орон нутгийн орлогын /Хааны банкны 5540607728 тоот данснаас/ гаргуулан хүсэлт гарагч Ц.Одонсүрэнд олгосугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА