Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 983

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Х.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Харуул овогт Хайдавын Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905035551027 дугаартай хэргийг  2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 40 настай, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй,  ............ хэлтсийн дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт .......... дүгээр хороо ........ гудамж ..... тоотод оршин суух бүртгэлтэй,  Баянгол дүүргийн ......... хороо Хасбаатар ...дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харуул овогт Хайдавын Т-.  

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Х.Т- нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо ____ гэртээ эхнэр болох иргэн О.Б-ийнтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар О.Б-ийнгийн биед халдаж, жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т- мэдүүлэхдээ: “Мэдүүлөг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Х.Т- нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо ____ гэртээ эхнэр болох иргэн О.Б-ийнтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар О.Б-ийнгийн биед халдаж, жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч О.Б-ийнгийн “... 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн үед нөхөр бид 2 гэртээ байхдаа хүүхдийн сургуулийн хичээлийн хэрэгсэл аваагүй, чи авч өгөх асуудлаас болж маргалдсан. Тэгээд би хог шүүрдээд зогсож байхад машины түлхүүр аваад өг гэхээр нь чадахгүй гэтэл хогийн шүүр булааж аваад гэдэс хэсэгт өшиглөж унагаад ишээр нь баруун өвдөг, шилбэ, зүүн шилбэ, гуя хэсэгт 5-6 удаа цохисон. Тэр үедээ цохиод авна гэж саналгүй шоконд орчихсон юм. Тэгээд цагдаа дуудна гэтэл гар утсыг маань булааж аваад цэнэглэгчүүдийг бас аваад гараад явчихсан юм. Би гэрээс цэнэглэгч хайж байж олж аваад төрсөн дүү Гансүхэд хэлсэн. Гансүх цагдаа дуудсан байсан. Миний ураг зүгээр. Эход харуулсан чинь бага зэрэг тонус өгсөн байна гэсэн. Намайг өмнө нь зодож байгаагүй. Манай нөхөр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагүй. Надад ямар нэг санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Би нөхөр Т-тай эвлэрсэн. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 31 дүгээр хуудас/

“... Намайг түлхүүр аваад өг гэхээр нь чадахгүй, машины түлхүүрийг чинь өгөхгүй гэтэл хогийн хутгуур барьж аваад ишээр намайг цохиод гэмтэл учруулсан. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө хогийн шүүр булааж аваад гээд андуураад хэлчихсэн байна. Хогийн хутгуурны иш намайг цохиход хугарчихсан учир тэр үед нь хог дээр хаячихсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10109 дугаартай:

“1. О.Б-ийнгийн биед баруун өвдөг, шилбэ, зүүн шилбэ, гуянд цус  хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 35 дугаар хуудас/

 

Х.Т-ийнын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэртээ эхнэр О.Б-ийнгийн хамт байхад манай эхнэр надад хандан “бага хүү Насанболд сургуульд орлоо, хүүхдийн хувцас авч өгөх хэрэгтэй байна” гэсэн. Би картанд мөнгө байгаа, бэлэн мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгтэл эхнэр уурлаад мөнгө төгрөг олоход яадаг юм бэ гэж хэлээд хог шүүрдэж байснаа хогийн шүүрээр намайг цохиод авахаар нь шалан дээр байсан хогийн тосгуур /төмөр иштэй хуванцар/  аваад баруун, зүүн хөл хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэгтэл шалан дээр өвдөгөөрөө унасан. Тэр үед 2 хөлийн өвдөг нь шалбарсан байсан. Тэгээд би уурлаад гараад явчихсан.

... Би түлхүүр аваад өг гэтэл чадахгүй гэхээр нь мөр лүү нь гараараа түлхсэн чинь газар гэдэс хэсгээрээ унасан. Босоод ирэхээр нь би хогийн хутгуур аваад хоёр хөл рүү нь 3 удаа цохисон. Тэгээд газар унах үедээ хөлийнхөө өвдгийг шалбалчихсан юм.

... Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэрээсээ уучлалт гуйсан. Хоорондоо эвлэрсэн. Энэ хэргийг хөнгөнөөр шийдэж өгөхийг хүсэж байна. Би эхнэрээ зодож хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.

... Манай эхнэр одоо 37 нидельтэй. Хэрэг гарах үед буюу 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 30 орчим нидельтэй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41-42 дугаар хуудас/

 

Х.Т-, О.Б-ийн нарыг 2001 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсныг бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Х.Т-ийнын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч  О.Б-ийнгийн “... одоо ингээд сайн дурын үндсэн дээр эвлэрсэн ба одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй болно ...” гэсэн хүсэлт /хэргийн 89 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

   Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

   Шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж, ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харуул овогт Хайдавын Т-ийныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Т-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Х.Т-ийныг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Х.Т- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  Х.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ