Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 573

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой 11 дүгээр баг 97-01 тоотод оршин суух, 1941 онд төрсөн, 75 настай, Долоод овгийн Лүндэгийн Цэвээндашийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Цэвээндаш, нарийн бичгийн дарга Г.Дорждулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Цэвээндаш шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1958 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1964 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл туслах ажилтнаар, 1964 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан. 1975 оноос хойш ажиллаж байсан хугацаагаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. 1958-1975 онуудад ажиллаж байсныг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр шатааж үрэгдсэн тул намайг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1958 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1964 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл туслах ажилтнаар, 1964 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Цэвээндаш Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Л.Цэвээндаш нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1958 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1964 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл туслах ажилтнаар, 1964 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 662 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1974 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5 тоот, 1975 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 19 тоот тушаал, гэрч Д.Туваансүрэн, С.Мөнхдалай нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарДолоод овгийн Лүндэгийн Цэвээндашийг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1958 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1964 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл туслах ажилтнаар, 1964 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА