| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0023/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/25 |
| Огноо | 2020-02-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/25
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904002480014 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.*******өнх-Учрал
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгч Г нар оролцов.
Шүүгдэгч: *******онгол улсын иргэн, 19..... оны ... дүгээр сарын ....-ны өдөр ..... аймгийн ................... суманд төрсөн, ........настай, эрэгтэй, ...... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., ..... хүүхдийн хамт Багануур дүүргийн ........... хороо, ..................... дугаар гудамжны ....... тоот хашаанд оршин суух урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан Г /РД: /.
Прокурорын яллах дүгнэлтэд:
Яллагдагч Г нь 2019 оны 11 дүгээр сарын сүүлчээр иргэн С-д “хямдхан идэшний үхэр зарна” гэж хуурч түүнээс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Багануур дүүргийн __________ хороо, “________” хүнсний дэлгүүрийн гадна идэшний үхрийн урьдчилгаа төлбөр гэж 150.000 төгрөг бэлнээр дараа нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Багануур дүүргийн _____ хороо, “________” хүнсний дэлгүүрийн орчим хохирогч ******* нөхөр *******-с “идэшний үхрийн мөнгө” гэж 150.000 төгрөгийг бэлнээр нийт 2 удаагийн үйлдлээр 300.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.
Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр ____ дугаар сургууль дээр хүүхдээ аваад явж байхад манай хүүгийн ангийн хүүхдийн ээж С гэх эмэгтэй идэшний үхэр олоод өгөөч гэж надад хэлээд миний дугаарыг авсан. *******аргааш нь С над руу залгаад 800.000 төгрөгөнд шүдлэн үхэр олоод өгөөч, мөнгө нь бэлэн гэхээр нь би найз *******-д хандаж идэшний үхэр асуухад ******* “хөдөө байгаа ах нараасаа асуувал идэшний үхэр олдох байх” гэж хэлсэн. Би С-тэй холбогдож хөдөө явж үхэр авчрах гэж байна гэж хэлээд ____________ дэлүүрийн урд 150.000 төгрөгийг бэлнээр авсан. Хэд хоногийн дараа ******* бид хоёр хөдөө явах гээд би С руу ярьж 150.000 төгрөг асуухад С “ирээд ав” гэхээр нь _______ дэлгүүрийн тэнд яваад очиход ******* нөхөр ******* гэх залуу надтай ирж уулзаад 150.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш С-тэй холбогдож чадаагүй. Би хохирогчийн хохирол төлбөр болох 300.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22, 23-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүүхдээ авахаар сургууль дээр явж байхад манай хүүхдийн ангийн хүүхдийнх нь аав Г гэдэг хүн өвлийн идэшний бяруу 700.000 төгрөг, шүдлэн үхэр 800.000 төгрөгөөр зарж байгаа гэж хэлсэн. Би *******ийн утасны дугаарыг аваад нөхөртэйгээ ярилцаад авахаар бол хэлье гэж хэлсэн. Тэр орой нь Г над руу яриад үхэр авахаар болсон уу, би хөдөө явах гээд байна гэж хэлсэн. Би Г-ээс идэшний үхэр авъя гэхэд Г “хөдөө явахад бензин шатахууны мөнгө хэрэгтэй байна” гээд надаас 150.000 төгрөг авсан. Би уг мөнгийг ******* ______ дэлгүүрийн урд бэлнээр өгсөн. 2 хоногийн дараа Г утсаар яриад хөдөө явах гэсэн машин эвдэрчихлээ, хөдөө явах өөр машин хайж байна гэж хэлсэн. Түүнээс хойш мөн 2 хоногийн дараа Г утсаар яриад хөдөө явах машин олсон, шатахууны мөнгө хэрэгтэй гээд 150.000 төгрөг авсан. Уг мөнгийг манай нөхөр ******* 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ________ дэлгүүрийн урд ******* бэлнээр өгсөн. Түүнээс хойш Г утас нь холбогдохгүй, олдохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/
Гэрч ******* өгсөн “...2019 оны 12 сарын эхээр байх манай эхнэр хүүхдээ сургуулиас нь авч ирэхдээ “манай хүүхдийн ангид сурдаг хүүхдийн аав болох Г гэх хүн идэшний үхэр хямд зарна” гэж байна гэхээр нь би эхнэртэйгээ ярилцаад Г гэх хүнээс идэшний үхэр авахаар болсон. Тэгээд маргааш нь Г хөдөө идэшний үхэрт явах гэж байна гэж хэлээд шатахууны мөнгө 150.000 төгрөг авсан. 3-4 хоногийн дараа машин эвдэрчихээд байна дахиад гэж хэлээд дахин 150.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-р хуудас/
Гэрч ******* өгсөн “...Би ******* С-ээс идэшний үхэр зарна гэж мөнгө авсаныг нь огт мэдээгүй. Г эхлээд миний машинд 40.000 төгрөгөөр бензин хийгээд машинаа асаачих гэж байсан. Дараа нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Г надтай хамт зүс таних ******* гэх залуутай уулзаад түүнээс 150.000 төгрөг авсан. Би *******ээс авах ёстой мөнгөө авч байна гэж л бодсон. Г надаас “идэшний үхэр олдохгүй биз” гэж асуусан би түүнд хандаж “____ аймгийн ______суманд байх ах нар дээрээ шууд очоод асуувал өгөх байх” гэж хэлсэн. Түүнээс үхэр зарна гэж огт хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-р хуудас/
Шүүгдэгч Г-ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “…дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан...” гэсэн хуудас /хх-ийн 32-р хуудас/
Багануур дүүргийн 5-р хорооны Засаг даргын “... ам бүл ___, ____-н хүүхдийн хамт оршин суудаг 2019 оны жилийн эцэст мал тоологдоогүй “А” данс байхгүй...” гэсэн тодорхойлолт /хх-н 65-р хуудас/
Г-ийн иргэний үнэмлэхийн лавлага, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 54, 55-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...Ял шийтгэлийн хувьд тохиролцсон байгаа. Торгуулийн 450.000 төгрөгийг төлнө...“ гэжээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, хохирогчийн мэдүүлгүүдээр батлагдсан. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн бодит байдлыг нотолж байгаа бичгийн нотлох баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч Г нь 2019 оны 11 дүгээр сарын сүүлчээр иргэн С-д “хямдхан идэшний үхэр зарна” гэж хуурч түүнээс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Багануур дүүргийн ___ дүгээр хороо, “____________” хүнсний дэлгүүрийн гадна идэшний үхрийн урьдчилгаа төлбөр гэж бэлнээр 150.000 төгрөг, дараа нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Багануур дүүргийн __ дүгээр хороо, “_______” хүнсний дэлгүүрийн орчим хохирогч ******* нөхөр *******-ээс “идэшний үхрийн мөнгө” гэж 150.000 төгрөгийг бэлнээр нийт 2 удаагийн үйлдлээр 300.000 төгрөгийг залилаж авсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчид “идэшний үхэр өгнө” гэж хэлэн хуурч бэлнээр 300.000 төгрөг авсан үйлдлээр нь тогтоогдож байна.
*******өн шүүгдэгч нь “идэшний үхэр зарна” гэж хэлээд С-ээс бэлэн мөнгө авсан үйлдэл нь бусдыг хуурч мэхлэх аргаар эд зүйлийг нь авсан гэж үзэх шинжийг агуулжээ
Иймд ******* Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.
Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчоос “...хохирол төлбөр бэлэн хүлээн авсан. Гомдол саналгүй...” гэсэн хүсэлт /хх-н 90-р хуудас/ гаргасан, шүүгдэгчээс “... хохирол 300.000 төгрөг төлсөн...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Г нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хувийн байдал, шүүхэд гаргасан хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн
1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,
36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:
1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан ******* мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь хохирлын 300.000 төгрөгийг хохирогч С-д төлсөн болохыг дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯ*******БАЖАВ