Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/27

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

      2020         03          20                                     2020/ШЦТ/27   

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                               Б.Буяндэлгэр

 Шүүгдэгч                                                  Б.******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мон лаа” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт  ******* дүүргийн 1 дүгээр хороо, 18 дугаар байрны 18 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овгийн *******ийн ******* /РД:*******/

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.******* нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эг тавт” ХХК-ийн “Майлд хаус” баарны зааланд Э.ийн толгой руу цохьсон үйлдэлд дургүйцэж, улмаар түүний толгойн тус газарт гар утсаараа хэд хэдэн удаа цохисны улмаас Э.ийн эрүүл мэндэд баруун хөмсөгний гадна хэсэгт 3х0.2 см, дагзны зүүн ар хэсэгт 5х0.2 см язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед “Майлд Хаус” бааранд найз *******баатарын хамт орсон. Бааранд , , нар сууж байхаар нь хамт суугаад архи ууцгаасан. Гэтэл агсраад “би 22 жил шоронгоор явсан атаман байна” гээд бид нарыг юм яриулахгүй, цамцаа тайлж дайраад байхаар нь би “ийм энерги муутай хүнтэй архи уумааргүй байна” гэсэн чинь цаашаа явж байснаа эргэж ирээд намайг сууж байхад миний толгой руу гараараа 2 удаа цохьсон. Тэгэхээр нь би босч ирээд гар утсаараа ийн хөмсөг, ар дагз руу 4-5 удаа цохьсон. Тэгтэл тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Би т 300.000 төгрөгийн хохирол өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байхад 17 цагийн үед танил Л., , нар ирсэн. Тэд нар бүгд согтуу 1 шил 0.75 граммын архитай ирсэн. Орой 20-21 цагийн үед “Майлд хаус” бааранд орсон. Би бүжиглэж байгаад ширээндээ ирэхэд огт танихгүй 2 залуу ирчихсэн сууж байсан. Тэр хоёр том шилтэй архи авсан байсан, бид нар архи уусан. Би архи уугаад ухаан санаа орж гараад манарсан. Тэр хоёр залуугийн нэг нь надтай шоронгийн талаар ярьж байсан. Нэг мэдэхэд би баарны зааланд нэг залуутай нь зодолдож байсан. Тэр залуу гартаа юм бариад толгой руу цохиод байсан, ямар ч байсан баруун талын хөмсөг, дагзны зүүн талын хэсэг язарч цус гарч байсан. Б.*******аас эмчилгээний зардалд 300.000 төгрөг бэлнээр авсан. Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 24/

Мөрдөн байцаалтад гэрч М.ын мэдүүлсэн: “...Буурал Зоригоо /Э./ “Б” заалнаас  цээж нүцгэн, нүүрнээс нь цус гарчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би “Б” заал руу ороход ширээн дээр буурал Зоригоотой хамт явсан хүмүүс сууж байсан. Харин шалан дээр цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26/,

Мөрдөн байцаалтад гэрч Л.ийн мэдүүлсэн: “...Нэг мэдэхэд Э., Б.*******ыг сууж байхад нь цохиод тэр хоёр харилцан зодолдсон. Э. Б.******* ахыг цохьчихоод ширээн дээр байсан пивоны шилийг сурамгай хагалаад шилний хүзүүг нь гартаа бариад бид нарын хоолойг хэрчинэ гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/

Мөрдөн байцаалтад гэрч Ч.*******баатарын мэдүүлсэн: “...Э. шоронгийн талаар яриад байсан. Тэр үед Б.******* “би ийм энерги муутай хүнтэй архи уумааргүй байна” гэж т хэлсэн. ширээн дээрээс хөөлөө гэж уурлаад *******ын толгой руу гараараа цохиод явсан. ******* гар утсаараа ийн толгойн тус газарт цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/

Мөрдөн байцаалтад гэрч Э.ийн мэдүүлсэн: “...Шөнө 00 цаг өнгөрч байхад эмнэлгээс над руу утсаар залгаад дүү чинь зодуулчихсан байна, оёдол тавьчихлаа ирж ав гэж хэлсэн. бааранд ороод хүнд зодуулчихсан байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/

Мөрдөн байцаалтад гэрч Ды мэдүүлсэн: “...Би *******тай танилцаад 5 жил болж байна. Миний дүгнэлтээр хүн чанар сайтай залуу гэж боддог...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн №09шэ/024 дугаартай дүгнэлтэд: “Э.ийн биед баруун хөмсөг, дагзны зүүн ар хэсэгт язарсан шарх гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 45/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...Дээрх ийн биед баруун хөмсөг, дагзны зүүн ар хэсэгт язарсан шарх нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсч болно. Өөрөөр хэлбэл хохирогчийн баруун хөмсөг, дагзны зүүн ар хэсэгт гар утсаар цохих үед дээрх гэмтэл үүсч болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 цаг 10 минутад “Б” заалны урд эгнээний ертөнцийн зүгээр урд эгнээний 2 дахь ширээн дээр урд талын сандал дээр ханан талд нь Б.*******, түүний хажууд Э., урдаас нь хараад Ч.*******баатар, Л. нар сууж юм ярьж байна. Э. гадуур хувцасаа өмсөж байснаа 23 цаг 15 минут 54 секундэд зүүн гараараа Б.*******ын баруун талын шанаа руу 1 удаа цохиж байна. Ингээд Э. суудал дээрээсээ босоод баруун гараараа Б.*******ын толгой руу 2 удаа цохих үед Л. дээр очиж түүнийг тэвэрч Б.*******аас салгаж байна. Тэр үед буюу 23 цаг 16 миунт 07 секундэд Б.******* Э. дээр очиж баруун гартаа барьсан хар өнгийн дөрвөлжин гар утас мэт хэлбэртэй зүйлээр Э.ийн толгойн ар хэсэгт 1 удаа цохив. Ингээд той зууралдаж “Б” заалны баруун урд буланд очиж Б.******* Э.ийн толгой хэсэгт дахин гартаа барьсан зүйлээрээ дахин 5 удаа цохив.  23 цаг 16 минут 28 секундэд Б.******* дахин Э. руу дайрч баруун гартаа байсан зүйлээрээ Э.ийн толгойн тус газарт 2 удаа цохьсоны дараа Э. зугтаж “А” заал руу ганцаараа алхав. Тэр үед Э.ийн нүүр цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байв...” гэжээ. /хх-ийн 6-7/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр “...Хэрэг болсон гэх газар нь ******* дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн хэсэгт байрлах “Майлд хаус” бааранд болсон байна. Уг баарны “Б” заалны үүдээр ороход зүүн гар талын 2 дахь ширээнд оролцогч нар сууж үйлчлүүлсэн гэж гэрч М. хэлэв. Уг ширээний ертөнцийн зүгээр баруун талын шалаар плитан дээр цус мэт зүйл асгарч дээгүүр нь хүн гишгэж шал бохирдуулсан байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/

Хохирогч Э.ийн согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “Э.ийн согтуурлын зэрэг 1.77 хувьтай” гэжээ. /хх-н 8, 9/

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр “...Хохирогч Э.т учирсан хохирлын төлбөр болох 300.000 төгрөгийг Б.*******аас хүлээн авав...” гэжээ. /хх-ийн 19/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...******* регистрийн дугаартай ******* овгийн *******ийн *******...” гэжээ.  /хх-н 61/,

Шүүгдэгч Б.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 64/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.*******ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.******* нь согтуугаар хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 84/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эг тавт” ХХК-ийн “Майлд хаус” баарны зааланд Э.ийн “толгой руу нь цохьсон” үйлдэлд дургүйцэж, улмаар түүний толгойн тус газарт гар утсаараа 7-8 удаа цохисны улмаас Э.ийн баруун хөмсөгний гадна хэсэгт 3х0.2 см, дагзны зүүн ар хэсэгт 5х0.2 см язарсан шарх бүхий хохирол учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би гар утсаараа ийн толгой руу нь 4-5 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Э.ийн “би баарны зааланд нэг залуутай зодолдож байсан. Тэр залуу гартаа юм бариад толгой руу цохиход миний баруун талын хөмсөг, дагзны зүүн талын хэсэг язарч цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/, гэрч М.ын “Буурал Зоригоо /Э./ “Б” заалнаас  цээж нүцгэн, нүүрнээс нь цус гарчихсан орж ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 26/, гэрч Л.ийн “Нэг мэдэхэд Э., Б.*******ыг сууж байхад нь цохиод тэр хоёр харилцан зодолдсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/, гэрч Ч.*******баатарын “******* “би ийм энерги муутай хүнтэй архи уумааргүй байна” гэж Э.т хэлсэн. Э. ширээн дээрээс хөөлөө гэж уурлаад Э.*******ын толгой руу гараараа цохиод явсан. Б.******* гар утсаараа Э.ийн толгойн тус газарт цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/, гэрч Э.ийн “шөнө 00 цаг өнгөрч байхад эмнэлгээс над руу утсаар залгаад дүү чинь зодуулчихсан байна гэж хэлсэн. бааранд ороод хүнд зодуулчихсан байна лээ...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 36/, шинжээч эмчийн “хохирогчийн баруун хөмсөг, дагзны зүүн ар хэсэгт гар утсаар цохих үед дээрх гэмтэл үүсч болно” гэсэн мэдүүлэг /хх-н 48/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн №09шэ/024 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45/, гэмт хэрэг гарах үед хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоосон “согтуурал шалгасан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-9/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгч нь хохирогчийн толгойн тус газарт 7-8 удаа цохьсон болохыг тогтоосон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Э., гэрч М., Л., Ч.*******баатар нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж авсан, гэрчүүд мэдүүлгийн эх сурвалжаа заасан байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан төдийгүй уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой,  хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

 

Тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай, зүй бус үйлдэл нөлөөлсөн байна.

 

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Э.ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

           2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн, бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсанаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Э.ийн бие махбодид баруун хөмсөг, дагзны зүүн ар хэсэгт язарсан шарх бүхий  хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогчийн эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн болох нь мөрдөн байцаалтад хохирогч Э.ийн өгсөн мэдүүлэг, хохирол төлбөр барагдуулсан талаарх тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 19, 24/,

 

           3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Б.******* нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Б.******* нь “ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, “Мон лаа” ХХК-нд жолооч ажилтай” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан гэм хорын зардлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс Б.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч Э.ийн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тодорхой хөдөлмөр эрхэлдэг буюу “Мон лаа” ХХК-нд жолоочоор ажилладаг зэргийг харгалзан түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн *******ад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Б.*******ад мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******ад мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******аас гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардалд 300.000 төгрөгийг хохирогч Э.т төлснийг дурдсугай.

7. Б.*******ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА