Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 579

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг Хөшөөн далан гэх газар оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Шарнууд овгийн Самдангийн Янжмаагийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Янжмаа шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Тээврийн удирдах газарт 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэвэрлэгч, үйлчлэгчээр, Ариун цэвэр халдвар судлалын станцад 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл шил угаагчаар, Булган аймгийн Сансар тэжээлийн аж ахуйд 1987 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлчнөөр, 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл бичээчээр, Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестэд 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл үйлчлэгч, бичээчээр тус тус ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт Булган аймгийн Сансар тэжээлийн аж ахуй болон Ариун цэвэр халдвар судлалын станцад тус тус ажиллаж байсан талаар бичилт хийснээс хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн болсон. Иймд намайг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Тээврийн удирдах газарт 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэвэрлэгч, үйлчлэгчээр, Ариун цэвэр халдвар судлалын станцад 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл шил угаагчаар, Булган аймгийн Сансар тэжээлийн аж ахуйд 1987 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлчнөөр, 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл бичээчээр, Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестэд 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл үйлчлэгч, бичээчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

С.Янжмаа Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч С.Янжмаа нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Тээврийн удирдах газарт 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэвэрлэгч, үйлчлэгчээр, Ариун цэвэр халдвар судлалын станцад 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл шил угаагчаар, Булган аймгийн Сансар тэжээлийн аж ахуйд 1987 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлчнөөр, 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл бичээчээр, Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестэд 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл үйлчлэгч, бичээчээр тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 547 тоот архивын лавлагаа, Тээврийн Яамны харъяа Өвөрхангай аймаг дахь Тээврийг удирдах газрын даргын 1980 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 31 тоот Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай, 1980 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 46 тоот Шагнах тухай, 1980 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 161 тоот Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай, 1981 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 27 тоот Шагнах тухай, Өвөрхангай аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцын ерөнхий эмчийн 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 20 тоот Ажлаас чөлөөлөх тухай, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 38 тоот Ажлаас чөлөөлөх тухай, Булган аймгийн архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний 05 тоот, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23 тоот лавлагаанууд, Булган аймгийн Сансар тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 28 тоот, 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 35 тоот Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай, 1989 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 84 тоот Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай, Улсын барилгын хорооны харъяа Өвөрхангай аймгийн барилга угсралтын трестийн даргын 1990 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 28 тоот Ажилд шилжүүлэх, ажлаас чөлөөлөх тухай, 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 143 тоот тэтгэмжтэй чөлөө олгох тухай, 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот Ажилд шилжүүлэх, ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын хуулбарууд, гэрч Ж.Бурмаа, Ц.Нарантуяа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарШарнууд овгийн Самдангийн Янжмааг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ялалт нэгдэлд 1977 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Тээврийн удирдах газарт 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэвэрлэгч, үйлчлэгчээр, Ариун цэвэр халдвар судлалын станцад 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл шил угаагчаар, Булган аймгийн Сансар тэжээлийн аж ахуйд 1987 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлчнөөр, 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл бичээчээр, Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестэд 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл үйлчлэгч, бичээчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА