| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0026/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/29 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/29
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904001840003 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын ....-ны өдөр ........... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .............. дүүргийн ...... дугаар хороо, .......... 80 дугаар гудамжны ............. тоот хашаанд оршин суух хаягтай, урьд ..... удаа ял шийтгүүлж байсан ******* /Рд:/
Прокурорын яллах дүгнэлтэд:
Яллагдагч Б нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны шөнө 02:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн _ дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “_____________” барилгын материалын дэлгүүрийн 2 давхарын цонхны салхивчаар орж, дэлгүүрээс 1 ширхэг 265.000 төгрөгийн үнэ бүхий майхан, 1 ширхэг 220.000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуй, 1 ширхэг 35.000 төгрөгийн үнэ бүхий мишок, 1 ширхэг 90.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан дрилл, 2 ширхэг 65.000 /нийт/ төгрөгийн үнэ бүхий уртасгагч, 5 ширхэг 17500 төгрөгийн үнэ бүхий төмөр өнгөлөгч, 3 ширхэг 7.500 төгрөгийн үнэ бүхий эсгийн зүлгүүр, 2 ширхэг 30.000 төгрөгийн үнэ бүхий төмөр өнгөлөгч, 4 ширхэг 30.000 төгрөгийн үнэ бүхий плита зүсэгч ир, 2 ширхэг 10.000 /нийт/ төгрөгийн үнэ бүхий модны хөрөөний ир, 18 метр /нийт/ 36.000 төгрөгийн үнэ бүхий гэрлийн утас, 5 ширхэг нийт 17.500 төгрөгийн үнэ бүхий тасдагч, 8 ширхэг 24.000 төгрөгийн үнэ бүхий тасдагчний ир, 1 ширхэг 15.000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч бүгд 862.500 төгрөгийн эд зүйл, бэлэн 60.000 төгрөг нийт 922.500 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд, хууль бусаар, нууцаар нэвтэрч хулгайлан авсан гэмт хэргийг,
2019 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “________________” үйлчилгээний төвийн 1 давхарын вакум хаалганы хамгаалалтын баруун доод талын цонхыг дотогш түлхэн орж, уг худалдааны төвийн гадна хаалганы цоожийг хөшин орж “______________” ХХК-ийн Багануур дүүргийн “_________________”-ийн салбарын ажлын байрны шилэн хаалгыг онгойлгон орж 1 ширхэг 360.000 төгрөгийн үнэ бүхий “Хуавэй Ю-5” маркийн гар утас, 1 ширхэг 500.000 төгрөгийн үнэ бүхий “Хуавэй-Смарт” маркийн гар утас, 1 ширхэг 186.780 төгрөгийн үнэ бүхий гар утасны дохиолол нийт 1.046.780 төгрөгийн эд зүйлийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч хулгайлан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...портер машинд ашиглах сэлбэг хэрэгсэл худалдаж авах мөнгө дутаад байхаар нь замын эсрэг талд байх 2 давхар дэлгүүрээс хулгай хийхээр шийдсэн. Тэр дэлгүүрт урьд нь орж байсан болохоор ямар бараа, эд зүйл зардаг вэ гэдгийг мэдсэн юм. Тэгээд өдрийг нь сайн санахгүй байна, шөнийн 01 цагийн үед дэлгүүрийн 2 давхар луу авирсан. Тэгэж байгаад дээврийн нимгэн төмөрт гараа зүсчихсэн, би дэлгүүрийн салхивчийг түлхэж онгойлгоод дэлгүүрт орж 1 ширэхг майхан, 1 ширхэг унадаг дугуй, 1 ширхэг мишок, 1 ширхэг цахилгаан дрилл, 2 ширхэг уртасгагч, 5 ширхэг төмөр өнгөлөгч, 3 ширхэг эсгийн зүлгүүр, 2 ширхэг төмөр өнгөлөгч, 4 ширхэг плита зүсэгч ир, 2 ширхэг модны хөрөөний ир, гэрлийн утас, 5 ширхэг тасдагч, 8 ширхэг тасдагчний ир, 1 ширхэг үүргэвч зэргийг авсан. Тэгээд найз Д-ийн гражид эд зүйлсээ авчирч нуусан...” гэсэн мэдүүлэг /хх-хуудас 147-150, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...дэлгүүрт хулгай орсон байна гэж худалдагч ярихаар нь очсон. Тэгээд тооллого хийж үзэхэд 1 ширхэг 5-6 хүний багтаажтай майхан, 1 ширхэг унадаг дугуй, 1 ширхэг мишок, 1 ширхэг “Кен” гэсэн бичигтэй цахилгаан дрилл, 2 ширхэг уртасгагч, 5 ширхэг төмөр өнгөлөгч, 3 ширхэг эсгийн зүлгүүр, 2 ширхэг төмөр өнгөлөгч, 4 ширхэг плита зүсэгч ир, 2 ширхэг модны хөрөөний ир, 18 метр гэрлийн утас, 5 ширхэг тасдагч, 8 ширхэг тасдагчний ир, 1 ширхэг үүргэвч, бэлнээр 60.000 төгрөг зэргийг хулгайд алдсан байсан. Үүнээс 35.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг мишок, 265.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг майхан, 35.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг уртасгагч зэрэг нийт 335.000 төгрөгийн эд зүйлийг биет байдлаар буцаан авч, үлдсэн 587.500 төгрөгийн хохирлын мөнгийг хүлээн авсан, одоо гомдол саналгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50 хуудас/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”...2019 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө 9 цагт барилгын дэлгүүрийг онгойлгоод лангууны ард талд очиход шавхай болсон байсан, бэлэн мөнгөний хайрцагийг нээж үзэхэд задгай мөнгө байхгүй байсан. Тэгээд эд зүйлүүдийг шалгаж үзэхэд бараа дутсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 57-59 хуудас/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 8 дугаар сард Б надтай утсаар ярьж, самарт явъя гээд манайд ирсэн. Манай гражид байсан УАЗ-469 маркийн машиныг засаж гражид ор тавиад амьдарч байгаад 10 дугаар сарын 03-ны өдөр буцсан. Тухайн үед манай гражид байсан эд зүйлс хэнийх вэ гэдгийг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/
Гэрч Ч-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...цонхны шил жоохон гажсан байсан, түүнээс бодит хохирол учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн: ”...Багануур дүүргийн___ дүгээр хороо ____________ барилгын материалын дэлгүүрт үзлэг хийв. Уг дэлгүүрийн 2 давхарын хойд талын цонх онгорхой байв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 09-18/
Туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 40-44/
Эд хөрөнгийн хохирлын талаар гаргасан шинжээчийн 363 дугаартай: “...1 ширхэг 265.000 төгрөгийн үнэ бүхий майхан, 1 ширхэг 220.000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуй, 1 ширхэг 35.000 төгрөгийн үнэ бүхий мишок, 1 ширхэг 90.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан дрилл, 2 ширхэг 65.000 /нийт/ төгрөгийн үнэ бүхий уртасгагч, 5 ширхэг 17500 төгрөгийн үнэ бүхий төмөр өнгөлөгч, 3 ширхэг 7.500 төгрөгийн үнэ бүхий эсгийн зүлгүүр, 2 ширхэг 30.000 төгрөгийн үнэ бүхий төмөр өнгөлөгч, 4 ширхэг 30.000 төгрөгийн үнэ бүхий плита зүсэгч ир, 2 ширхэг 10.000 /нийт/ төгрөгийн үнэ бүхий модны хөрөөний ир, 18 метр /нийт/ 36.000 төгрөгийн үнэ бүхий гэрлийн утас, 5 ширхэг нийт 17.500 төгрөгийн үнэ бүхий тасдагч, 8 ширхэг 24.000 төгрөгийн үнэ бүхий тасдагчний ир, 1 ширхэг 15.000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч бүгд 862.500 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-н 84-р хуудас/
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би дэлгүүрээс 2 ширхэг гар утас хулгайлж авсан...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 03-ны өглөө над руу залгаад ажлын байран дээр хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн бөгөөд манай компанийн үзүүлэнд тавьсан байсан Хуавэй Ю-5 маркийн гар утас 1 ширхэг , “Хуавэй смарт” маркийн гар утас 1 ширхэг тус тус алга болсон байсан. Манай компани 1 гар утасны үнэ болох 646.800 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гар утсыг буцаан авах хүсэлттэй байна. Өөр хохирол төлбөр нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50 хуудас/
Иргэний нэхэмжлэгч ******* өгсөн “...би компанийнхаа жолооч А-д 150.000 төгрөг өгч явуулаад уг гар утсыг авахуулсан. Би ******* цалин дээрээс 150.000 төгрөгийг суутгаж авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 78-р хуудас/
Гэрч С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”...манай байгууллагын ар талаас ордог таамбарын баруун талын шилэн хананы доод хэсгийг дотогш түлхэн салгаж ороод хаалга хөшиж онгойлгоод үзүүлэнгийн ширээнд байсан 2 ширхэг гар утсыг хулгайлсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-н 57-59 хуудас/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 8 цаг 35 минутын орчим __________ХХК-ийн Багануур салбарын ажлын байранд ирээд гадна талын шилэн хаалт бүхий хэсгийн хаалгыг цоожоор нь онгойлгоод дотогш ороход миний баруун гар талын шилэн хаалтны доод хэсэг дотогш унасан байдалтай байсан. Ингээд салхинд эвдэрсэн юм болов уу гэж бодоод дараагийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгох гэтэл цоожийг эвдсэн байдалтай хаалга онгорхой байсан. Дотогш орж үзэхэд үзүүлэнгийн 2 ширхэг гар утас байхгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-р хуудас/
Гэрч ******* өгсөн “...Б ах ломбарданд тавьсан гар утсыг маань аваарай гэж хэлэхээр нь би уг гар утсыг авсан. Тэгээд Б ахын утсыг хэрэглэж байгаад мөнгөний хэрэг гарахаар нь байгууллагынхаа даргад зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 72-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 20-30-р хуудас/
Шинжээчийн 392 дугаартай “...Хуавэй Ю-5 маркийн гар утас 360.000 төгрөг, “Хуавэй смарт” маркийн гар утас 600.000 төгрөг, 2 ширхэг дохиолол 186.780 төгрөг, нийт 1.146.780 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-н 112-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай “... хар өнгийн урдаа үдээстэй 1 хос гутал /пүүз/-г эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тогтоол /хх-н 45-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай “...HUAWEI маркийн гар утсыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тогтоол /хх-н 46-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах “...1994 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшуулж байсан
1997 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 79 дугаартай талсан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 1998 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 92 дугаартай шүүгчийн захирамжаар 6 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 704 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хорих ялаар шийтгүүлж 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,
2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сум дундын 6 дугаар шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгэгдэж 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдаж байсан ...” гэсэн хуудас, шийтгэх тогтолын хуулбарууд /хх-ийн 186-205 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: “…******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай…” гэж
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…шүүгдэгч Б өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Уг гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч өөрөө хэргээ хүлээсэн байгаа...” гэж тус тус дүгнэлт гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.
Прокуророос ирүүлсэн яллах дүнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа.
Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Шүүгдэгч Б нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны шөнө 02:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн ___ дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “_______” барилгын материалын дэлгүүрийн 2 давхарын цонхны салхивчаар орж, дэлгүүрээс 265.000 төгрөгийн үнэ бүхий майхан 1 ширхэг, 220.000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуй 1 ширхэг, 35.000 төгрөгийн үнэ бүхий мишок 1 ширхэг, 90.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан дрилл 1 ширхэг, 65.000 /нийт/ төгрөгийн үнэ бүхий уртасгагч 2 ширхэг, 17500 төгрөгийн үнэ бүхий төмөр өнгөлөгч 5 ширхэг, 7.500 төгрөгийн үнэ бүхий эсгийн зүлгүүр 3 ширхэг, 30.000 төгрөгийн үнэ бүхий төмөр өнгөлөгч 2 ширхэг, 30.000 төгрөгийн үнэ бүхий плита зүсэгч ир 4 ширхэг, 10.000 /нийт/ төгрөгийн үнэ бүхий модны хөрөөний ир 2 ширхэг, 36.000 төгрөгийн үнэ бүхий гэрлийн утас 18 метр, 17.500 төгрөгийн үнэ бүхий тасдагч нийт 5 ширхэг, 24.000 төгрөгийн үнэ бүхий тасдагчний ир 8 ширхэг, 15.000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч 1 ширхэг бүгд 862.500 төгрөгийн эд зүйл, бэлэн 60.000 төгрөг нийт 922.500 төгрөгийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд, хууль бусаар, нууцаар нэвтэрч хулгайлан авсан гэмт хэргийг,
2019 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Нийслэлийн Багануур дүүргийн ___дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “__________” үйлчилгээний төвийн 1 давхрын вакум хаалганы хамгаалалтын баруун доод талын цонхыг дотогш түлхэн орж, уг худалдааны төвийн гадна хаалганы цоожийг хөшин орж “___________” ХХК-ийн Багануур дүүргийн “___________”-ийн салбарын ажлын байрны шилэн хаалгыг онгойлгон орж 360.000 төгрөгийн үнэ бүхий “Хуавэй Ю-5” маркийн гар утас, 500.000 төгрөгийн үнэ бүхий “Хуавэй-Смарт” маркийн гар утас, 186.780 төгрөгийн үнэ бүхий гар утасны дохиолол нийт 1.046.780 төгрөгийн эд зүйлийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч хулгайлсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б нь хулгайн үйлдэлдээ санаатай хандсан болох нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд орж эд зүйл хулгайлсан үйлдлээр нь тогтоогдож байна.
Хулгайн үйлдлийн улмаас хохирогч О-д нийт 922.500 төгрөгийн хохирол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нийт 1.046.780 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдож байх ба шүүгдэгч нь хулгайн үйлдэл хийхдээ хохирогч нарын дэлгүүр үйлчилгээний зориулалт бүхий байшингийн цонхоор орсон тул үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх үндэслэл боллоо.
Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.
Иймд ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч О-д нийт 922.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол бүрэн төлөгдсөн болох нь хохирогчийн “...майхан, мишок, уртасгагч зэргийг биет байдлаар нь буцаан авсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч О-д 587.500 төгрөгийн хохирол шүүгдэгч Б-с төлсөн болохыг ХААН банкны орлогын мэдүүлгээр, хохирогчоос “хохирол төлбөрөө бүрэн хүлээн авсан” гэсэн утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нийт 1.046.780 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн болох нь хохирогчоос “...хэрэгт хураагдсан “Хуавэй-Смарт” маркийн гар утсыг буцаан аваад тус хэрэгт хохиролгүй болно...” гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүгдэгч Б-ээс 646.800 төгрөгийн хохирол төлсөн болохыг ХААН банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 хоногийн хорих ял шийтгэж, ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна...” гэж
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч ******* ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлж үзэх хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Б нь өөрийн гэм буругаа хүлээсэн, хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжэээнд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл түүний хувийн байдал зэргийг харгалзан *******атнасанд тухайн зүйл хэсэгт заасан ялын хамгийн бага хорих ял болох 2 жилийн хугацаагаар хорих ялаас доош нь татаж ял шийтгэл оногдуулж өгнө үү....” гэж тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хохирогч нарт учирсан хохирлыг ар гэрээс нь төлсөн, зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтойн гадна мөн дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б нь 69 хоног цагдан хоригдсон болох нь шүүгчийн захирамжуудаас харагдаж байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар тооцон хураан ирүүлсэн HUAWEI маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс буцаан авах хүсэлт ирүүлсэн тул тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож, мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн урдаа үдээстэй 1 хос гутал /пүүз/-г тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг /1/ жил нэг/1/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ******* цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б нь хохирогч О-д майхан, мишок, уртасгагч зэргийг биет байдлаар нь, бэлэн 587.500 төгрөг төлсөн болохыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 646.800 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдьсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн үдээстэй 2 хос гутал /пүүз/-г устгаж, HUAWEI маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* буцаан олгосугай.
8. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ