| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00581/И |
| Дугаар | 581 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 581
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Арвайхээр сумын 1 дүгээр баг, согоотын 32 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 31 настай, Дашдоржийн овгийн Санжаадоржийн Одгэрэлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 9 дүгээр баг, Бурхи 51 дүгээр гудамж 5 тоотод оршин суух, Сарантуяагийн Баярмаад холбогдох
2012783 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Одгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр С.Баярмаад 1000000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Ингээд С.Баярмаа нь 2015 оны 07 дугаар сар хүртэл хүүгээ хугацаандаа төлөөд зээлнээсээ 4500000 төгрөг хасуулж явж байгаад газрын гэрчилгээгээ түр аваад газраа хүнд үзүүлж байгаад зарчихаад зээлээ хаая гэж хэлээд газрын гэрчилгээгээ авсан. Үүнээс хойш зээлээ төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд С.Баярмаагаас одоо зээлийн үлдэгдэл 550000 төгрөг зээлийн хүү 794533 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 608250 төгрөг нийт 2012783 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Одгэрэл, хариуцагч С.Баярмаа нар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие хариуцагч С.Баямаагаас 2012783 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчтай харилцан тохиролцож нэхэмжлэлийн үнийн дүнг бууруулж 600000 төгрөгийг авахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Одгэрэл нь хариуцагч С.Баярмаад холбогдуулан 600000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С.Одгэрэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа 1412783 төгрөгнөөс татгалзаж 600000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Баярмаа зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Одгэрэл, хариуцагч С.Баярмаа нар 2012783 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн хүрээнд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Баяраагаас 23577 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 23577 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Одгэрэлд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн47155 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА