Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 582

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар баг, Эргэн дэнж гэх газар оршин суух, 1957 онд төрсөн, 59 настай, Шаргал овгийн Гончигийн Чинбатын хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлэв.

Шүүх хуралдаанд:  нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Чинбат шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд малчнаар, 1978 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус нэгдэлд малчнаар, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт нярав, ачигчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Чинбат “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.

Г.Чинбат нь 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд малчнаар, 1978 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус нэгдэлд малчнаар, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт нярав, ачигчаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 418, 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1615 тоот лавлагаанууд, Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот тушаал, хүсэлт гаргагчийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1975 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн цэргийн батлахын хуулбар, 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн үнэмлэх, 1977 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 1982 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, 1987 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн баярын болон талархалын бичгүүд, гэрч Б.Адъяа, Б.Ганчимэг, Л.Адъяасүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байна. Харин хүсэлт гаргагч Г.Чинбатын 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хүсэлтийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарШаргал овгийн Гончигийн Чинбатыг 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд малчнаар, 1978 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус нэгдэлд малчнаар, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт нярав, ачигчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА