Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 583

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Үйзэн ивээлт ББСБ ХХКомпаний Өвөрхангай салбарын захирал Д.Амартүвшингийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 10-04 тоотод оршин суух Шандан овогт Батаагийн Эрдэнэбилэг, Хан хөгшин овогт Тулгатын Дашням нараас 1908830 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Үйзэн ивээлт ББСБ ХХКомпаний Өвөрхангай салбарын захирал Д.Амартүвшин нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Эрдэнэбилэг нь манай байгууллагаас 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 630700 төгрөгийн зээлийг 15/26 тоот барьцаат зээлийн гэрээгээр сарын 10%-ийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж авсан. Өмнө нь 2015 оны 02 дугаар сарын 11-нд авсан зээлийн үлдэгдэл дээрээ 450000 төгрөг нэмж 2015 оны 03 дугаар сарын 25-нд зээлсэн. Зээлийн гэрээний хуваарийн дагуу хүүгийн төлбөрийг төлөлгүй, хугацаа хэтэрч эхний төлөлтөө 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүүнд 70000 төгрөг төлсөнөөс хойш ямарч төлөлт хийлгүй 147 хоног болж 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 60000 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 70000 төгрөгийг хийсэн бөгөөд энэ мөнгийг нь нэмэгдүүлсэн хүүнд тооцож авсан. Бид Б.Эрдэнэбилэгт байнга утасдан сануулж, шаардлага хүргүүлж, уулзаж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт болон хүүгийн төлбөрийн барагдуулсангүй. Иймд Б.Эрдэнэбилэг, Т.Дашням нараас үндсэн зээлийн төлбөр 630700 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1048442 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 209688 төгрөг, нотариатын зардалд 20000 төгрөг нийт 1908830 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэбилэг, Т.Дашням нараас 1908830 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Зээлийн үлдэгдэл одоогийн байдлаар 1594772 төгрөг байна. Хариуцагч Б.Эрдэнэбилэг, Т.Дашням нар 1594772 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэбилэг, Т.Дашням нар шүүхэд гаргасан тайлбартаа: Үйзэн ивээлт ББСБ ХХКомпаний Өвөрхангай салбарын захирал Д.Амартүвшингийн нэхэмжилсэн 1594772 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Үйзэн ивээлт ББСБ ХХКомпаний Өвөрхангай салбарын захирал Д.Амартүвшингийн нэхэмжлэлтэй Б.Эрдэнэбилэг, Т.Дашням нараас 1594772 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Эрдэнэбилэг, Т.Дашням нар нь нэхэмжлэлийн шаардлага 1594772 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрөлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар  Б.Эрдэнэбилэг, Т.Дашням нар 1594772 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Эрдэнэбилэг, Т.Дашням нараас 20233 төгрөгийг, орон нутгийн орлогын Хаан банкны / 5540607728 тоот/ данснаас 20233 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Үйзэн ивээлт ББСБ ХХКомпаний Өвөрхангай салбарт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 45491 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА