Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 584

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Хас банкны Өвөрхангайсалбарын захирал Ж.Болормаагийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 10-01 тоотод оршин суух Чогчог овогт Баяндүүрэнгийн Лувсанням, Чогчог овогт Самдангийн Баяндүүрэн нараас 11175119.19 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Лувсанням, С.Баяндүүрэн нар нь тус банкны Өвөрхангай салбараас 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 1620001926 дугаар зээлийн гэрээгээр 20000000 /хорин сая/ төгрөгийн зээлийг үндсэн хөрөнгийн зориулалтаар 2.3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Б.Лувсанням, С.Баяндүүрэн нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хугацааг сар хэтрүүлэн төлж байгаа бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийлгүй 642 хоног хугацаа хэтрээд байна. Зээлдэгч Б.Лувсанням, С.Баяндүүрэн нар нь Барьцаат зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.4-д заасан үүргүүдээ зөрчиж байгаа бөгөөд Банкны зүгээс зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа шаардсан боловч зээлээ төлөхгүй байна. Иймд Б.Лувсанням, С.Баяндүүрэн нараас зээлийн үндсэн үлдэгдэл 7266892.19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3632477 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 275750 төгрөг нийт 11175119.19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Лувсанням шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаагийн нэхэмжилсэн 11175119.19 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.

Хариуцагч С.Баяндүүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаагийн нэхэмжилсэн 11175119.19 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хас банкны Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа нь Б.Лувсанням, С.Баяндүүрэн нараас 11175119.19 төгрөг гаргуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Лувсанням, С.Баяндүүрэн нар нь 11175119.19 төгрөг гаргуулахнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хас банкны Өвөрхангай салбарынзахирал Ж.Болормаагийн 11175119.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Лувсанням, С.Баяндүүрэн нархүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Лувсанням, С.Баяндүүрэн нараас 96875.955 төгрөг, орон нутгийн төсвийн орлогын /Хаан банкны 5540607728 тоот данснаас/ 96875.955 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Өвөрхангай салбарт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 193751.91 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА