| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2016/00432/и |
| Дугаар | 10 |
| Огноо | 2017-01-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 10
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,
нэхэмжлэгч- *************** нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***************г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ************ Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн. 1980 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй хаягдсан учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Архивт тухайн үеийн Батнайрамдал нэгдлийн баримт шилжиж ирээгүй гээд зөвхөн цалингийн тодорхойлолт архиваас гаргаж өгсөн. *********** нь ажиллаж байх хугацаандаа авч байсан баярын бичиг, шагнал урамшуулалын зүйл байхгүй. Мөн нэгдэлд гишүүнээр элссэн талаарх баримт олдохгүй байгаа. З.Тайванхүү нь миний ээж бөгөөд эцэг эхээсээ ганцаараа, ажиллах хугацаандаа дүү бид хоёрыг 1982, 1989 онуудад төрүүлсэн. Архивын газраас олгосон цалингийн тодорхойлолтод зарим сарууд нь дутуу байгаа. Иймд бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1980 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********** нь 1980 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаарджээ /хх-1/.
************* нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 105 дугаартай архивын лавлагаагаар тогтоогдож байх тул уг цалингийн лавлагааг үндэслэн нэхэмжлэгч **************** Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Завхан гол бригадад 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1985 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1986 оны 06 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1988 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1989 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг буюу 1985 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарыг дуусталх хугацаа, 1986 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарыг дуусталх хугацаа, 1988 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуусталх хугацаа, 1989 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуусталх хугацаанд ажилласан болох нь нотлогдохгүй байх тул энэ хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна /хх-5/.
Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох цалингийн талаар гаргасан архивын 105 тоот лавлагаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн ************ нь 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1985 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1986 оны 06 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1988 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1989 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч *********** нь ажиллах хугацаандаа 1982 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ************, 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр *************** нарыг тус тус төрүүлсэн болох нь эдгээр хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбараар нотлогдож байна /хх-6-7/.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ************** нь 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1985 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1986 оны 06 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1988 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1989 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажилласан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ