| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2016/00291/И |
| Дугаар | 146/ШШ2016/00315 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 146/ШШ2016/00315
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хужирт сум, 1 дүгээр баг оршин суух, Боржигин авилай овгийн Даансүрэнгийн Төмөрийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Төмөр, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Төмөр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “....Төмөр миний бие нь 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1971 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан байдал тогтоогдохгүй байгаа тул дээрх хугацаанд нэгдэлд ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Төмөр нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Төмөр нь
- 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1971 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ,
- 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №650 тоот Архивын лавлагаа, №077179 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Зэвсэгт хүчний төв архивын 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №2709 дугаартай Архивын лавлагаа, гэрч Н.Думаа, А.Цэнджав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.Төмөр нь 1974 оны 06 дугаар сарын 05-наас 1977 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ардын армийн 111-р ангид цэргийн алба хааж байсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг удирдлага Боржигин овгийн Даансүрэнгийн Төмөрийг
- 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1971 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ,
- 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН