| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2016/00280/И |
| Дугаар | 146/ШШ2016/00320 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 146/ШШ2016/00320
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг, “Шар хад” гэх газар оршин суух, Адъяа овгийн Очирын Баяндэлгэрийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хандсүрэн, нарийн бичгийн дарга А.Батцог оролцо
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Баяндэлгэр шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “...О.Баяндэлгэр миний бие 1956 оны 12 дугаар сарын 23-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багт төрсөн. 1966 онд сургуульд ороод 1973 онд 7 дугаар анги төгсөөд 07 дугаар сараас эхлэн илгээлтээр Энхтайван нэгдэлд малчин болж ажиллаж байгаад 1976 оны 08 дугаар сараас цэргийн алба 3 жил хаагаад 1978 оны 08 дугаар сард халагдсан. 1979 оны 08 дугаар сараас эхлэн тус нэгдэлд 1992 оны 08 дугаар сар хүртэл мал маллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсний улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Баяндэлгэр миний бие 1956 оны 12 дугаар сарын 23-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багт төрсөн. 1966 онд сургуульд ороод 1973 онд 7 дугаар анги төгсөөд 07 дугаар сараас эхлэн илгээлтээр Энхтайван нэгдэлд малчин болж ажиллаж байгаад 1976 оны 08 дугаар сараас цэргийн алба 3 жил хаагаад 1978 оны 08 дугаар сард халагдсан. 1979 оны 08 дугаар сараас эхлэн тус нэгдэлд 1992 оны 08 дугаар сар хүртэл мал маллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсний улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Баяндэлгэр нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч О.Баяндэлгэр нь
- 1973 оны 07 дугаар сарын 01-нээс 1976 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар,
- 1979 оны 09 дүгээр сарын 01-нээс 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №349 дугаартай Архивын лавлагаа, Батлан хамгаалах төв архивын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №8926 тоот Архивын лавлагаа, №А1125660 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, гэрч Л.Бийлхүү, С.Бэхдорж нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч О.Баяндэлгэр нь 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Барилгын цэргийн 023 дугаар ангид цэргийн алба хааж байсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Адъяа овгийн Очирын Баяндэлгэрийг
- 1973 оны 07 дугаар сарын 01-нээс 1976 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар,
- 1979 оны 09 дүгээр сарын 01-нээс 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН