Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00035

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      У.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч У.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Бат-Эрдэнэд холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, сар бүр банкинд төлдөг 280.000 төгрөгний талыг нь гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Ж.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Мөнхцэцэг, хариуцагч Ж.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч У.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Ууганбаяр овогтой Мөнхцэцэг миний бие нь Жамсранжав овогтой Бат-Эрдэнэтэй 2008 онд гэрлэлтээ батлуулж хамт амьдарсан. 2008 оны 10 сард анхны охин минь төрж, 2012 онд хүү маань төрж ам бүл 4-үүлээ болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг Баянталын 4-А-25 тоотод 8 жил хамт амьдарсан.Одоо 2 хүүхдийн хамт Булган аймаг Булган сумын 6-р багт ээжийндээ 2015 оны 11 сарын 28-наас хойш хамт амьдарч байна. 2015 оны 11 сард ээжийн хамт идшиндээ явж ирээд дүүгийн машиныг Булган аймгийн Хялганат тосгон руу хүргэж өгөөд гэртээ ирэхэд Бат-Эрдэнэ унтлагын өрөөнд чирч оруулан учир зүггүй зодсон. Тухайн үед Бат-Эрдэнэ эрүүл байсан. Зодчихоод гараад явсаны дараа 2 хүүхэдээ орхин Булган аймагт ээж дээрээ ирсэн. Гуяны мах тасарсан учраас 2, 3 хоног халууран явж чадахгүй халууран гэртээ хэвтсэн. Тэрнээс хойш Орхон аймагт ирж хорооллын хэлтэсийн цагдаагийн хэсэг дээр ирж өргөдөл гомдол гаргасан. Байцаагч Ганзориг гэдэг хүн захиргааны арга хэмжээ авсныг зодуулсан зурагтай хавсаргалаа. Ганцхан энэ үйлдлээс гадна өмнө нь өчнөөн зодож байсан. 2 хүүхдээ бодон уучилж, зөндөө уучлалт гуйхад нь дагаж ирж байсан. 2 дахь хүүхдээ гэдсэнд байхад цус нөжөө гоожуулаад хөх няц болтлоо зодуулж байсан. Одоо энэ хүнтэй дахин хамт амьдарч чадахгүй учир салах өргөдөл гаргаж байна. Согтуу ирж агсам согтуу тавьж эд хогшилоо эвдэн зоддог удаа дараагийн үйлдэл их. Тэр болгонд нь цагдаа дуудаж өгч чаддаггүй байсан. Утас булааж аван эвдэлдэг байсан. Зодох гэхээр зугтаах гэхээр чирч оруулж ирээд унь, галын хайч, модоор нүддэг байсан. Хоолойг чинь хэрчиж ална, үндсээр нь устгаж ална гэж сүрдүүлдэг байсан. Ах дүү нэрийг нь дуудахад хэн нь ч ирдэггүй байсан. Миний ээж л ирж бид 3-ыг авдаг байсан. Одоо салах өргөдөлөө өгч 2 хүүхэддээ тэтгэмж тогтоолгохыг хүсч байна. Сард 280 000 төгрөг төлдөг, тэр банкны мөнгөний талыг нь сар бүр төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ж.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Би эхнэр У.Мөнхцэцэгтэйгээ 2007 онд танилцаад 2008 онд охин Б.Жаргалмаа, 2012 онд хүү Б.Жигмид нар төрж элэг бүтэн сайн сайхая амьдарч байсан. Бид 2010 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан юм. Миний эхнэр У.Мөнхцэцэгийн нэхэмжлэлд бичсэнчлэн би түүнийг хамт амьдарсан 9 жилийн хугацаандаа өчнөөн төчнөөн удаа, зөндөө буюу олон удаа зодож дарамталсан зүйл байхгүй ээ. Гэхдээ хааяа гэр бүлийн хүрээнд маргаан үүсч гар хүрч байснаа хүлээн зөвшөөрч байна. Би үүндээ гэмшиж өөртөө дүгнэлт хийж байгаа. Зодсон гэх тохиолдолдоо хутга мэс хэрэглэж байгаагүй, ална тална, үндсээр нь устгана гэх зэргээр сүрдүүлж байсан зүйлгүй ээ. Ганцхан надад буруу байгаагүй, хэн хэндээ л буруу зөрүү зүйл байсан гэж боддог, Гэхдээ одоо эхнэр У.Мөнхцэцэгтэйгээ буцаад сайхан амьдрая гэдгээ хэлсэн, эхнэр маань ч энэ талаар нааштай хандаж байгаа болохоор би дахиж эхнэрээ гомдоохгүйгээр эвтэй, найртай амьдарч чадна гэж бодож байна. 2015 оны 12 дугааар сараас хойш тусдаа амьдрах хугацаанд бага хүү Б.Жигмид надтай хамт амьдарч, би цэцэрлэгт нь хүргэж орой тарахад нь би өдөр бүр авч, асрамж дутаахгүй амьдарч байгаа ба охин Б.Жаргалмаа 2 удаагийн улирлын амралтаараа аав дээрээ амарсан, аав, ээжтэйгээ хамт амьдрана гэж дандаа ярьдаг юм .Ийм учраас миний хүсэл болоод хүүхдүүдийн цаашдын ирээдүйг бодож, У.Мөнхцэцэг бид 2-ыг эвлэрэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч У.Мөнхцэцэг, хариуцагч Ж.Бат-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Жаргалмаа, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Жигмид нарыг эх У.Мөнхцэцэгийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Жаргалмаа, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Жигмид нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Ж.Бат-Эрдэнээс гаргуулан У.Мөнхцэцэгт олгож,

Нэхэмжлэгч сар бүр зээлд төлдөг 140 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, зохигчдын дунд дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдаж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 58 290 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие шүүх хуралдааны товыг аваагүй, мөн надад мэдэгдээгүйгээр шүүх хуралдааныг хийсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.......... дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ........дүгээр зүйлийн ..........-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ