Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 00331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: 1957 оны 07 дугаар сарын 04-нд төрсөн, 59 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Бороогийн 28 тоотод оршин суух, /РД:МР:57070412/ Түмэнтэй овогт Баяраагийн Буян-Өлзийн хүсэлттэй,

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Буян-Өлзий шүүхэд гаргасан хүсэлтэндээ: … Миний бие нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд 1957 онд төрсөн. Би 1973 онд 8-р ангиа төгсөж, 1973 оны 10-р сарын 30-ны өдрөөс Түнхэлийн МБАА-д зүсмэлийн цехэд нормчиноор ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 1976 оны 5 дугаар сард Мазын жолоочийн курст 1 жил суралцаж ирээд 1977 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс Түнхэлийн МБАА-даа Мазын жолоочоор 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаад Дархан-Уул аймгийн Шарын голын МБАА-д шилжин ажиллаад тэндээ 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс УАЗ-469 буюу даргын тэрэгний жолоочоор ажиллаж байгаа 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Зүүнхараагийн МБАА-д Мазын жолоочоор үргэлжлүүлэн ажилласан. Зүүнхараагийн МБАА нь 1991 оны 12-р сарын 01-нд хувьчлагдан Оргил ХХК болж би мөн 1991 оны 12-р сарын 01-нээс Оргил ХХК-д 1994 оны 12-р сарын 01-ний өдөр хүртэл мазын жолоочоор үргэлжлүүлэн ажилласан. Миний бие нь Түнхэл МБАА-д мазын жолоочоор 11 жил 7 сар 21 хоног, Зүүнхараагийн МБАА болон Оргил ХХК-д мазын жолоочоор 4 жил 1 сар 25 хоног, бүгд мазын жолоочоор 15 жил 9 сар 16 хоног ажилласан тул одоо хуульд заасны дагуу хүнд нөхцөлд ажилласанаар тэтгэврээ тогтоолгох гэтэл Хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичигдсэн байгаа боловч ажилд орсон, гарсан тушаалууд байхгүй учир тогтоолгож чадахгүй тэтгэвэр тогтоолгох наснаасаа 4 жил өнгөрөөд байна.

Иймд намайг 1973 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1976 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д зүсмэлийн цехэд нормчиноор, 1977 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д Маз-509 авто машины жолоочоор, 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын МБАА-д УАЗ-469 авто машины жолоочоор, 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зүүнхараагийн МБАА-д Маз-509 авто машины жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Оргил” ХХК-д Маз-509 авто машины жолоочоор тус тус ажиллаж байсныг холбогдох нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнгөнцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: ... Б.Буян-Өлзий нь 1973 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1976 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д зүсмэлийн цехэд нормчиноор, 1977 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д Маз-509 авто машины жолоочоор, 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын МБАА-д УАЗ-469 авто машины жолоочоор, 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зүүнхараагийн МБАА-д Маз-509 авто машины жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Оргил” ХХК-д Маз-509 авто машины жолоочоор тус тус ажилласан. Иймд холбогдох нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн сэргээн тогтоож өгнө үү гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Б.Буян-Өлзийн хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч Б.Буян-Өлзий нь 1973 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1976 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д зүсмэлийн цехэд нормчиноор, 1977 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д Маз-509 авто машины жолоочоор, 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын МБАА-д УАЗ-469 авто машины жолоочоор, 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зүүнхараагийн МБАА-д Маз-509 авто машины жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Оргил” ХХК-д Маз-509 авто машины жолоочоор тус тус ажиллаж байсан нь 1974 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /ХХ-ийн 4-7 дугаар хуудас/, 1986, 1978 онуудад ажиллаж байх хугацаандаа авахуулсан гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 8 дугаар хуудас/, Үйлдвэр худалдааны Ой мод нэгтгэлийн харъяа Зүүнхараа хотын Ой мод үйлдвэрийн даргын тушаал /ХХ-ийн 10 дугаар хуудас/, 1991 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Үйлдвэр худалдааны Ой мод нэгтгэлийн харъяа Зүүнхараа хотын Ой мод үйлдвэрийн даргын тушаал /ХХ-ийн 10-13 дугаар хуудас/, 1978 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгосон Үйлдвэрчний эвлэлийн батлах /ХХ-ийн 14 дүгээр хуудас/, 1985 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгосон МАХН-ын гишүүний бат илэрхийлэх /ХХ-ийн 14 дүгээр хуудас/ болон хамт ажиллаж байсан Р.Батнасан, Ж.Мандахжаргал, Д.Эрдэнэбилэг нарын тодорхойлолт, гэрч Р.Батнасан, Ж.Мандахжаргал, Д.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Б.Буян-Өлзийг 1973 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1976 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д зүсмэлийн цехэд нормчиноор, 1977 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д Маз-509 авто машины жолоочоор, 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын МБАА-д УАЗ-469 авто машины жолоочоор, 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зүүнхараагийн МБАА-д Маз-509 авто машины жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Оргил” ХХК-д Маз-509 авто машины жолоочоор тус тус ажиллаж байсанг сэргээн тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Буян-Өлзийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               

                                                             ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Түмэнтэй овогт Баяраагийн Буян-Өлзийг 1973 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1976 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д зүсмэлийн цехэд нормчиноор, 1977 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д Маз-509 авто машины жолоочоор, 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын МБАА-д УАЗ-469 авто машины жолоочоор, 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зүүнхараагийн МБАА-д Маз-509 авто машины жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Оргил” ХХК-д Маз-509 авто машины жолоочоор тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57-р зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Буян-Өлзийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                               

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ж.ЭРДЭНЭБАТ.