Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 00329

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар /Регистрийн дугаар МЗ:9056084, утас-70369201/-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 3-16 тоот хаягтай, /Регистрийн дугаар МБ:83080518, утас- 99764617, 94226408/ Боржигин овогт Ёндонгийн Ууганбаярт холбогдох 1363013 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны  өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн 

 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р багийн 1 дүгээр хэсгийн 3-16 тоот хаягт оршин суух Боржигин овогт Ёндонгийн Ууганбаяр нь 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас өрхийн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор 3000000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Хугацаа дууссанаас хойш удаа дараа шаардлага тавьж албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул зээлийн үлдэгдэл 1285861 төгрөг, хүү алданга 77152 төгрөг нийт 1363013 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ..

Хариуцагч Ё.Ууганбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын нэхэмжлэлтэй танилцлаа. Тус байгууллагаас нэхэмжилсэн 1363013 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд энэхүү асуудлыг шүүгчийн захирамжаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын 1363013 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ё.Ууганбаяр маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг  удирдлага болгон 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын 1363013 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ё.Ууганбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.