Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 00008

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би,  “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улаанбаатар төмөр замын ЦХА-ны Зүүнхараа ЦХА-д холбогдох 849941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн  авч 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20202274 тоот гэрээ байгуулан 99014769 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт iPhone багцын үйлчилгээг мөн Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 6s утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж "Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 849941 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Улаанбаатар төмөр замын ЦХА-ны Зүүнхараа ЦХА-ийн дарга Б.Ганцогт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... “Мобиком корпораци” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн дагуу Улаанбаатар төмөр замын ЦХА-ны Зүүнхараа ЦХА-ийн дарга Б.Ганцогт би тус ангийн моторчин 99014769 дугаарын хэрэглэгч Л.Жаргалсайхантай уулзан ярилцаж iPhone 6s гар утасны төлбөр 849941 төгрөгийг 2017 оны 1,2,3 дугаар саруудад хуваан төлөх боломжтой байгаа тул хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн 849941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Улаанбаатар төмөр замын ЦХА-ны Зүүнхараа ЦХА маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг  удирдлага болгон 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн 849941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Улаанбаатар төмөр замын ЦХА-ны Зүүнхараа ЦХА төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29949 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар төмөр замын ЦХА-ны Зүүнхараа ЦХА-иас 19974 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 19974  төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.