Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 442

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 12 сарын 06                         Дугаар 442                                          Баруун-Урт

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багт байрлах “Жавхлантсүх-Баатар” ХХК-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, 36 айлын орон сууцны 1-7 тоотод оршин суух Г.Мөнгөнчимэгт холбогдох худалдан авсан барааны төлбөр 969000 /есөн зуун жаран есөн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.Мөнгөнчимэг нь 2015 оны 08-р сарын 20-ны өдөр тус компаниас 969000 төгрөгний үнэ бүхий барааны худалдан авалт хийж 2015 оны 09-р сарын 20-ны өдөр мөнгийг нь төлөхөөр худалдан авсан. Бараа худалдан авсан төлбөрөө төлөөгүй, удаа дараа шаардаж байсан. Төлнө гээд төлөхгүй явсаар ог хүртэл төлөөгүй байгаа болно.  Иймд Г.Мөнгөнчимэгээс барааны төлбөр 969000 /есөн зуун жаран есөн мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багт байрлах “Жавхлантсүх-Баатар” ХХК нь хариуцагч Г.Мөнгөнчимэгээс худалдан авсан барааны төлбөр 969000 /есөн зуун жаран есөн мянган/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Мөнгөнчимэг нь 969000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 13900 төгрөгний хамт бэлнээр төлж хохиролгүй болгосон нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбаруудаар батлагдаж байх тул хариуцагч Г.Мөнгөнчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХК-ны 969000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27800 төгрөгний таль хувь 13900 төгрөгийг хариуцагч Г.Мөнгөнчимэг нь  нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХК-д төлсөн болохыг дурдаж, үлдэх 13900 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123-р зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХК нь хариуцагч Г.Мөнгөнчимэгээс худалдан авсан барааны төлбөр 969000 /есөн зуун жаран есөн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Мөнгөнчимэг нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХК-ны 969000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27800 төгрөгний таль хувь 13900 төгрөгийг хариуцагч Г.Мөнгөнчимэг нь  нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХК-д төлсөн болохыг дурдаж, үлдэх 13900 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Жавхлантсүх-Баатар” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                             П.БОЛОРМАА