Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 443

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 12 сарын 06                           Дугаар 443                                       Баруун-Урт

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, Канад хаус хорооллын 1-1 тоотод оршин суух А.Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багт оршин суух Б.Болормаад холбогдох  дутагдуулсан барааны төлбөр 1600000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Эрдэнэсайхан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон эвлэрлийн гэрээндээ: Б.Болормаа нь 2015 оны 10-р сарын 18-аас 2016 оны 01-р сарын 6-ыг хүртэл “Бат-Гарьд-Эрдэс-Баяр” БГБХН-ийн зүүн бүсийн худалдааны төвийн жимс, ногоо, гэр ахуйн тасагт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 1600000 төгрөг дутагдуулсан. Дээрхи хугацаанд цалингаа тухай бүрт нь авч байсан. Дутагдуулсан барааны төлбөрөө төлөхийг Б.Болормаагаас удаа дараа шаардаж байсан боловч төлнө гэсээр өдийг хүрлээ. Иймд Б.Болормаагаас дутагдуулсан барааны төлбөр 1600000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Болормаатай харилцан ярилцаж тохиролцон 1600000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 800000 төгрөгийг хасч тооцож, хариуцагч Б.Болормаа нь 800000 төгрөгийг сар бүр 50000 төгрөгөөр нэхэмжлэгч А.Эрдэнэсайхан надад төлж хохиролгүй болгохоор эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. 

 

Хариуцагч Б.Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон эвлэрлийн гэрээндээ: А.Эрдэнэсайханы тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцсан. А.Эрдэнэсайхантай харилцан ярилцаж тохиролцон нэхэмжлэгч А.Эрдэнэсайхан нь 1600000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 800000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Болормаа би 800000 төгрөгийг сар бүр 50000 төгрөгөөр төлж нэхэмжлэгч А.Эрдэнэсайханыг хохиролгүй болгохоор эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Эрдэнэсайхан нь хариуцагч  Б.Болормаагаас дутагдуулсан барааны төлбөр 1600000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч А.Эрдэнэсайхан нь дутагдуулсан барааны төлбөр 1600000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 800000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Болормаа нь 800000 төгрөгийг сар бүр 50000 төгрөгөөр нэхэмжлэгч А.Эрдэнэсайханд төлж байхаар хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Эрдэнэсайханы 1600000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41000 төгрөгний тал хувь 20500 төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн 800000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 23750 төгрөгний тал хувь 11875 төгрөгийг хариуцагч Б.Болормаагаас гаргуулж нэхэмжлэгч А.Эрдэнэсайханд тус тус олгохоор шийдвэрлэлээ. 

 

        Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нэхэмжлэгч А.Эрдэнэсайхан нь хариуцагч Б.Болормаагаас дутагдуулсан барааны төлбөр 1600000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр багасгаж, 800000 төгрөгийн шаардлагын хүрээнд эвлэрч, хариуцагч Б.Болормаа нь сар бүр 50000 төгрөг төлж 800000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч А.Эрдэнэсайханы 1600000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41000 төгрөгний тал хувь 20500 төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн 800000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 23750 төгрөгний тал хувь 11875 төгрөгийг хариуцагч Б.Болормаагаас гаргуулж нэхэмжлэгч А.Эрдэнэсайханд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   П.БОЛОРМАА