Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 00330

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар, /Регистрийн дугаар МЗ:9056084, утас-70369201/-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 6-08 тоот хаягтай, /Регистрийн дугаар МБ:63061808, утас:94791656, 88557946/ Боржигин овогт Дашжамцын Уранчимэгт холбогдох 425600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны  өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн 

 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 6-08 тоот хаягт оршин суугч Боржигон овогт Дашжамцын Уранчимэг нь 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас өөрийн эзэмшлийн газарт төмс, хунсний ногоо тариалах зорилгоор 1,000,000 төгрөгийг 2012 оны 11 дугээр сарын 30-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Хугацаа дууссанаас хойш удаа дараа шаардлага тавьж албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул зээлийн улдэгдэл 380,000 төгрөг, хүү алданги 45,600 төгрөг нийт 425,600 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав гэжээ.

.

Хариуцагч Д.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын нэхэмжлэлтэй танилцлаа. Тус байгууллагаас нэхэмжилсэн 425600 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд энэхүү асуудлыг шүүгчийн захирамжаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын 425600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Уранчимэг маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг  удирдлага болгон 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын 425600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Уранчимэг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.